Урлагаар дамжуулж усны зохистой хэрэглээг сурталчилна

Урлагаар дамжуулж усны зохистой хэрэглээг сурталчилна

Урлагаар дамжуулж усны зохистой хэрэглээг сурталчилна

Монголын байгалийн уран бүтээлчдийн холбоо, Усны газар, СУИС хамтран хэрэгжүүлж буй “Усны нулимс” төслийн хүрээнд усны зохистой хэрэглээнд тулгараад буй асуудлын талаар өнөөдөр /2024.03.20/ мэдээлэл хийлээ.


Соёл урлагийн их сургуулийн дэд захирал Ж.ЭРХЭМТӨГС:

-Дэлхий дахинд тогтвортой хөгжил гэх томоохон концепцийг хөгжлийн тулгуур болгоод аваад явж байгааг мэдэх байх. Энэ нь үндсэн гурван асуудалтай. Нэгдүгээрт, эдийн засгийн асуудал, хоёрдугаарт, нийгмийн хөгжилтэй холбоотой асуудал, гуравдугаарт, хүрээлэн буй орчин буюу экологийн асуудлыг авч үзэж байна. Ирээдүйд бий болох экологийн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад иргэн, байгууллага бүхэн өөрийн хувь нэмрийг оруулах нь чухал гэж үзэж байгаа юм. Экологийн томоохон асуудлын нэг бол цэвэр усны асуудал. Цэвэр усаа зохистой хэрэглэхгүй бол ирээдүй хойчид усны хомсдолд орох асуудал хүнд тусч эхэлж байгаа юм. Өнгөрсөн зуны үер, энэ жилийн шар усны үер гээд энэ хүрээнд усны зохистой зөв менежментийг улс орноороо хэрэгжүүлэх ёстой. Иргэн бүр усны зохистой хэрэглээг дадал болгох боломжийг энэ төслөөрөө дамжуулж бий болгохоор нийгмийн сайн сайхны төлөө төслийг эхлүүлээд явж байна. Төслөөр үндсэндээ хэд хэдэн гол зорилт тавьж байгаа. Нэгдүгээрт, урлагаар дамжуулж нийгэмд сайн сайхан байдал, зөв хандлагыг төлөвшүүлж, манлайлж болох вэ гэдэгт төвлөрч урлаг буюу уран бүтээлчдийн оролцоотой төслийг хийж байна. Хоёрдугаарт, нийгмийн тодорхой бүлгүүдийн төлөөллөөр усны зохистой хэрэглээнд хэвшицгээе гэсэн чэлленжийг үүсгээд фейсбүүкээр явж байна. Гуравдугаарт, хүүхэд залуучуудад усны зөв дадал, соёл, ойлголтыг шинжлэх ухааны хялбаршуулсан агуулгаар хэрхэн яаж хүргэх талаар мэдээлэл өгөх. Манай дээр усны технологи, хэрэглээ, нөөцийн асуудал төдийлөн сайн хөгжиж чадаагүй. Усыг дахин ашиглах саарал усны технологи гэдэг ч юм уу энэ асуудлууд байхгүй. Цэвэр усаар машинаа угааж байна. Бусад хэрэглээндээ цэвэр ус ашиглаж байна. Төслөөр дамжуулаад энэ ойлголтыг төлөвшүүлэхээр зорьж байна. Нийгэмд ус гэдэг зүйлд ухамсартайгаар анхаарлаа хандуулахгүй бол хэдэн жилийн дараа Монгол Улс цэвэр усны хувьд асуудалтай улсуудын нэг болно. Тэгэхээр усны зөв менежмент, нөөцийн зохистой дэд бүтцийн буюу бүтээн байгуулалтын хүрээний нэг том асуудал, экологийн буюу байгаль орчин устай холбоотой асуудлуудыг бид эрсдэлтэй нь уялдуулж төлөвлөх, бодлогын асуудал нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж явж байна. Дэлхий дахинд урлаг гэдэг ойлголт 21 зуунд нэлээн өөрчлөгдсөн. Урлагаар дамжуулаад нийгэмд байгаа асуудлуудыг гаргаж ирдэг. Хүмүүст тухайн зүйлийг ойлгуулахад урлаг өөрөө буюу уран бүтээлчдийн үүрэг оролцоо их байдаг учраас бид нар энэ загвараар “Усны нулимс” нэртэй төслөө хэрэгжүүлээд явж байна.

Монголын Байгалийн уран бүтээлчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, уран бүтээлч Р.ЛУВСАНДОРЖ:

-Манай холбооноос байгаль экологитой холбоотой асуудал дээр уран бүтээлийн  төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Өмнө нь 2012 онд засгийн газрын ордонд усны газартай хамтран “Усгүй урсгал” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж байсан. 2021 онд “Хуурай үер” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж байсан. Энэ жил “Усны нулимс” нэртэйгээр үзэсгэлэн зохион байгуулж байна. Энэ ажил зөвхөн өнөөдөр эхэлж байгаа ажил биш урд өмнө хийж байсан. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь зөвхөн уран бүтээлчид үзэсгэлэн гаргаад өнгөрөх биш нийгэмд уриалга гаргаад, чэлленж явуулах, уран бүтээлчдийг оролцуулах тэд нараар үлгэр дуурайлал үзүүлэх нийгэмд хүчтэй нөлөөллийг өрнүүлж байна. Уран бүтээлийн үзэсгэлэнг газар дээр нь очоод үзвэл илүү их мэдрэмж авна. Зүгээр нэг зураг зурчихдаг зүйл биш. "Усны нулимс" нэртэй төсөл 2024 оны турш үргэлжилнэ. Олон улсаас уран бүтээлчид уригдаж ирнэ. Дэлхийн есөн орны 12 уран бүтээлч есөн сард монголд ирж монголын уран бүтээлчтэй хамтраад нүүдлийн урлагийн төсөл гэх зүйлийг хэрэгжүүлнэ. Соёл урлагийн бүрэлдэхүүн зургаан сургууль, нэг бага сургууль, нэг эрдэм шинжилгээний хүрээлэн гэх мэтчилэнгээр хамтарч манлайлаад, нийгэмд нөлөөлөл бий болгохыг л зорьж байгаа гэж ойлгож болно.

Аливаа нэг эерэг өөрчлөлтийг хийхийн тулд хандлагаа өөрчлөх нь чухал. Нийгэмд нийтээрээ хандлагаа өөрчлөхөд нь нөлөө үзүүлэх аяныг өрнүүлээд байна. Түүний дараагаар төслөө дуусахаар нийгмийн түүвэр судалгаа хийнэ. Судалгаан дээрээсээ үр дүнгээ тооцно.

Э.Дариймаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-20 122.201.31.57

Boli boli

Avatar

Нэргүй 2024-03-20 202.131.225.53

зөв санаачлага амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж