"Монгол хаан" жүжиг Сингапурт тоглох гэрээ байгуулжээ

"Монгол хаан" жүжиг Сингапурт тоглох гэрээ байгуулжээ

"Монгол хаан" жүжиг Сингапурт тоглох гэрээ байгуулжээ

Өнгөрсөн онд Лондон хотын Уэст Эндийн Колизум театрт 17 удаа тоглож, 42 мянга гаруй үзэгчдэд толилуулсан “Монгол хаан” жүжиг олон улсын аялан тоглолтондоо бэлтгэж байгаа бөгөөд Ази тивийн нээлтээ энэ оны аравдугаар сарын 17-нд Сингапур улсаас эхлүүлэхээр болжээ

Сингапурын соёлын тэргүүлэх компани "Base Entertainment" “Монгол хаан” жүжгийг Сингапур улсад хамтран продюсерлаж, хөрөнгө оруулахаар тохиролцож, гуравдугаар сарын 19-нд талууд гэрээгээ албан ёсоор үзэглэжээ.

"Base Entertainment"-ын гүйцэтгэх захирал Chantal Prud’homme “Бродвэйн түвшний чанартай Азийн шилдэг бүтээлийг Сингапурт авчрахыг бид удаан хугацаанд мөрөөдсөн. Өнгөрсөн 11 дүгээр сард Лондонгийн Колизумд энэхүү гайхалтай жүжгийг үзсэнийхээ дараа энэ бол бидний хайж байсан зүйл мөн гэдгийг шууд ойлгосон” гэж онцолсон байна.

Энэ жил Марина Бэй Сэндс цогцолборын Сэндс театр нь "Matilda", "Hamilton", "Miss Saigon", "Монгол Хаан" гэсэн дэлхийн театрын дөрвөн томоохон уран бүтээлийг тоглуулахаар сонгожээ.

Сингапур улсад, тус цогцолборт анх удаа Азийн жүжгийг дөрвөн долоо хоногийн турш толилуулахаар болсон нь жүжгийн өгүүлэмж, илэрхийлэл нь ямарваа нэгэн үндэстэн, соёл, шашин шүтлэгээс үл хамааран дэлхийн нийт үзэгчдийн таалалд нийцэхийг илэрхийлж байна.

Жилд 45 сая хүн зочилдог, дэлхийн аялал жуулчлалын чухал төвүүдийн нэг Марина Бэй Сэндс цогцолборт анх удаа Монгол жүжиг дөрвөн долоо хоногийн турш олон улсын зах зээлийн зарчмаар тоглох болсон нь дэлхийд Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болохын зэрэгцээ Монголын театрын урлагийн шинэ эринийг тунхаглаж, дэлхийн тавцанд гарч ирж буйгаа зарласан явдал болж байна. “Diplomat” сэтгүүл “Монгол хаан жүжиг бол Монгол Улсын нэрийн өмнөөс соёлын зөөлөн хүчний бодлого явуулж буйн тод томруун жишээ” гэж онцолжээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжиг Хэро Баатарын шинэчилсэн найруулга болох “Монгол хаан” нэртэйгээр Монголдоо 151 удаа тоглож, 75 мянга орчим үзэгчдэд хүрсэн бол 2023 оны 11-12 сард 2500 суудал бүхий Лондонгийн Колизум театрт 15 өдөрт 17 удаа тоглон 40 гаруй мянган үзэгчдэд толилуулсан билээ.

Time, Telegraph, Guardian, CNN зэрэг 40 гаруй хэвлэл “Монгол хаан” жүжгийн талаар нийтлэл бичиж, Broadway world, London review, Art desk зэрэг мэргэжлийн урлагийн шүүмж хэвлэлүүд 4-5 одын үнэлгээ өгсөн юм.

"Монгол хаан" жүжгийн Сингапур дахь аялан тоглолтын тасалбар энэ оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн худалдаанд гарч, Сингапурын үзэгчдэд Хүннү гүрэн хэрхэн сүр жавхлантайгаар тайзнаа амилсныг гэрчлэх боломжийг олгоно.

“Монгол хаан” жүжиг Ази, Европ, Арабын Булангийн орнуудад гаргаж, олон улсын аялан тоглолт хийхээр жүжгийн продюсерын баг ажиллаж байгаа бөгөөд удахгүй шинэ мэдээллүүдийг хүргэх болно

Сингапур дахь тоглолтын тасалбар захиалахыг хүсвэл дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс дараах сайтад зочилно уу.

https://www.marinabaysands.com/entertainment/shows

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-20 202.21.111.170

Өөлөх өнцгөөс харвал асуудлууд байгаа. Гэхдээ монголын тайзны уран бүтээл түүн дотроос драмын жүжгийг олон улсыд арилжааны хэлбэрээр зах зээлд борлуулж байгаа нь өөрөө асар том амжилт. Баяр хүргэе. Зах зээлд гадаад түнш олж өөрийнхөө бүтээлийг борлуулна гэдэг хүн болгон хийж амждаггүй том сорилт. Баатар болон түүний менежментийн багт дахин баяр хүргэе. 90-оны эхээр УЛСЫН ЦИРК ИНГЭЖЛ ТОМ БҮРЭЛДЭХҮҮНЭЭР АРИЛЖААНЫ ТОГЛОЛТ ХИЙЖ АШИГ ОЛДОГ БАЙВ.

Avatar

Нэргүй 2024-03-20 118.221.242.42

дэлхий даяар гоо сайхнаараа өрсөлдөж байхад жигтэйхэн царай муутай юмнууд тоглуулсан балиар

Avatar

Нэргүй 2024-03-20 118.221.242.42

энэ жүжиг монголыг хятад болгож харуулж байгаа бүр улаан хувцастай шүү

Avatar

Нэргүй 2024-03-20 203.23.49.69

Энэ жүжиг төр шүтсэн хуучны сэтгэлгээ шүү дээ өнөө цагт баруунд ойлгохгүй бга төрийн төлөө амиа өгөх нь өнөөгийн 21 -р зууны сэтгэхүйд хоцрогдоод бга юм. Харин соёлоо монгол гэх хауйгаа сурталчилах талаасаа бол сайхан болсо бна лээ

Avatar

Зочин 2024-03-20 203.23.49.191

Монгол гэдэг нэр дуурсагдах нь, сайхаан.

Avatar

Иргэн 2024-03-20 66.181.191.91

Монголын нэрийг дэлхийд гаргаж байгаад баяртай байна . Амжилт

Avatar

Хотын уугуул иргэн 2024-03-20 139.5.219.158

Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийн агуулга нь Монголчууд эрх мэдэл, сандал ширээ булаацалдаж улмаар нялх хүүхдүүдээ хо.роодог. Монголчууд гэж ийм зэрлэг улс гэдгийг дэлхийн даяар тунхаглан зарлан үзүүлж буй нь ариун явдал мөн үү. Ариа гэгээлэг агуулгатай жүжиг олдоогүй юм байх даа. Одоо цагт Барууны орнуудад ижил хүйстэн, трансжендер, хүйсээ солих гээд элдэв балай этгээд урсгал дэлгэрч буй өнөө цагт ийм зэрлэг агуулгатай жүжиг бас моод-нд орж байгаа байх. Нүд улаан, мөнгө цагаан гэж…

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.46.156

Дэлхийд шившгээ гайхуулахаа боль

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.94.46

Нэргүй минь чи үнэхээр усан толгойлсон лүд юмаа !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж