"100 тэрбумыг бүгдийг нь малжуулах хөтөлбөрт зарцуулахгүй"

"100 тэрбумыг бүгдийг нь малжуулах хөтөлбөрт зарцуулахгүй"

"100 тэрбумыг бүгдийг нь малжуулах хөтөлбөрт зарцуулахгүй"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.


-Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор зудын эрсдэлд өртсөн, малын хорогдол ихтэй малчдыг малжуулах хөтөлбөрт хамруулахаар болсон. Малжуулах хөтөлбөрийн санхүүжилтийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргах асуудал яригдлаа. Тус санд хэдэн төгрөгийн хөрөнгө төвлөрсөн байна вэ?  

-Энэ жилийн хувьд 100 тэрбум төгрөг бий. Малжуулах хөтөлбөрт 20 гаруй тэрбум төгрөг эхний шатанд тавихаар төлөвлөсөн. Сэг зэм устгах, цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлтэд дөрөв орчим тэрбум төгрөг тавьсан.  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд жил бүр 10 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг. Цаашлаад олон нийтийн оролцоог хангах, ахмад настны, залуучуудын гэх мэтчилэн аймаг, орон нутгууд руу хуваарилагддаг.

-Тус санд байгаа мөнгийг тэр чигт нь малжуулах хөтөлбөрт зарцуулах асуудал яригдах шиг болсон. Тийм боломж бий юу?

-Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс бүгдээрээ малчид биш шүү дээ. Тэнд өрхийн бизнес эрхэлж байгаа, жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүс байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг ч дэмжих хэрэгтэй. Нэгийг нь дэмжинэ гээд бусдыг дэмжихгүй байж болохгүй. Тиймээс энэ сангаас дэмжлэг авах шаардлагатай аль болох олон хүнд хүртээмжтэй хүргэхийг зорих хэрэгтэй. Хэрэв малчдыг энэ хүнд цаг үед тодорхой хэмжээгээр дэмжихгүй бол өрхийн амьжиргаагаа алдах, Улаанбаатар хот руу шилжин суурьших, цаашлаад  халамж авагч болох бодит эрсдэл бий. Тиймээс цас зудтай цаг үед төрөөс малчдыг малжуулах хөтөлбөрөөр дэмжиж байсан. Ер нь бол сүүлийн жилүүдэд тав орчим тэрбум төгрөгөөр дэмждэг байсан. Энэ жилийн тухайд дээрх дурдсан үнийн дүн нэмэгдэх тооцоололтой байна. Тэгэхдээ УОК-оос үнэлэлт дүгнэлт хийгээд, ХХААХҮ яам оролцоод, яг аль аймгуудад хэчнээн малчинд дэмжлэг үзүүлэх вэ гэдэг бодлого нь гарах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас төсөв санхүүг нь гаргана. Аль аймаг хэдий хэмжээний малын хорогдолд өртөв гэдэгтэй уялдуулж малжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас өөр эх үүсвэр байгаа болов уу?

-Манай яаман дээр бол байхгүй.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тухайд Монгол Улсын иргэн бүрт хамаатай бодлого хэрэгжүүлдэг. Манай яамны бодлогын гадна үлддэг нэг ч хүн байхгүй. Тиймээс бусад төсөв, санхүүгийн хувьд жилийн төлөвлөгөөний дагуу батлагдсан төсвийн дагуу зарцуулагдана. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог халамжийн хөтөлбөрүүд, НДШ төлөгчдөд буцаад олгодог тэтгэвэр, нийгмийн даатгалын сангууд үндсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулж байна.

"НДШ-ИЙН ЛАВЛАГААГ ӨНГӨРСӨН ОНЫ МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАЖ, ЗЭЭЛ ОЛГОХООР БАНКУУДТАЙ ОЙЛГОЛЦСОН"

-НДШ-ийн лавлагаа болохгүй байгаагаас үүдээд цалингийн зээлээ авч чадахгүй,  виз мэдүүлэхэд хүндрэл үүссэн гэх мэт олон асуудлууд гарсан.  Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Цалингийн зээлийн тухайд нэгдүгээр сарын эхээс арилжааны банкуудад өнгөрсөн оных нь мэдээлэлд тулгуурлаад олгох санал хүргүүлж, харилцан ойлголцсон. Тиймээс банкнуудаас  цалингийн зээл бүгд гарч байна, тэтгэвэр тэтгэмжүүд  цаг тухайдаа олгогдож байна. Харин шинээр бүртгүүлэх, тэтгэвэр тогтоолгохтой холбоотой хүндрэлүүд үүссэн. "IT ZONE" компани 2019 онд 24 сарын дотор цахим шилжилтийг хийхээр уг ажлыг эхлүүлсэн. Гэтэл 48 сарын дараа саяхан бид хүлээж авсан. Уг нь туршилтын журмаар хэд хэдэн аймаг, дүүрэгт хэрэгжүүлээд хоёр долоо хоног  Нийгмийн даатгалын сан дээр байгаа бүх мэдээллийг хуучин системээс шинэ систем рүү хуулсан. Энэ хуулах процесст хоёр долоо хоног зарцуулсан.

Шөнөжин, өдөржин хуулаад шинэ системийг ажиллуулаад эхэлтэл туршилтын үед ямар ч асуудалгүй байсан систем гацаж эхэлсэн. Миний ойлгосноор туршилтын үед ачаалал бага байсан учраас үйл ажиллагаа нь хэвийн байсан юм байна. Гэтэл улс орны хэмжээнд 1.3 сая шимтгэл төлөгч, тэтгэвэр, тэтгэмж авагч иргэд гэх мэт иргэдийн мэдээллийг оруулаад эхлэх үед алдаа гарсан.

Нэгдүгээрт, шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор уг системд шинэчлэл хийх шаардлагатай болсон. Хуучин систем нь бараг 2006 онд хийгдсэн учраас хуучин систем дээр шинэчлэл хийгээд, хийгээд алдаа гарах магадлал бас өндөр. Дээрээс нь төрийн үйлчилгээнд нэвтэрсэн бусад системтэй уялдаа, холбоо муутай байна. Хоёрдугаарт, цахим системд алдаа гарахгүй байх талаас нь сайтар анхаарч ажиллах нь зүйтэй.  Алдаа гарах юм бол хийдэл гарах магадлал өндөртэй гэж үзээд шинэ хэл дээр ажлын даалгаврыг нь боловсруулах дээр хүртэл мэргэжлийн хүмүүс оролцож 2016 оноос бичсэн юм байна лээ. Ингээд мэргэжлийн байгууллага “Асуудалгүй ажиллана” гээд туршаад ашиглаж эхэлтэл алдаа гарсан. Тэгэхдээ одоо бүх үйл ажиллагаанууд жигдэрчихсэн хэвийн ажиллаж байна.

-Хэдэн төгрөгийн санхүүжилтаар хийсэн бэ. Тухайн аж ахуй нэгжид хэлсэн хугацаандаа ашиглалтад оруулаагүй, үйл ажиллагаа нь доголдсон асуудалд хариуцлага хүлээлгэх үү?

-Олон улсын байгууллагын санхүүжилтээр хийгдсэн юм байна лээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд тендер зарлагдаж 970 орчим мянган ам.долларын тендерт ялж авсан юм байна лээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр "Ejob" цахим системийн ажлыг нь авсан. Гүйцэтгэлийн хувьд бас л асуудалтай байна. Ер нь бол төр нэгэн зэрэг маш олон цахимжилтыг хийж байна.

Монгол Улсын нийт хүн амын, иргэдийн нууцтай хамааралтай байдаг учраас гаднын компаниар хийлгэхэд хэцүү байдаг. Тэгээд Монголын хэдэн компаниуд дотроо л тендерүүд нь явагддаг.

Намайг ажил авахад, аль хэдийн тендер нь зарлагдчихсан "Энэ жил хүлээж авахгүй бол болохгүй. ОУБ-тай хийсэн гэрээгээ дуусгамаар байна. Төслийн хугацаа нь дууссан. Үүнээс цааш удаан хугацаагаар хүлээлгэвэл  өөрсдөө энэ мөнгөө төлөөрэй” гэдэг ийм нөхцөл байдалтай болчихсон байсан. Уг асуудлаас үүдэн аль аль талдаа нэлээд бухимдал үүсгэлээ.

-Одоо тэгээд дахиад шинэчилнэ гэсэн үг үү?

-Үгүй үгүй. Одоо бол ингээд болчихсон. Бүрэн ашиглалтад орчихсон. Тэгэхдээ нийгмийн хэрэгцээ шаардлагаас үүдээд, хэрвээ одоо Нийгмийн даатгалын хуульд ч юм уу өөрчлөлт орох л юм бол систем өөрчлөгдөнө гэсэн үг шүү дээ. Иргэд "Е Мongolia"-гаас  хараад болж байна гэж бодож байгаа болохоос түүний цаад талд байгууллага болгоны өөр өөр системүүд ажилладаг.

Нийгмийн даатгалын систем хүн болгоны мэдээллийг хүргэдэг. Амаржсан эхийн, үйлдвэрлэлийн осол, эрт тэтгэвэр тогтоолгох гэх мэт иргэн бүрийн НДШ төлсөн хувь хэмжээ, хугацаа өөр өөр бий. Гэтэл 2006 оноос өмнөх мэдээллүүд цаасаар байдаг.

Байгууллагуудын болоод аймаг, дүүрэг, яамны подвалын давхарт нь архив байрлаж байдаг. Тэтгэвэрт гарч байгаа иргэд 2006 оноос өмнөх НДШ төлж байсан лавлагааг цаасаар авах ёстой болдог. Тиймээс дээр дурдсан дата шинэчлэлийг хийхэд 2006 оноос хойш өнөөдөр шимтгэл төлж төлж байгаа болон, саяхан тэтгэвэр тогтоолгож байгаа бүх хүмүүсийн цахим мэдээллүүд бол хоёр долоо хоног уншигдаж орсон. Шинэ систем ашиглалтад бүрэн орох хүртэл хуучин цахим систем давхар ажиллаж байна. Учир нь жилийн эцсийн тайлангаа байгууллагууд саяхан л өгч дуусч байна. Тэгэхээр хуучин хуулийнхаа хүрээнд хуучин систем дээрээ үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Нэмээд хэлэхэд засагдах хугацаа бас бий. Тиймээс хуучин систем нэг хэсэгтээ ажиллана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-03-20 202.131.227.82

МАЛЧИД МАЛАА ДААТГАЛД ХАМРУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ. ЗЭЭЛ АВСАН МАЛЧИД УГ НЬ ДААТГАЛТАЙ Л БАЙМААР ЮМ. ДААТГАЛААС МӨНГӨӨ НЭХЭМЖЛЭХ НЬ ЗӨВ ШҮҮ.

Avatar

ЭНЭ НЭГ ЭРГҮҮ ХҮҮХЭН БАЙНАА АМЬДАРЛААС ТАСАРСАН 2024-03-20 202.179.21.201

ЭНЭ НЭГ ЭРГҮҮ ХҮҮХЭН БАЙНАА АМЬДАРЛААС ТАСАРСАН ОДООГООР МОНГОЛ 200 МЯНГАН МАЛЧИН ӨРХ БАЙНА СОЦ НИЙГМИЙН ЧИНЬ ҮЕД 90 МЯНГА САЙН БАЙНАЛЭЭ ХУВИЙН ӨМЧ БОЛГООД ӨГЧИХЛӨӨ 1990 ОНООС ГЭТЭЛ СОЦ НИЙГЭМ ШИГ БАЙГААД БАЙХЫН ТЭГЭЭД НААД БЭЛЧЭЭР ЧИНЬ ДААГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА ЯДАЖ МАЛЫН ЧАНАРТ НЬ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ СЭЛГЭХ САЙН ЧАНАРЫН ҮҮЛДЭР ГАРГААД ЭНГИЙН ТЭГЬЕ ГЭЭД ЯРИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

Avatar

Зочин 2024-03-20 202.126.90.8

Чи мах идэхээ болиод, олон юм битгий ярь,тэгвэл нэг юм мэдрэгдэнэ.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.40.126

Та гар утсаа алдчихвал Төрөөс танд гар утас авч өгөх үү? Мал бол хувийн өмч, Татвар төлөгчдийн мөнгөөр хэн нэгэнд хувийн өмч худалдан авч өгнө гэдэг утгагүй хэрэг. Дахиад л залхуурч хэвтэж байгаад малаа алдана, дахиад л авч өгөх үү? Ганц ч малаа алдаагүй малчид хөдөө зөндөө байна ш дээ, ажилтай анхиатай. Яагаад тэдгээр иргэдийн ажил төрлийн сурталчилж болдоггүй юм? Яагаад залхуу нөхдүүдийг үргэлж тэтгэж байдаг юм? Нийт малын хорогдол 7,3% байсан статистик харлаа, бараг хэвийн хорогдол юм.

Avatar

Зочин 2024-03-20 202.126.90.8

Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж байнаа..Ямар ч амьд амьтан байтугай, шувуунаас өөр амьтан хөдөлгөөн хийх боломжгүй болтол нь цас дарчихсан орчинд байна гээд, зүгээр л төсөөлөөд үз . Ойлгож магадгүй.Хэтэрхий туйлшрах дэмий дээ.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.131.225.53

сумдын дунд тэжээлийн үлйдвэрүүд байдаг байсан түүнийг сэргээх хэрэгтэй, тийм их мөнгө хэрэгггүй шүү дээ, хотоос очсон тэжээл мэдээж өндөр үнэтэй болно.,

Avatar

Нэргүй 2024-03-20 124.158.123.244

Зунжин намаржин наадаад, өвөл нь малаа үхүүлбэл харин ашигтай, малаа үхүүлээгүй сайн ажилласан малчинд юу ч оногдохгүй. Ийм жишиг өнгөрсөн 30 жилд тогтов… Цагаан сараар кг ааруул 40 000 давсан, малчид бас ашигтай ажиллажээ…

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.190.16

малчид ч амар юм да. Малаа алдчихвал улс туслаад өгнө.Хот суурин газрынхан дампуурвал яах вэ? улсаас төлөх үү? Улс гэдэг нь хөөрхий ажил, бизнес эрхэлдэг хүмүүсийн татварыг цуглуулж аваад малчдад өгч байгаа юм ш дэ. Нөгөө малчид нь татвар төлөхгүй.

Avatar

Нэргүй 2024-03-20 124.158.123.244

Сонгуулийн өмнө зуд болох хэцүү юм байна, уг нь сонгуулийн дараа болсон бол улсад аятай юу даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж