Ариана Грандегийн салсан нөхөр 1.25 сая доллар нэхэмжилжээ

Ариана Грандегийн салсан нөхөр 1.25 сая доллар нэхэмжилжээ

Ариана Грандегийн салсан нөхөр 1.25 сая доллар нэхэмжилжээ

АНУ-ын дуучин Ариана Гранде, Далтон Гомез нарын гэрлэлт гурван жил орчмын дараа албан ёсоор цуцлагдлаа. Лос Анжелес хотын Дээд шүүхийн шийдвэрээр 30 настай поп од болон 28 настай үл хөдлөх хөрөнгийн зуучлагч хоёрын эд хөрөнгийг хуваах асуудлыг Мягмар гаригт эцэслэн шийдвэрлэв.

Тэдний тооцооны дагуу Гранде салсан нөхөр  Гомезд нэг удаагийн 1.25 сая ам.доллар (980,000 фунт) төлөх болно. Нөхөн төлбөрөөс гадна Гомез Лос Анжелес дахь байшингийн тал хувийг эзэмшинэ. Гранде өмгөөлөгчийнхөө төлбөрт 25 мянган ам.доллар төлөх ба салсан нөхрөөсөө тэтгэмж авахгүй юм.

Ариана Гранде зургаан сарын өмнө “эвлэрэшгүй санал зөрөлдөөнтэй” гэсэн шалтгаанаар салах өргөдлөө өгсөн байна.

Хосуудын харилцаа 2020 оны нэгдүгээр сард Covid-19 цар тахлын өмнөхөн эхэлсэн бөгөөд 2021 оны тавдугаар сард Калифорниа мужийн Монтекитод даруухан хурим хийжээ. Шүүхийн баримтаас үзвэл, Ариана Гранде, Далтон Гомез нар  жил гаруйн өмнө салж, гэрлэлтийн өмнөх гэрээ байгуулсан байна. Мөн хууль эрх зүйн маргаангүй, хүүхэдгүй байсан нь гэр бүл цуцлуулах асуудлыг хурдан шийдвэрлэх боломжийг олгосон аж.

Калифорнийн өмнөд хэсэгт өссөн Далтон Гомез тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 10 жилийн турш ажиллаж байгаа. Тэрбээр Ариана Грандетай анх 2020 оны хоёрдугаар сард Лос Анжелес дахь нэгэн ресторанд болзож, папараццийн дуранд өртжээ. Мөн тухайн жилийн тавдугаар сард Гранде, Жастин Бибер нарын хамтарсан "Stuck With U" дууны клипэнд Далтон Гомез дуучин бүсгүйтэй хосуудын дүрээр анх удаа олны өмнө гарч байсан.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.148

zuv shdeee sdaa dan huuhnuud salhaar hamag ed hurungiin deeremddeg ue ungursun , hamt baihd n buun shataan teriigee ch tootsoj avah heregtei shuu erchuudee shudarga l baij surah heregtei shdee ems huuhnuud 2 salaa umhii mahaa bolosvson zarj ger bul , urheh nereer yanhanddag huuhnuud mongloor duurn bna shuu bolgoomjlooroi erchuudee bas….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж