Х.Булгантуяа: Ахмад настны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ

Х.Булгантуяа: Ахмад настны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ

Х.Булгантуяа: Ахмад настны тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмлээ

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.20/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.


Тэрбээр 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Нийт 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Энэ нэмэгдэлд 449.3 тэрбум төгрөг зарцуулж байна. Дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа бол 100 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болно.

Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөг байгаа, мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.

Халамжийн тэтгэвэр нэмэгдэхээр байгаа. Тэтгэвэр авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хагас болон бүтэн өнчин 65,6 мянган иргэн халамжийн тэтгэвэр авдаг. Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авдаг. Нийт 12,8 мянган иргэнд энэ тэтгэмжийг.олгодог. 2020 онд мөнгөн тэтгэмж 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан бол 2023 онд 12.8 хувиар нэмэгдүүлсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ээс 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр 375 мянган төгрөг болж байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд байнгын асаргааны тэтгэмж гэж бий. Асран хамгаалж буй гэр бүлийн хүнд нь өгдөг. 2023 оны долдугаар сарын 1-ээс 16-аас доош насны хүүхэд асарч байгаа, том хүн асарч байгаа гэж ялгамжтай болгосон байсныг ижил болгон, 275 мянган төгрөгийг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгасан.

Хүүхдийн мөнгө олгодог журманд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

Улсын хэмжээнд 29 асрах төв байгууллагад 0-18 хүртэлх насны 924 хүүхэд байдаг. Эдгээр хүүхдүүд 14 нас хүрэхэд хүүхдийн мөнгөнийхээ 20 хувийг захиран зарцуулах эрхийг нээж өгч байгаа.

Хүүхдүүд маань бэлэн мөнгөтэй харьцаж сурахгүй байсаар насанд хүрэх гээд байдаг учраас хөгжлийн үйлчилгээнд нь зарцуулах нь зөв юм гэж үзсэн.

Асрамжийн төвд нэг айлын дөрвөн хүүхэд нэг жил байхад хүүхдийн мөнгөнийх нь хуримтлал нийлээд 5 сая орчим төгрөг болдог. Гэтэл зарим эцэг, эх хүүхдийн мөнгөний хуримтлал үүсэхээр хүүхдээ асрах төвөөс аваад, бүх мөнгийг нь зарцуулчихаад хүчирхийлэл үйлдэхээр эргээд хүүхэд асрах төвд ирэх, эсвэл мөнгө нь дуусахаар хүүхдээ асрамжийн газар аваачиж өгдөг.

Тийм учраас хүүхдээ асран хамгаалдаггүй, хүүхэд нь асрамжийн төв дээр байгаа хүүхдүүдийн 100 мянган төгрөгийг захиран зарцуулах эцэг, эхийнх нь эрхийг хаасан.

18 нас хүртэл мөнгөн тэтгэмж нь хуримтлал байдлаар төвлөрөөд захиран зарцуулах эрх нь нээгдэхээр хүүхэд өөртөө авахаар журманд өөрчлөлт орууллаа гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.93.145

цалинтай адил хувиар нэмэхгүй бол тэтгэвэрийн зөрүү улам л нэмэгдэнэ

Avatar

Эр хүн 2024-03-20 103.212.118.120

юмны үнээ барьж чадаж байгаа нийгэмд ингэж нэмж нэрмээс болж болно. Харин дотоодын зах зээлийн үнээ барьж чадахгүй байж ингэж ялгавартай нэмж болохгүй шүү Булгантуяа гишүүнээ!!! махны үнэ гэх мэт бусад бараа бүтээгдэхүүн огцом өсөж тэнгэрт тулж байхад Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ийм өчүүхэн 10хан хувийн юм нэмээд ямар ашиг байнаа?!!! жигд 100к нэмэх боломтой байхад тэтгэвэрээ 100к нэмээд Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ мөнгө харамлаж 30к нэмж үлдсэн 70к төгрөгөө хүчээр авч сонгуульдаа аваа юу?!

Avatar

Зочин 2024-03-20 103.212.119.181

энэ нэг баярлаад байх зүйл биш байхаа. МАН сонгууль дөхөхөөр шоугаа хийж л байна. Дагаад өргөн хэрэглээний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Ялангуяа талх, гурил, мах, сүү сүүн бүтээгдэхүүн өөрсдөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн маш өндөр үнэтэй 100,000т нэмсэнээсээ илүү зардал гарах нь ойлгомжтой.

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.190.51

Namraas axiad 150k-aar nemegduulchix. Tegvel buren tetgeveriin dood xemjee 800k bolno.

Avatar

Алсын хараа шинэ сэргэлтийн бодлого 2050 тэтгэвэрт шинэчлэл ингэж явагдах юмуу 2024-03-20 14.1.81.78

Ажилтан сар бүр цалингаас байгуулгатай нийлээд 17% нийлээд шимтгэл төлж байгаа. Хэдэн жил ажиллаж ямар шимтгэл төлөх хамаагүй ижилхэн 100 мянгаар тэтгэвэр нэмээд байхыг Алсын хараа шинэ сэргэлтийн бодлого 2050 МАН дарга Л.Оюунэрдэнэ тусгаж хэрэгжүүлж эхлэх гэж ойлголоо.Ажилсан жилийг нөхөн тооцож тэтгэвэр бодох АН хуулиар 10 ажилласан жил тэтгэвэр тогтоолгосон 40 жил тасралтгүй ажиллаж цалингаасаа шимтгэл төлсөн иргэн ижилхэн 100к нэмэх шударга гэж үү??

Avatar

Нэргүй 2024-03-20 76.130.42.82

Sain bna bolj bna.Bayarlalaa.AH tur barij baihdaa 1 tug ch nemeeguig sain sanaj bna.Hrev nemj baisan bol enenees ch undur baih bailaa.

Avatar

Нэргүй 2024-03-20 103.212.116.77

Хэрвээ 2023 онд 70сая тн нүүрс гаргасан юм бол 70 000 000 х 150амд = 10 500 000 000/ 10 тэрбум 500 сая амд/ буюу 34 их наяд ₮ олсон арай бага юм биш үү…. Мөн 1шт ч цахилгаан станци, үйлдвэр бариагүй… 1 300 000 тэтгэвэр авагч х 100 000₮ = 130 000 000 000/ 130 тэрбум буюу 37 сая амд. Амсуулсан бна… Өр 35 тэрбум амд гээд нэмэгдээд , мөн түүхэнд анх удаа валютын нөөц 5 тэрбумаас давсан. Үлдэгдэл 5 тэрбумаар МЕТРО барих юм уу…. ??????????????????????????????????????????

Avatar

зочин 2024-03-20 103.212.118.132

тэтгэвэрийн зөрүүгээр хохирогсодын зөрүүг арилгахгүй бол МАН болон Булгантуяа сонгуульд орохгүй

Avatar

жууб 2024-03-20 202.9.46.202

ДАГААД ЮМНЫ ҮНЭ 200,000 ТӨГРӨГӨӨР НЭМЛЭЭ

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.190.51

Uniin usult bol gaigui gazraa gaigui baina lee.

Avatar

Нэргүй 2024-03-20 103.212.117.133

Цалин, тэтгэвэр нэмээд иргэдийн амьжиргаа сайжрахгүй ээ!!! Маргааш нь бүх юмны үнэ 200₮-өөр нэмэгдчихнэ! Улам л дордоно!!

Avatar

зочин 2024-03-20 103.71.100.208

Тэтгэврийг бүх хүнд жигд 100 мянгаар нэмж байгаа нь буруу. Учир нь 30-50 жил ажилласан хүмүүсийг огт хжил эрхлээгүй болон цөөхөн хэдхэн жил ажилласан хүмүүстэй адилтган үзэж байгаа нь туйлын буруу. энэ бол маш буруу жишиг. огт ажил хийгээгүй болон цөөн жил ажиллаад тэтгэвэрт гарсан хүмүүс олон жил хжиллаад тэтгэвэрт гарсан хүмүүстэй барьцах эрхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-20 103.212.117.133

Сонгууль болох гээд сандарч байна шүү дээ, энэ хэд чинь?!!

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.190.51

Ogt ajil xiigeegui gej boloxgui. Chi turiin neg uruund garaxgui suuj ajiillasan yum baigaa biz. Ard irgededee uguujgui ajiillasan biz. Chinii ajillaagui geed baigaa xymyys chini 2-3 ajil xiij tsag nargui yavj suuj ajiillasan xumuus baigaa. Chamaas iluu 24% ND-d tulj baisan xymyys shuu. Xudulmuriin xulsnii xyazgaarladag xemjeegee tegshitge. Yaxaaraa 2013 onoos umnu, xoino une tsene uuruur amidrax yostoi yum.

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.190.51

Ta nar olon jil ajiillasan gej baigaa bolovch ND-d shuls shig uchuuxen yum tulchixuud olon yum yarix xereggui. Ta nariinx 70%-aar tootsood ch 500k-aas iluu gardaggui gesen sh dee. Ta nart ingej xudlaa bodson undur tetgever ugch yadag yum. 20 garui jil ajillaad ta naraas xed daxin iluug tulsun baigaa shuu. 2-3 ajil xiisen, 24%-iar tulj baisan.

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.182.27

БУЛГАНТУЯА САЙДАА ЦАЛИНТАЙ ЭЭЖ НЭРТЭЙ ХӨГИЙН ХУУРАМЧ ЗҮЙЛЭЭ ӨӨРЧИЛЖ ХҮН АМЫН ӨСӨЛТИЙН ЧАНАР САЙЖРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ЦАЛИНТАЙ ЭЭЖИЙН ӨЧҮҮХЭН МӨНГӨ САНААТАЙ ЗҮЙЛЭЭ НЭГ БОЛ БҮР БОЛЬ, НЭГ БОЛ ЯДАЖ САРЫН 300 МЯНГА БОЛГООЧЭЭ. ЭНЭ ХҮҮХЭД ТӨРҮҮЛЖ ӨСГӨХ АЖИЛ БОЛ МАШ ИХ ХҮНД ХҮЧИР ХӨДӨЛМӨР ШҮҮ.

Avatar

зочин 2024-03-20 66.181.183.38

Тэтгэвэр нэмэгдэж байгаад баяртай бна Нэгэн жигд нэмэх нь ороо бусгаатай үед зөв шүү

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.46.90

4 сарын 1 нд тэтгэвэрт орох хүн энэ нэмэгдлийг яаж авах вэ.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.46.90

Шинээр тэтгэвэр тогтоолгох хүмүүс энэ нэмэгдлээс хоцрох юм биш биз.Бодсон уу.

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.189.88

Тэтгэвэр нэмсэн нь сайн хэрэг гэхдээ мөнгөний сургаар юмныхаа үнийг нэмдэг энэ доншуур наймаачид худалдаа эрхэлдэг байгуулагууд гээд энэ шуналын туламуудын ухамсар өөрчлөгдөөгүй цагт ялгаа байхгүй энд АН нь байна уу МАН нь байна уу ялгаа алга

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.189.207

Буруу шийдвэр
НДШимтгэл олон жил төлсөн ч төлөөлөөгүй завшигчид мөнгийг минь хусаад л байна

Avatar

Зочин 2024-03-20 122.201.25.246

Би ахмад настан, тэтгэвэр нэмэгдэж байгаад баярлаж байна. Ямарч байсан төр засагтаа баярлалаа.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.126.91.86

Юмны үнэ өсгөж ард иргэдээ туйлдуулж өгсөн МАНгасуудад баярлалаа гэхүү

Avatar

Зочин 2024-03-20 192.82.92.153

200 ам доллар болж дээ

Avatar

Нэргүй 2024-03-20 119.40.103.6

Uniin eseltee anhaaraach ee meng zaas bolloo

Avatar

Цалин хөлс, халамж, тэтгэвэр тэтгэмж бол ЗГ/ХНХЯ-ны ажил мөн. 2024-03-20 202.21.104.2

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг ахиухан нэмээч ээ!! Үнэхээр нийгмийн халамж л юм бол хөдөлмөрийн чадваргүй, зорилтот бүлэгтээ л ахиу мөнгө өг л дөө! Эм тариа,хоол хүнс, бүх юмны үнэ нэмэгдсэн байхад байнгын асаргаатай, үнэтэй эм тариа хэрэглэдэг хүмүүс яаж 325к төгрөгөөр амьдрах юм бэ? Асаргааны 275к-г ч барагтай бол өгдөггүйшдээ! ХНХЯ ажлаа хий л дээ! Төсвөөс цавчаа хийдгээ болиод цалин, тэтгэвэр, тэтгэмжээ л нэм! Хувийн хэвшил хийчих юмыг төр бүү хий!

Avatar

Зочин 2024-03-20 139.5.219.108

МАН ард түмний эд баялагийг хулгайлж, хулгайлчихаад сонгуулийн өмнө жоохон жоохон долоолгож дахин төр барихаар мярааж байна. МАН-ын дурыг тас цохьцгооё, Монголчууд аа…

Avatar

k 2024-03-20 202.126.91.117

Хүүхдүүд маань бэлэн мөнгөтэй харьцаж сурахгүй байсаар насанд хүрэх гээд байдаг учраас хөгжлийн үйлчилгээнд нь зарцуулах нь зөв юм гэж үзсэн gej hutsdag hugaicvhuud

Avatar

kk 2024-03-20 122.201.25.4

Ajil hiideg tuldaa l or zeeleer amia argalj bna daa

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.94.46

МАН ч сонгуулийн өмнө шуурхайлж бна доо ! Зөв зөв.

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.158

Болж л байна.

Avatar

МАН дэмжихгүй 2024-03-20 14.1.81.78

МАН ын дарга ерөнхий сайд Л.Оюунэрдэнэ ганцхан тэтгэвэрийг ижил 100к нэмж цалинг 10% нэмж зөрөөтэй шийдвэр гаргаж байна даа. Тэтгэвэр бол шимтгэл төлсөн хэмжээнээс шууд хамааралтай.

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.217

Энэ сэжгийн авгай өөрийнхөө хулгайлсан мөнгөнөөс өгч байгаа аятай инээвхийлээд ард иргэдээ дооёоолоод ядаж албан ёсны МАНгар царайлж болоогүй юм байхдаа

Avatar

Зочин 2024-03-20 66.181.182.69

Муухай харааж л чадна. Ой гутмаар амьтад..

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.95.12

100000 төгрөг болж бөйна алтанхуя г и ч н засг ын үёд 25000 төгр өө г авч бөйлаа шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.217

Цэдэнбал даргын үед цэвэрлэгч 250 авдаг байлаа

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.93.15

инфляци мэдэхгүй качкар зайлах хэрэгтэй. Мөнгөний ханш өдрөөс өдөрт унаж байна. МАН-ын хулгайчдыг яаралтай зайлуулах хэрэгтэй

Avatar

зочин 2024-03-20 59.153.113.60

Ахмадуудаа бага боловч дэмжиж байгаа нь сайн хэрэг

Avatar

Иргэн 2024-03-20 139.5.217.215

гийгүүлждээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж