Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ: Нээлттэй ажлын байрны зар

Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ: Нээлттэй ажлын байрны зар

Пипл Ин Нийд (ПИН) ОУТББ: Нээлттэй ажлын байрны зар

Төслийн менежер – Эдийн засгийн ногоон шилжилт (SOGE)

ПИН Олон улсын Төрийн бус байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар нь Эдийн засгийн ногоон шилжилт (SOGE) Төслийн менежер сонгон шалгаруулж авна.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: Энэхүү ажлын байрны сонгон шалгаруулалт нь нээлттэй хугацаагаар зарлагдаж байгаа бөгөөд тохирох ажил горилогчийг олсон даруйд өргөдөл хүлээн авахаа зогсооно.

Сонгон шалгаруулалт болон ажлын байрны тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээр орж авна уу: https://mongolia.peopleinneed.net/en/get-involved/project-manager-of-switching-on-the-green-economy-soge-project-2011jo

Пипл ин Нийд (ПИН) ОУТББ-ын тухай

Пипл ин Нийд Олон улсын Төрийн бус байгууллага (ПИН ОУТББ) нь 1992 онд Бүгд Найрамдах Чех Улсад байгуулагдсан бөгөөд 2009-2011 оны зудад нэрвэгдсэн малчдад онцгой байдлын тусламж үзүүлсэн нь Монголд хэрэгжүүлсэн анхны төсөл байсан. 2011 онд Монгол Улсад байнгын Суурин төлөөлөгчийн газраа байгуулсан. Түүнээс хойш 21 аймгийг бүхэлд нь хамарсан гуч гаруй төсөл хэрэгжүүлж, хот, хөдөөгийн олон мянган хүний амьдралд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Тэдгээр төслүүд нь уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой амьжиргаа, онцгой байдлын үед авах хариу арга хэмжээ, иргэний нийгмийг чадавхжуулах, сайн засаглал болон боловсрол, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн төслүүд байв.

Өдгөө ПИН ОУТББ нь Бүгд Найрамдах Чех Улс (PIN HQ) болон Их Британи Улсад (PIN UK) Төв байгууллагуудтай бөгөөд Монгол Улсаас гадна дэлхий даяар 30 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Эдийн засгийн ногоон шилжилт-СОГЭ төслийн тухай

Европын холбооны Свич-Эйшиа хөтөлбөрийн 2.2 сая ам.долларын санхүүжилтээр  “Эдийн засгийн ногоон шилжилт” (ЭЗНШ) нэртэй дөрвөн жилийн төсөл хэрэгжиж байна. Монгол улс хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой уг төсөл нь Монголын хүнс, ус ундааны салбар дахь бичил жижиг дунд бизнес эрхлэгчид болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг тойрог эдийн засгийн талаар сургалт мэдээллээр ханган, зах зээлд суурилсан эко тэмдэг, ногоон баталгаажуулалтыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж