Папуа Шинэ Гвинейд үер, хөрсний гулгалтаас үүдэн 23 хүн амиа алджээ

Папуа Шинэ Гвинейд үер, хөрсний гулгалтаас үүдэн 23 хүн амиа алджээ

Папуа Шинэ Гвинейд үер, хөрсний гулгалтаас үүдэн 23 хүн амиа алджээ

Папуа Шинэ Гвинейн өндөрлөг болон далайн эргийн бүс нутгуудад хүчтэй  аадар бороо орж  зам, байшин, хүнсний цэцэрлэгийг урсгасны улмаас наад зах нь 23 хүн амиа алджээ. Чимбу мужид хөрсний гулгалтаас үүдэн нэг гэр бүлийн гишүүд  нас барсан гэж Үндэсний гамшгийн төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч Лусетэ Мэн Франс Пресс агентлагт мэдээлэв. Чимбугаас өмнө зүгт орших Персийн буланд мөн адил их хэмжээний аадар бороо орж, суурин газар ихэвчлэн усанд автсан ба амиа алдсан 23 хүн хөрсний нуранги дор дарагдсан байжээ.

Папуа Шинэ Гвинейн Чимбу мужийн иргэд үерт автсан тосгоныг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэхээр ярилцаж байна. Хүчтэй үер Номхон далайн ард иргэдэд хүнсний хангамж хүрэлцэхгүй болгож, 100 гаруй хүүхэд, эмэгтэйчүүд ойролцоох тосгонуудад орогносон байна.

Папуа Шинэ Гвиней нь 2022 оны  Дэлхийн эрсдэлийн индекст уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт өртөх хамгийн эрсдэлтэй орнуудын 16 дугаар байранд бүртгэгдсэн. Тус уулархаг өндөрлөг газар нь Амазон ба Конгогийн сав газрын ширэнгэн ойн дараа дэлхийд гурав дахь том ширэнгэн ойтой орон юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж