"Иргэдийн зээлийн мэдээллийн санд уян хатан зохицуулалт хэрэгтэй"

"Иргэдийн зээлийн мэдээллийн санд уян хатан зохицуулалт хэрэгтэй"

"Иргэдийн зээлийн мэдээллийн санд уян хатан зохицуулалт хэрэгтэй"

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван болон бусад албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Монголбанкны мэргэжилтнүүд хэрэгжүүлж буй ажил, үр дүн, цаашид хийх ажлын талаар танилцуулав.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар “ Зээлийн мэдээллийн сангийн харилцаа маш чухал бөгөөд одоогийн үйлчилж байгаа банкны  системд  иргэн хэрэглээний зээлээ хугацаандаа төлөөгүй байж байгаад эргэж төлсний дараа иргэн санхүүгийн  харилцаанд орох хаалгыг зургаан жил хаачихдаг. Ингэснээр дахиж банкнаас зээл авах боломжгүй болж байгаа юм. Энэ бол санхүүгийн ял. Тиймээс уян хатан зохицуулалт хэрэгтэй. Харин Хөгжлийн банкнаас зээл авсан, төлөхгүй байгаа, зориулалтын  бусаар ашигласан иргэн,  аж, ахуй нэгжийг хар жагсаалтад оруулах, санхүүгийн  салбарт   харилцаа үүсгэхгүй байх  систем нэвтрүүлэх шаардлагатай. Монголбанкинд зээлийн мэдээллийн сангийн хуулийг  шинэчлэх ажлын хэсэг гарсан байна.  Ажлын хэсэг энэ асуудлыг хуулийн төсөлд  заавал тусгах хэрэгтэй. Ер нь бусад улсад иргэд хугацаа хэтэрсэн төлөгдөөгүй хэрэглээний зээлээ  төлсөн тохиолдолд хар жагсаалтаас хасаж, муу зээлдэгч гэсэн ангиллаас гардаг жишиг байдаг, бид иргэддээ ээлтэй бодлого хэрэгжүүлэх ажиллах шаардлагатай” гэлээ.

Харин Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Зээлийн мэдээллийн албаны  үйл ажиллагааг зохицуулах хууль дээр  учруулсан хор хохирол, үр нөлөө харилцан ялгаатай байдлаар бүртгэгдэж, хадгалагддаг байхаар саналаа оруулна”  гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ККК 2024-03-20 202.9.47.10

БОДОХОС БҮР ГОМДМООР БИ ЯМАР ХЭДЭН ТЭРБУУМЫН ХӨГЖЛИЙН БАНК, БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ЗЭЭЛ АВСАН БИШ ДЭЛХИЙД ИЙМ ШИВШИГ БАЙХГҮЙ ШҮҮ. ЗҮГЭЭР АМЙРА ДУРААРАА

Avatar

ККК 2024-03-20 202.9.47.10

ХАМГИЙН МУУХАЙ ЗҮЙЛ ЗА ЭРГЭЛЗЭЭТЭЙ ГЭСЭН АНГИЛАЛД ОРУУЛААД ХОХИРООГООД ОРХИДОГ ЮМ БАЙЖ БҮР АЖИЛТАН НЬ НАДАА ӨӨРИЙН YAHOO ХАЯГТАЙ ИМЕЙЛ ЭЭ ӨГЧ ДОРОМЖИЛЖ, ЯАНА Ч ГЭЭД БАЙГАА ЮМ ЖААХАН ГАР ЦАЙЛГА ГЭЭД БАЙГАА ЮМ ҮҮ. ТЭГСНЭЭ БҮР МАНАЙ НӨХРИЙН АЖИЛД ХҮРТЭЛ ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ХАЛДАЖ БИТҮҮ КАМЕР ЦАГДАА СЭРГИЙЛЭХ БОЛЖ АРАЙ ДЭЭРДСЭН. ТЭГЭЭД БАС ДАНСНААС ЖИЖИГ МӨНГӨ 40-50 МЯНГА АЛГА БОЛДОГ ЭНЭ БОЛ ҮНЭН ШҮҮ ЗҮГЭЭР Л ЛУЙВАРЧИД

Avatar

ККК 2024-03-20 202.9.47.10

ОДОО БИ ХААН БАН\КНЫ ХАЖУУГААР ӨНГӨРХӨӨС ДУРГУЙ ХҮРДЭГ БОЛСОН ЯАДАЖ БАЙХАД ЯАСАН Ч ОЛОН САЛБАРТАЙ ЮМ. ХААН БАНК МИНИЙ АМЬРАЛД ДАНДАА ХАР БАРААН ЗҮЙЛ ҮЛДЭЭСЭН ТӨРӨӨС ДЭМЖЭЭД БАЙГААГ ҮНЭХЭЭР ГАЙХДАГ.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.47.10

ЭДИЙН ЗАСАГЧТАЙ ГАА УУЛЗААД ӨВДСӨН ГЭЭД УЧИРАА ХЭЛЭЭД ҮЛДЭГДЭЛ 1 САЯ 700 Г ОДОО БҮГДИйн буюу 2023 ОНЫ 4 САРЫН 20 НИЙ ДОТОР БАРАГДУУЛЬЯ ГЭХЭД ТАТГАЛЗСАН ХАРГИУ ӨГЧ НАМАЙГ ЭРГЭЛЗЭЭТЭЙ АНГИЛАЛД ОРУУЛСАН.
ХАРИН ХАС БАНКИЙГ БИ ТАНИХЧГҮЙ ТЭГЭХЭД МАШИНЫ ЗЭЭЛ ДЭЭР ЯМАР Ч АСУУДАЛ ҮҮСЭЭГҮЙ ТӨЛЖ БАРАГДУУЛААД ЗӨВ ЗҮГЭЭР АЛЬ АЛЬ ТАЛДАА АШИГТАЙ АЖИЛЛАСАН. ҮҮНЭЭС ХОЙГ МАШИНЫГ ШҮТЭХ БОЛЛО. ХАРИН ДОТОР НЬ 2 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙСАН БАНК ЗӨВ ЗҮГЭЭР БАЙХАД ИНГЭЖ ӨС САНАХ ХЭРЭГ БАЙСАН Ч ЮМ ҮҮ. ХЭРЭГ ҮГ ОЛДООГҮЙ

Avatar

уян хатан зохицуулалт хэрэгтэй 2024-03-20 202.9.47.10

ЭНГИЙН ИРГЭДЭД ХАРГИС ХАТУУ ХАНДДАГ ЮМ БИЛЭЭ. БИ ХААН БАНК Д БАЙГУУЛЛАГЫН БАНКНЫ ЗАХИРЛЫН ТУСЛАХААР 2 ЖИЛ АЖИЛЛАД КОВИД-Р АЖЛААСАА ГАРСАН. 15 САЯ ТӨГРӨГНИЙ ЦАДИЙНГИЙН ЗЭЭЛ АВСАН 8 САЯ ТӨЛЖ БАРАГДУУЛААД АЖЛААС ГАРАХДАА 7 САЯ НЬ ҮЛДЭГДЭЛТЭЙ ГАРСАН . АЖЛАА ГАРЛАА ГЭЭД УУРЛААД ӨШИРХӨӨД БАЙГАА ЮМ ҮҮ НАМАЙГ ЁСТОЙ НЭГ Ч ТАЙВАН ОРХИООГҮЙ ЭХЛЭЭД КОВИД ГЭЭД 1 САЯ АЛДАНГИ ТӨЛҮҮЛСЭН ТЭР Ч ЯАХАВ ТӨЛСӨН БАС ЗЭЭЛИЙН ХЭМЖЭЭГ 490 890 БОЛГОЖ ӨӨРЧИЛСӨН. БИ 2023 2,3 САРД 890-590 Г ТӨЛЖ 300 МЯНГААР 2 УДАА ХОЦРУУЛСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж