Эрдэмтэд халдвартай хүний эсээс ХДХВ-ийн вирусийг гаргаж авчээ

Эрдэмтэд халдвартай хүний эсээс ХДХВ-ийн вирусийг гаргаж авчээ

Эрдэмтэд халдвартай хүний эсээс ХДХВ-ийн вирусийг гаргаж авчээ

Нобелийн шагналт “Crispr” генийн засварлах технологийг ашиглан халдвар авсан эсүүдээс ХДХВ-ийг амжилттай устгасан гэж эрдэмтэд мэдэгдлээ. Тус технологийн дагуу бие махбодийн молекулын түвшинд ХДХВ-ийн биетүүдийг тасдаж авсан ба одоогоор үр дүнтэй эсэхийг шалгахын тулд нэмэлт судалгааны ажил явуулж байна. Одоо байгаа ХДХВ-ийн эм нь вирусийг зогсоож чаддаг ч устгаж чадахгүй.

Амстердамын их сургуулийн багийнхан энэ долоо хоногт болсон Анагаах ухааны бага хурал дээр өөрсдийн хийсэн анхны дүгнэлтийнхээ хураангуй мэдээллийг танилцуулж, тэдний ажил зөвхөн "туршилт, нотолгоо" хэвээр байгаа бөгөөд  ХДХВ-ийн эмчилгээ ойрын хугацаанд батлагдахгүй гэдгийг онцлон тэмдэглэв.

Ноттингемийн их сургуулийн үүдэл эс, генийн эмчилгээний технологийн дэд профессор, доктор Жеймс Диксон ч бүрэн хэмжээний дүгнэлтийг шалгах шаардлагатай хэвээр байна гэжээ. Тэрбээр "Эдгээр эсийн шинжилгээний үр дүнг харуулахын тулд илүү их ажил хийх шаардлагатай болно. Ирээдүйд эмчилгээг бүх хүнд таарах боломжтой болгох хэрэгтэй. Энэ нь ХДХВ-ийн халдвартай хүмүүст нөлөөлөхөөс өмнө илүү их хөгжингүй байх ёстой" гэв.

Бусад эрдэмтэд мөн адил "Crispr"-ийг ашиглан ХДХВ-ийн эсрэг туршилт явуулж  байна. "Excision BioTherapeutics"-ын хувьд 48 долоо хоногийн турш ХДХВ-ийн халдвартай гурван сайн дурын хүн дээр туршилт хийсэн ба гаж нөлөө үзэгдээгүй гэж мэдэгджээ.

Гэхдээ Лондон дахь Фрэнсис Крикийн хүрээлэнгийн вирусийн мэргэжилтэн, доктор Жонатан Стойе ХДХВ-ийн халдварыг биед агуулагдаж болох бүх эсээс устгах нь "маш хэцүү" гэдгийг онцлов. Тэрбээр урт хугацааны гаж нөлөө илэрч болзошгүй ба эмчилгээний зорилгоос гадуурх үр дагавар нь санаа зовоосон асуудал хэвээр гэжээ. Тиймээс "Crispr"-д суурилсан эмчилгээ тодорхой, 100 хувийн үр дүнтэй  болох хүртэл олон жил шаардагдахыг нэмж тэмдэглэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж