Techno: Азийн 2 баг учраа таарахыг харах харамсалтай байлаа

Techno: Азийн 2 баг учраа таарахыг харах харамсалтай байлаа

Techno: Азийн 2 баг учраа таарахыг харах харамсалтай байлаа

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Дани улсад үргэлжилж байна. Ази, Номхон далайн бүсийг төлөөлж буй Монголын "The MongolZ" баг өчигдөр/2023.03.19/ Хятадын "Lynn Vision Gaming" багийг 2-0 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болов. Харин Хятадын баг нутаг буцахаар боллоо. Өнөөдөр 20:00 цагаас "The MongolZ" хасагдах шатанд шалгарах эсэхээ үзэх тун чухал тоглолтыг Бразилын "Legacy" багийн эсрэг хийнэ. Хэрэв хожвол түүхэндээ анх удаагаа хасагдах шатанд шалгарах юм. Үүгээр ч зогсохгүй Ази, Номхон далайн бүс нутагт дахин нэг Мэйжорт оролцох эрх авчрах тун хариуцлагатай тоглолт аж.

Өчигдрийн тоглолтын дараа "Techno" буюу М.Содбаяр "HLTV"-д дараах ярилцлагыг өгчээ.

Танай баг 2-2 гэсэн амжилттай боллоо. Мэйжорыг тааруу эхлүүлсэн. Эхлэлд яг юу болсон бэ?

-Эхний өдөр бидэнд үнэхээр хүнд байсан. Учир нь бид бага зэрэг дасч чадсангүй, өөрсдийгөө, өөрсдийнхөө тоглолтын хэв маягийг олж чадсангүй.

-Юунаас болсон гэж бодож байна?

-Эхний өдөр олон алдаа гаргаж, бага зэрэг ойлголцоогүй. "Nuke" дээрх тоглолт бидэнд хэцүү байсан. Бид өөрсдөө хэцүү болгочихсон. Үүнээс болж л хожигдсон.

-Алдаа гарах шалтгаан нь юу байсан бэ?

-Манай тоглолтын арга барил өрсөлдөгчдөд маань сайн тохирсонгүй.

-Та нар Азийн сонгон шалгаруулалтад оролцохоосоо өмнө Европд бэлтгэл хийсэн. Тэгээд Монгол буцаад Мэйжорт ирлээ. Энэ нөлөөлөв үү?

-Нэг их биш ээ. Монгол руу буцаад бид бага зэрэг амарсан. Тэгээд эргэн бэлтгэлдээ орж, энд ирсэн.

-Тоглолтын талаар ярилцъя. Та нар 2-0 гэсэн харьцаатай хожлоо. Тоглолтын талаар яриач? "Lynn Vision" багийг дөрөв дараалан хожлоо.

-Үнэндээ, Азийн хоёр баг 1-2 гэсэн амжилттай, хоорондоо учраа таарахыг харах харамсалтай байлаа. Ялсан нь үлдэж, ялагдсан нь гэртээ харина. Ази, Хятад, Монголын хувьд үүнийг харах харамсалтай байлаа. Бид тоглоомон дотроо ч, амьдрал дээр ч нөхөрсөг. Харамсалтай байна.

Тоглолтын дараа та нар хоорондоо тэврэлдэж байхыг харлаа. Бие биедээ юу гэж хэлсэн бэ?

-Тэд бидэнд амжилт хүссэн. Бид Азидаа үнэхээр ойр.

Азийн сонгон шалгаруулалтын үеэр чи Азид Мэйжорын гурван эрх хүсч байна гэсэн. Гэтэл одоо Lynn Vision хасагдчихлаа. Та нарын нуруун дээр хүнд ачаа ирлээ. Ямар мэдрэгдэж байна?

-Бид бүгд дарамт мэдэрч байгаа. Гэхдээ үүнд анхаарлаа хандуулахгүйгээр зүгээр л тоглоно. Сүүлийн хоёр өдөр бид өөрсдийн тоглолтоо оллоо. Эхний өдөр азгүй бас тааруу байсан.

Мэйжор эхлэхэд хүмүүс Азийн багуудыг 0-3 гэсэн амжилт үзүүлнэ гэдэг байлаа. Харин одоо та нарыг дараагийн шатанд шалгарна гэж хардаг болов. Энэ та нарт дарамт мэдрүүлж байна уу?

Үгүй ээ, бидэнд энэ хамаагүй.

Та нар дараагийн шатанд шалгарах магадлал өндөр баг гэдгээ мэдэрч байна уу?

-Тиймээ. Мэдээж, бид үүнийг мэдэрч байгаа.

Дараагийн тоглолт бол хож эсвэл гэртээ харь гэсэн тоглолт. Энэ талаар юу хэлэх вэ?

-Бид хамгийн сайнаараа тоглох хэрэгтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Галсан 2024-03-20 211.36.175.179

Энэ ямар спорт юм.

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.190.91

tiim shuu saixan yarlaa.argagui l yxaantai zalyys xicheegeerei ta nar chadnaa

Avatar

Нэргүй 2024-03-20 82.215.117.24

ухаантай хүү хэзээ ч яс үндсээр нэгнийгээ гадуурхаж болохгүй

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.40.126

Маш сайхан ярилцлага байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж