Тамаваши Б.Мөнх-Оргил албан ёсоор Японы иргэн боллоо

Хуучирсан мэдээ: 2024.03.20-нд нийтлэгдсэн

Тамаваши Б.Мөнх-Оргил албан ёсоор Японы иргэн боллоо

Тамаваши Б.Мөнх-Оргил албан ёсоор Японы иргэн боллоо

Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 2009 оноос хойш тасралтгүй барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил Японы иргэн боллоо. Өдгөө 39 настай тэрбээр 2021 онд дэвжээний багшийнхаа тусламжтайгаар Японы иргэн болох хүсэлтээ өгч байв. Тухайн үедээ зодог тайлсныхаа дараа дэвжээний багшаар ажиллах хүсэлтэйгээ илэрхийлж, “Сүмогийн ачийг хариулмаар байна” гэж байсан аж. Тэгвэл одоо үргэлжилж буй Харү башёгийн үеэр Тамаваши Б.Мөнх-Оргилыг албан ёсоор Японы иргэн болсныг зарлажээ.

Тамаваши Б.Мөнх-Оргил одоогоор дөрвөн даваа, зургаан унаатай Харү башёг үргэлжлүүлж байна.

Түүний хувьд анх 2004 оны нэгдүгээр сард мэргэжлийн сүмогийн анхны барилдаанаа хийж, 2008 оны есдүгээр сард дээд зиндаанд дэвшиж байжээ. Үүгээр ч зогсохгүй 2019 оны Хацү башё, 2022 оны Аки башёд тус тус түрүүлж, эзэн хааны цомыг өөрийн болгосон түүхтэй.

Тамаваши 2012 онд монгол бүсгүйтэй гэрлэсэн. Түүний гэргий нь Тамашохо Э.Энхманлайгийн эгч гэнэ.

Тамаваши Б.Мөнх-Оргил анх Японд оюутан эгчийгээ эргэх гэж ирсэн боловч сүмогийн браилдаан үзэх үеэрээ ёкозүна Какүрюү М.Анандтай уулзах завшаан тохиож, сүмо болох хүсэлтэйгээ илэрхийлж байжээ. Улмаар Д. Кёкүшюзанбатбаяр түүнийг Катаонами дэвжээтэй холбож өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж