"Кореан Эйр" нислэгийн компани Монгол Улсын Багануур дүүрэгт 20 жилд мод тарьж, өдгөө 125 300 орчим модтой, төгөл болон өргөжиж байна. Тус компани анх 2004 оноос эхэлж, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран 44 га тайлбад мод тарих ажлаа эхлүүлсэн бөгөөд хуурай орчинд ч сайн ургадаг улиас, хайлаас, эдийн засгийн ач холбогдолтой чацаргана зэрэг модны төрлүүдийг сонгон тарьж ургуулсан байна.
Нийслэл Улаанбаатар хотоос зүүн тийш 140 км зайд орших Багануур дүүрэгт "Кореан Эйр" нислэгийн компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй Солонгос ажилчдын эхлүүлсэн энэхүү ажил нь байгаль орчноо хамгаалах, цөлжилтийн эсрэг хийж хэрэгжүүлж буй чухал ажил юм.
Сөүлийн Ёидо цэцэрлэгт хүрээлэнгээс хоёр дахин том энэ газрын албан ёсны нэр нь “Кореан Эйрийн төгөл” юм. Жил бүр "Кореан Эйр" компанийн 100-200 хүний бүрэлдэхүүнтэй удирдлага, ажилчид Монголын цөлжилт явагдаж буй тал хээрийн бүсэд тарьж ургуулж байгаа ч 350 орчим мод, галын осолд сүйдсэн байна. Мөн хортон шавж, өвчний улмаас хорогдол ч гарсан байна.
Тиймээс "Кореан Эйр" компанийн удирдлагууд болон ажилчид мод тариснаар бодит төгөл бий болгох зорилгодоо хүрэхийн тулд ойн мэргэжилтнүүдийг ажиллуулахаас гадна Багануур дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран мод тайрах, хортонтой тэмцэх зэрэг арчилгааны ажлыг хийж ч бас тасралтгүй хийсээр иржээ. Мөн дуслын усалгааны систем суурьлуулж, мод бүр тогтвортой ургах нөхцлийг бүрдүүлсэн байна.
"Кореан Эйр" компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд Багануур дүүрэгт мод тарихаас гадна сурагчдын ирээдүйд зориулж, улсын 3 сургууль, насан туршийн боловсролын төвд 7 удаа мэдээлэл зүйн кабинет тохижуулж хандивласан байна.
Нэргүй 2024-03-20 202.179.21.246
Мод таривал ургах юм шиг байна. Хэдхэн хоногийн өмнө хугалаад тайраад хаясан мөчир авчраад тарихад ихэнхн не ургаж байна. Хэдэн шарласан шав шар өнгөтэй хугарсан байсан мөчир одоо бүгд эргээд ногоон болсон. Гэхдээ ямар мод тарихаа сайн бодох Нарс амархан шарлаад байдаг нь ус их шаарддаг. Гацуур нь ус бага шаардахаас гадна тэсвэр хатуужилтай манайд тохирох мод мөн байна.
Нэргүй 2024-03-20 158.59.146.30
ted uursfduu ira taridag shvv, mongolchuudad mungu ugvul mungiig ni ideed uugaad tsuslaad mungu ch ugui mod ch ugui hashaa ch ugui bolno gedgiig ted medley
Shudraga irgen 2024-03-20 103.57.93.237
Korean air-iin erunhiilugch asan Choi guai Mongol ulsad Boeing 727-200 agaarin hulug beleglej MIAT kompaniin hugjild mash ih tus nemer bolson buyantai hun dee. Sain hunii tusig martaj bolohgui.