Хамасын “Сүүдрийн эрхэм” амиа алджээ

Хамасын “Сүүдрийн эрхэм” амиа алджээ

Хамасын “Сүүдрийн эрхэм” амиа алджээ

Хамасын “Сүүдрийн эрхэм” гэж нэрлэгдсэн командлагч Марван Исса Израилийн агаарын цохилтод өртөж, нас барсныг Цагаан ордноос мэдээллээ. Тодруулбал, Израилийн хүчин гуравдугаар сарын 9-ний өдөр Нусейрат дүрвэгсдийн хуаранд цохилт өгөх үед дэд командлагч тэрээр амиа алджээ.

Исса үнэхээр амиа алдсан эсэхийг шалгаж байгаа гэж Израиль мэдэгдсэн. Харин Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан Даваа гаригт мэдэгдэл хийхдээ түүний үхлийг албан ёсоор зарлав.

“Хамасын гурав дахь гол командлагч Марван Исса өнгөрсөн долоо хоногт Израилийн довтолгоонд амь үрэгдсэн. Бусад командлагч нь Хамасын хонгилын сүлжээнд нуугдаж байсан бололтой. Шударга ёс тэднийг тойрохгүй” гэж Жейк Салливан хэлжээ.

Марван Исса баригдалгүй зугтах чадвар сайтай учир түүнийг “Сүүдрийн эрхэм” гэж нэрийддэг. Тэр 1965 онд төрсөн. 2006 онд Хамасын “баригдашгүй” командлагч Мохаммед Дейфтэй уулзаж байгаад халдлагад өртөж амиа алдах дөхсөн Исса нь Израилийн эрэн сурвалжлах жагсаалтад байдаг. Израилийн хүчин 2014, 2021 онд хоёр удаа Иссагийн байшинд халдаж байжээ. Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Иссагийн хүү Израилийн агаарын цохилтод өртөж амиа алдсан.

АНУ 2019 онд түүнийг “Онцгойлон бэлтгэгдсэн дэлхийн хэмжээний террорист” гэж цоллосон байдаг.

Түүний цогцос одоо ч нуранги доор байгаа гэдгийг Израилийн хэвлэлд мэдээлжээ. Гуравдугаар сарын 9-ний агаарын цохилтоор Хамасын төв бригадын командлагч Рази Абу Томэ мөн амиа алдсан гэлээ.

Эх сурвалж: REUTERS, THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 59.153.114.187

тэнэг хамасууд хөөрхий

Avatar

монгол 2024-03-20 66.181.191.244

олон хүний амь сүйтгэсэн, эвдлэн нурааснаараа Пү дарга нэгдүгээрт эрэмблэгдх байх аа

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.179.163

харин, хамгаалснаараа ч юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж