"Цэц тоглоомын байгууллага болж хувирсныг далимдуулж болохгүй"

Live"Цэц тоглоомын байгууллага болж хувирсныг далимдуулж болохгүй"

"Цэц тоглоомын байгууллага болж хувирсныг далимдуулж болохгүй"
13 : 24
2024-3-20

Д.Ганбат: Цэц тоглоомын байгууллага болж хувирсныг далимдуулж болохгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

-Үндсэн хуулийн Цэц/ҮХЦ/-ийн гишүүн нь хууль зүйн дээд боловсролтой байна гэж заажээ.  Нийгмийн олон талт асуудлаар ҮХЦ-д ханддаг учраас зөвхөн хууль зүйн дээд боловсролтой байна гэдэг шаардлага тавих нь хэт явцуурсан болох вий. ҮХЦ-ийн гишүүний хараат бус байдлыг хэрхэн хангах вэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Сүүлийн 30 жилийн практикаар Цэц нэртэй боловч шүүх юм аа гэдэг дээр тохирсон. Шүүх юм бол эрх зүйн боловсролтой байхыг шаардаж байгаа. Зөвхөн хуульчаараа ажилласан байх ёстой гэдэг шаардлага тавиагүй. Эрх зүйн боловсролтой тэгэхдээ эдийн засагчаар ажилласан байж болно, эсвэл  УИХ-ын гишүүнээр ажилласан байж болно.  Гэхдээ үндсэн эрхийн маргаан орж ирээд шүүхийн байгууллага болж байгаа учраас Цэцийн гишүүн болчихоод хүний хувь заяаны үндсэн эрхийн асуудлыг шийдэх гэж байхад нь эрх зүйн боловсрол олгоод сууж байх нь зохимжгүй. Тийм учраас наад захын шаардлага хангасан байх ёстой гэж үзэж байгаа.

Хараат бус байх баталгааг яаж хангадаг вэ гэхээр Цэцийн гишүүнийг зургаан жилийн хугацаатай томилоод дахин томилж болох юм уу үгүй юм уу гэдгээ зохицуултгүй орхисон. БНСУ-д Цэцийн гишүүнийг нэг удаа 9 жилээр томилдог.  Манайд 6 жилээр томилчихоод хэдэн ч удаа дахин, дахин томилоод байдаг. Энэ нь их аюултай. Тэгэхлээр дөрвөн жилээр нэг удаа томилъё, дараа нь улируулан томилъё гэдэг заалт оруулсан.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Хуулийн төсөлд сонсгол зохион байгуулж Цэцийн гишүүнийг томилно гэж заасан. Гэтэл ҮХЦ 2023 оны есдүгээр сард Цэцийн гишүүнийг томилохын өмнө сонсгол зохион байгуулж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг дүгнэлт гаргасан. Энэ асуудлыг Их суудлын хуралдаанаараа хэлэлцээгүй байгаа учраас дээрх заалт Үндсэн хууль зөрчөөд ороод ирсэн болоод байна. УИХ мэдсээр байж Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргаж байгаа юм шиг ойлголт төрүүлээд байна

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

-Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэр гарсан, УИХ хүлээн зөвшөөрөхгүй гэдэг шийдвэр гаргасан. Их суудал хуралдахаар хүлээж байгаа. Их суудлын хуралдааны шийдвэр гараагүй тохиолдод энэ хуулийн заалт хэвээрээ үйлчилэж байгаа. Цэц логиктой дүгнэлт гаргасан. УИХ бүхэлдээ сонсгол хийж байгаа нь буруу гэж хэлээгүй. Ерөнхийлөгч, Улсын дээд шүүх/УДШ/-ээс нэр дэвшүүлж байгаа хүмүүс дээр сонсгол хийж байгаа нь Ерөнхийлөгч болон УДШ -ийн бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн.

Ерөнхийлөгч өөрөө сонгон шалгаруулалт хийгээд оруулаад ирэхээр УИХ сонсгол хийж байгаа нь бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн. УИХ-аас нэр дэвшиж байгаа хүмүүс дээр сонсгол зохион байгуулна. Ерөнхийлөгчийн тухай хууль, Шүхийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгч, УДШ тэндээ сонсгол зохион байгуулахаар зааж өгнө.

УДШ, Ерөнхийлөгчийн Тамгын газартай зөвлөлдөж санал авсан. УДШ Цэц рүү санал болгож байгаа гишүүнээ сонгон шалгаруулах нарийн журам ч баталсан юм билээ.

Ерөнхийлөгч өөрөө зарлигаар баталсан журамтай, тэрэн дээр сонсгол зохион байгуулах асуудлаа заагаад өгчихнө.

Тэгэхээр Ерөнхийлөгч, УДШ дээр сонсгол хийгээд ороод ирсэн нэр дэвшигч дээр УИХ дахин сонсгол зохион байгуулахгүй.  Дэмжинэ, дэмжихгүй гэдэг саналаа л өгнө.

Улируулан томилох дээр сонсгол хийх шаардлагагүй гэж үзсэн.

Асуулт хариултын дараа саналаа хэлэв.  

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Арваад хоногийн өмнө л хуулийн төслийг өргөн барьсан санагдаад байна. Гэтэл одоо 7 уулаа л төслийг хэлэлцэж байна. Энэ хуулиар далимдуулаад Цэц тоглоомын байгууллага болж хувирсныг улам тоглоомын байгууллага болгох юм руу явуулах вий.

Цэц дээр янз бүрийн асуудал олон байна. Өмнөх жишгийг харахад УИХ дээр ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргадаг боловч Цэц дээр өөрчилдөг. Цэц хууль тогтоох шахуу эрх эдэлдэг. Тиймээс энэ хуулийн төслийг сайн хэлэлцэх ёстой. Хугацаа нь дуусч байгаа парламент энэ асуудлыг яаран сандран хэлэлцээд, хэдэн хүнийг томилоод түүгээрээ дамжуулаад ямар нэгэн байдлаар ял завших ч юм уу, улс орны хөгжлийг боогдуулах юм гарах вий гэв.

Эцэст нь хуулийн төслийг дэмжиж байгаа эсэхээр санал хураахад гишүүдийн 54.8 хувь нь дэмжсэнээр төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэв.

 

12 : 04
2024-3-20

Ц.Мөнх-Оргил: Цэцийн гишүүн нэг туслах, нэг судлаачтай байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2024.03.20/ хуралдаан эхэлж, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл/хэлэлцэх эсэх/-үүдийг хэлэлцэж байна. Уг төслийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар санаачлан боловсруулсан юм. Тэрбээр төслийг танилцууллаа.

Төсөлд дараах зохицуулалтыг тусгажээ. Үүнд, Цэцийн гишүүнд нэр дэвшигчид эрх зүйч байх шаардлага тавьжээ. Ххууль зүйн өндөр мэргэшил гэдэг нь хуульч эрх зүйч байхаас гадна туршлага хуримтлуулсан байх ёстой гэж мөн үзсэн байна.

Үүний зэрэгцээ Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшигч нь сүүлийн 4 жилийн хугацаанд улс төрийн болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлага тусгайлан оруулжээ.

Цэцийн гишүүнийг зөвхөн нэг удаа дахин томилж болохоор тусгасан байна. Цэцийн гишүүний дахин томилгоог хязгаарлаагүй тохиолдолд Цэцийн гишүүнд дахин нэр дэвших, томилогдохын тулд санал болгох, томилох эрх бүхий этгээдэд таалагдах сэдлээр ажиллах эрсдэлтэй байна гэж үзэж байгаа аж. Энэ нь Цэц Үндсэн хуулийг хэрэглэж, маргаан хянан шийдвэрлэдэг болохынхоо хувьд гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлээс бүрэн хараат бус байх зарчим зөрчигдөх нөхцлийг бий болгодог. Хэдийгээр уг үндэслэлээр дахин томилох боломжийг хязгаарлах шаардлагатай гэж үздэг боловч ийнхүү дахин тмоилохыг бүрэн хязгаарлах нь Цэцийн гишүүний бүрэн эрхийг 6 жил байхаар Үндсэн хуульд заасан хүн ам цөөтэй манай улсад цэгц тогтвортой ажиллах шийдвэрийн үндэслэлийг сайжруулахад бэрхшээл үүсгэж, чадварлаг боловсон хүчнийг тогтвортой ажиллуулж чадахад эрсдэлтэй гэж үзжээ. Иймээс Цэцийн гишүүнийг нэг удаа дахин томилж болно гэсэн заалт тусгасан байна.

Цэцийн гишүүнийг сонгох, томилох, хугацааг бүрэн гүйцэд зохицуулаагүйгээс Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхгүй удах зэрэг ауудал гарсан тул нарийн зохицуулсан аж.

Тухайлбал, Цэцийн гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох хугацааг Цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө, эсхүл гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон өдрөөс хойш 45 хоногийн дотор эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь Цэцийн гишүүнд тавих болзол, шаардлагыг хангасан иргэнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д хүргүүлэхээр заажээ. УИХ-д санал болгохоосоо өмнө Цэцэд нэр дэвшигчийн танилцуулгыг таваас доошгүй өдрийн хугацаанд олон нийтэд цахимаар мэдэгдэх, нэр дэвшигчийн сонсголд оруулах зохицуулалтыг тусгажээ.

УДШ -ийн шүүгчийн нэгэн адил Цэцийн гишүүн нь нэг туслах, нэг судлаачтай байна. Мөн Цэц судалгааны төв номын сантай байхаар заажээ.

Хараат бус байдлыг хамгаалах зорлигоор Цэцийн гишүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө.

Цэцийн дарга, гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах шатанд уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл Улсын прокурор саналаа Цэцэд хүргүүлэх бөгөөд Цэийн гишүүдийн гуравны хоёроор шийддэг байхаар зааж өгчээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 202.21.104.2

бөгсбаяр мэтийн юмнаасаа салж чадахгүй бүүр гавьяат өгзөгчин болгоод бүүр балайрч өгч байсан даа

Avatar

Дэл 2024-03-20 202.55.188.106

Цэцийн гишүүн хүүхний б**с базна тэгээд ажил дээрээ тасарч унатлаа архидна тэгэхээр бусад хүмүүс тэгэх нь зөв шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.189.207

Мөнх-Очир цэцэд очих нь уу? Олон туслах зөвлөхтэйболох нь уу

Avatar

Нэргүй 2024-03-20 188.162.254.67

Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.46.164

ө***г баздаг, өрөөндөө архиддаг, ялсан намд үйлчидэг байхад хичнээн сайхан хууль гаргаад юу ч өөрчлөгдөхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-20 78.174.209.126

Согтуурч томроод хүүхний б**с базсан хүнээ цэц халахгүй яаж удлаа?! Бас саяхан согтуу гишүүнийх нь балай зураг тарсан. Ийм юм гараад байгаа байгууллагыг ёс зүйтэй, шударга, өчүүхэн ч хир буртаггүй байлгах хатуу дүрэм журам, хууль хэрэгтэй байгааг хэн ч ухамсарлахгүй байгаад байдаг нь хачин. Монголд л ийм байдаг байх. Хүүхний б**с базаж балиартах нь бүү хэл хазгай авиа гаргаж, хазгай гишгэсэн л бол цэвэрлэдэг байх хэрэгтэй биш үү!?

Avatar

Эргэлзээ 2024-03-20 203.91.115.250

баахан үсэг гээжээ хянадаг тогтолцоо алга энэ сайтад … та таа тунгаа гэдэг л болох юм даа арай арай

Avatar

Нэргүй 2024-03-20 202.126.89.103

түргэн оруулж шийдвэрлэхгүй бол цэц гэж мангар болсон байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж