Цагаан сараас хойш нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал бага, харьцангуй сийрэг байгаа талаар албаныхан мэдээлсэн. Гэхдээ санамсар болгоомжгүй, хүлээцгүйгээс осол ихээр гаргаж байгааг анхаарууллаа.
Тодруулбал, хэдэн секунд, минут хүлээцтэй хандаагүйгээс эгнээ байр шилжих, эргэх, туслах зам руу орох зэрэг үедээ осол гаргаж байгаа аж.
Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг сайтар сахиж, өөрийн болон бусдын амь насанд эрсдэл учруулахгүй зорчихыг зөвлөж байна.
Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хөдөлгөөний ачаалал ихтэй цагуудын мэдээллийг шууд бичлэгээр дамжуулж, нөхцөл байдлыг өдөр бүр мэдээлж буй. Мөн холбогдох албаныхан түгжрэл ихээр үүсдэг байршлуудад зохицуулалт хийхээр ажиллаж байгаагаа онцолсон.
Холбоотой мэдээ