ОХУ Олон улсын олимпийн хороонд түрэмгий хандаж байна

ОХУ Олон улсын олимпийн хороонд түрэмгий хандаж байна

ОХУ Олон улсын олимпийн хороонд түрэмгий хандаж байна

Парис 2024 зуны олимп дөхөхийн хэрээр ОХУ-ын засгийн газар Олон улсын олимпийн хороонд түрэмгий хандах нь нэмэгджээ. Энэ талаар Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах Мягмар гаригт мэдэгдэл хийлээ.

ОХУ-ын Спортын сайд Олег Матыцин өнгөрсөн долоо хоногт мэдэгдэл хийхдээ “ОХУ тамирчдад тавьсан хоригоос үл хамааран Олимпийн наадмыг бойкотлохгүй” гэсэн билээ.

Харин Олон улсын олимпийн хороо Орос, Беларусийн тамирчдыг цагаан туган доор оролцохыг зөвшөөрч буй.

“Бид Оросын Спортын сайдаас эелдэг мэдэгдэл сонссон. Гэхдээ нөгөө талаар Оросын засгийн газраас илт түрэмгий мэдэгдэл сонслоо. Нээлт, хаалтын ёслолд тэд хэрхэн оролцох талаар Мягмар, Лхагва гаригт Олон улсын олимпийн хорооны захирлуудын зөвлөл хэлэлцэнэ. Олон улсын олимпийн хороо юу ч хэлээгүй байхад Оросын засгийн газрын түрэмгий байдал өдөр өдрөөс нэмэгдэж буйг бид харж байна. Фашистаас эхлээд наадам, Олимпийн хөдөлгөөнийг үгүйсгэгчид байна. Ийм зүйлс Оросын албаныхнаас гарч байна. Путинээс ийм зүйл гарч байгаа эсэхийг мэдэхгүй юм, би өдөр бүр телеграм шалгадаггүй. Би тийм мазохист биш. Гэхдээ бүх л түвшинд дайралт ирж байна” гэж Томас Бах хэлэв.

Орос, Беларусийн тамирчдаас гадна Израиль ч бас цагаан туган доор наадамд оролцох саналыг Бах дэвшүүлжээ.

Гэхдээ Израилийн Олимпийн хороо Оросын Олимпийн хороо шиг дүрэм зөрчөөгүй. Олимпийн ертөнцөд Израилийн Олимпийн хороо, Палестины Олимпийн хороо гэж хоёр тусдаа 30 жилийн турш эв найртай зэрэгцэн оршиж байна. Харин ОХУ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Үндэсний олимпийн хорооны эрхэнд халдаж байгааг Бах онцолжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

О 2024-03-20 202.126.91.50

эсрэг бодолтой бна.олон улсын олимпийн хороо уг нь спортоо л голлох ёстой боловч харамсалтай нь улс төрийн байгууллага болжээ.тэр дундаа америк тэргүүтэй барууны цөөн улсын эрх мэдэлд бүрэн орсон харагдаж бна.спорт спортоороо улс төр улс төрөөрөө байх ёстой.

Avatar

Үнэн 2024-03-20 103.212.118.217

цусанд дуртай үхэл хүсэгч гуай! чамаас дор улс түмэн гэж днлхийд байгүй

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.185.39

украйнд нутаг дэвсгэр гэж байхгүй шүүдээ. түүхээ унш. оросын газар нутаг л гэж байсан. одооч байна . байхч болох байх.

Avatar

зочин 2024-03-20 66.181.161.46

Энд чи дут за орос тролл оо

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.189.17

за чи х**

Avatar

Үнэн 2024-03-20 103.212.118.217

жижиг вант улсыг нэгтгэж орос улсыг МОНГОЛ байгуудсаныг сана, мэд!

Avatar

Нэргүй 2024-03-20 45.117.35.9

ЯАСАН ҮХДЭГГҮЙ БАХ ВЭ МУУ Янзын Хутгуур⁶

Avatar

Нэргүй 2024-03-20 178.174.229.45

21 ZUUNII FASHIST OROSUUDIIG YAMARCH SPORTIOD b** ORUUL

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.189.207

Оросуудыг хасаагүй

Avatar

Нэргүй 2024-03-20 103.212.118.118

АНУ-ын түрэмгийлэгчид Ирак, Ливи рүү дайрч байхад тамирчдыг нь цагаан туган доор жагсаагаагүй л санагдах юм

Avatar

Иргэн 2024-03-20 103.212.118.118

ОУОХ өөрсдөө л Орост хэт түрэмгий хандаад байгаа биз дээ??? АНУ гэж түрэмгийлэгч Иран Ирак руу дайрч байхад тамирчдыг нь цагаан туган доор жагсаалуу??? Эсвэл ийм ахархан ой санамжтай юм болов уу???

Avatar

Нэргүй 2024-03-20 78.174.209.126

Олимпын хороо хэт баруунжсан байгууллага нь үйл ажиллагаа бүгдээс нь харагдаж байгаа. Оросыг өмөөрсөндөө биш. Ерөөсөө АНУ юу гэж хэлнэв, Олимпын хороо тийм л үйлдэл хийж байгааг сохор хүн л харахгүй.

Avatar

Иргэн 2024-03-20 202.55.188.104

Олон улсын олимпийн хорооны дүрэм журманд дайн дажин хийж буй улсын тамирчидыг олимпод оролцуулахгүй гэсэн заалт байдаг юм байна.

Avatar

Хотын уугуул иргэн 2024-03-20 139.5.219.158

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах бол Герман хүн. Эцэг өвөг нь Оросын эсрэг Дэлхийн 2-р дайнд байлдаж явсан нь тодорхой. Тиймээс энэ хүн угаасаа фашист үзэлтэй хүн. Харин одоо нэг Оросыг доромжлох сайхан боломж гарлаа гэсэн шиг ёстой нэг шавиагаа ханатал солиорч байна. ОХУ-ын Спортын сайд Матыцин мэдэгдэл хийхдээ “ОХУ тамирчдад тавьсан хоригоос үл хамааран Олимпийн наадмыг бойкотлохгүй” гэсэн байхад. Бах "Оросын түрэмгий хандах нь нэмэгдэж байна" гээд ямарч утга учиргүй юм яриад байдаг.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.46.156

Ингээд байвал бүр оролцуулахгүй шүү гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.94.46

ОУОХ түрэмгийлээд юу шалих вэ, Оросууд Украйнд түрэм гийлснээс хамаагүй наагуур л юм болоо ш дээ !

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.94.46

Уншилгүй бураад бна, ОУОХ биш Орос нь түрэмгийлсэн юм бна ш дээ !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж