Д.Амарбаясгалан: Малчдад 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2024.03.20-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Малчдад 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

Д.Амарбаясгалан: Малчдад 5-8 сая төгрөгийн хүүгүй зээл олгоно

Засгийн газрын өнөөдрийн /2024.03.20/хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тэрбээр малын хорогдол өнөөдрийн байдлаар 6 саяд хүрсэн. Урьдчилсан байдлаар 20 сая толгой мал хорогдоно гэдэг судалгаа гарсан. Энэ нь 20 мянга орчим малчин малынхаа 70-аас дээш хувийг алдах эрсдэл байна. Ийм учраас малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ.

Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Баялгийн сан дотроо гурван сантай байх зохицуулалтыг хийж байна.

Нэгдүгээрт, Ирээдүйн өв сан буюу өнөөдөр өөрийн хууль, эрх зүйн орчноор зохицуулагдаж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 65 хувиар санхүүжиж хуримтлал үүсгэдэг сан. Энэ сан 2030 он хүртэл хуримтлалаа үүсгэнэ. Түүнээс хойш өөрт хуримтлагдсан хөрөнгөөр ирээдүйд хөрөнгө оруулалт хийх томоохон бодлогыг хэрэгжүүлэх болно.

Хоёрдугаарт, Хуримтлалын нэгдсэн сан бий болгоно. Иргэн бүр өөрийн нэрийн данстай байна. Энэ санд төвлөрсөн мөнгө хөрөнгийг иргэн бүр бэлэн бусаар зарцуулах боломж нөхцөлөөр хангагдана. Орон сууц, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр иргэн өөрөө захиран зарцуулах боломжийг нээж өгсөн хязгаарлагдмал сан байх юм.

Хөгжлийн санг бий болгохоор шийдвэрлэсэн. Орон нутгийн хөгжлийн сан хэлбэрээр үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа хөгжлийн санг бүс нутгийн хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хүрээнд  Бүс нутгийн хөгжлийн сан болгон өөрчилж байна.  Бүс нутгийн хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлоготой уялдуулсан бодлогоор хэрэгжүүлж захиран зарцуулж явах юм.

Өнгөрсөн оны байдлаар авч үзвэл Тогтворжуулалтын санд, Орон нутгийг дэмжих сангийн хуваарилалтууд хийгдсэний дараа 65 хувь нь Ирээдүйн өв санд үлдэнэ.

Төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 34 хувийг Хуримтлалын нэгдсэн санд төвлөрүүлэх юм.

ХҮН намын Баялгийн сангийн хуулийн концепц дээр өөрийн саналыг албан ёсоор бичгээр ирүүлсэн. Ардчилсан намын зүгээс хуулийн төслийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсэгт орж ажилласан, санал бодлоо солилцсон. Мөн тус нам өөрийн концепцийг УИХ-д өргөн барьсны дараа хоёр бүлгийнхээ түвшинд хэлэлцээр хийж үргэлжлүүлэх төлөвтэй байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж