Техасаас албадан гаргасан цагаачдыг хүлээн авахаас татгалзаж байна

Техасаас албадан гаргасан цагаачдыг хүлээн авахаас татгалзаж байна

Техасаас албадан гаргасан цагаачдыг хүлээн авахаас татгалзаж байна

АНУ-ын  цагаачлалын тухай хамгийн хатуу хуулийн дагуу Техас мужаас албадан гаргасан цагаачдыг хүлээн авахаас татгалзжээ. Тодруулбал, "Мексик улс Техас мужаас буцаах хүсэлтийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй" гэж засгийн газар мэдэгдсэн байна.

АНУ-ын Дээд шүүхээс “SB4” арга хэмжээг давж заалдах хүртэл Мексик уг мэдэгдлийг гаргасан. “SB4” нь АНУ болон Мексикийн хилийг хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг баривчлах эрхийг цагдаа нарт олгодог хуулийн төсөл юм. Байдены засаг захиргаа “SB4”-ийг эсэргүүцэж, үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. АНУ-ын хилийг хууль бусаар давах нь холбооны гэмт хэрэг боловч Цагаачлалын шүүхээс ихэвчлэн “иргэний хэрэг” гэж үздэг. "SB4"-ийн дагуу Техас руу хууль бусаар нэвтэрсэн эсвэл дахин нэвтэрсэн тохиолдолд 20 жил хүртэл хорих ял оноодог. Мексикийн албаны хүмүүс өмнө нь “SB4”-ийг "цагаачдын эсрэг" гэж шүүмжилж, энэ нь АНУ-тай харилцах харилцааг хүндрүүлнэ гэж анхааруулж байсан.

Мексикийн Гадаад хэргийн яам Мягмар гаригт хийсэн мэдэгдэлдээ, "Мексик улсын болон орон нутгийн эрх баригчдад цагаачлалын хяналтыг хэрэгжүүлэх, Мексикийн нутаг дэвсгэрт харьяат болон гадаадын иргэдийг баривчилж, буцаах боломжийг олгодог аливаа арга хэмжээг эрс няцааж байна" гэжээ. Мөн  “SB4” хууль нь Техаст амьдардаг 10 сая орчим Мексик гаралтай хүний эрхийг хөндөж, цагаачдын нийгэмлэг үзэн ядалт, ялгаварлан гадуурхах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтанд өртөх , дайсагнасан орчинг бүрдүүлнэ" гэж мэдэгдэв.

Түүнчлэн тус улсаас АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засгийн газрын “SB4”-ийг хориглох  хүчин чармайлтад нэгдэнэ гэж мэдэгдэв.

 Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 59.153.114.187

техас мексикийн нутаг байсан

Avatar

Нэргүй 2024-03-20 59.153.86.157

энэ бүүр яг галзуу хүний өдрийн тэмдэглэл. ямар ч эзэн бие байхгүй, хэн яасан ч гээд байгаа юм бүү мэд, зүгээр л баахан үгийн холимог

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.179.28

harin tiimee unchij oilgoh gej dain bolj bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж