Үхрийн махны бөөний үнэ 9500 төгрөг болж өсчээ

Үхрийн махны бөөний үнэ 9500 төгрөг болж өсчээ

Үхрийн махны бөөний үнэ 9500 төгрөг болж өсчээ

"Малчны лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2024 оны гуравдугаар сарын 19-ний байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш өнгөрсөн сард тогтворжиж байсан ч зудтай холбоотойгоор  үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Хэдийгээр нөөцийн мах гарч Засгийн газраас махны үнийг тогтвортой байлгахад анхаарна гэдгийг мэдэгдсэн ч одоогоор зах, худалдааны төвүүдэд махны үнэ өссөн хэвээр байна. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 15000-16500 төгрөг, хонь болон ямааны мах8500-12500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас махны үнэ тогтвортой байгаа бөгөөд хяналт шалгалтыг тогтмол хийж байгаа тухай мэдээлсэн. Гэвч бодит байдал дээр махны үнэ нэмэгдэж буйд иргэд бухимдаж байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ямааны арьс өлөнтэйгөө 38-45 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь 7000-12000 төгрөг, бухын шир 27 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 15 мянган төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 14000-15500 төгрөг, цул нь15000-16500 төгрөг,
  • Ямааны ястай мах кг8000-9000 төгрөг, цул нь8500-9300 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 11000-12500 төгрөг, цул мах нь 11500-13000 төгрөг,
  • Адууны  мах10500-11500 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.185.30

ҮНДЭСНИЙ СТАТИКИЙН ГАЗАР ХУЛГАЙЧ БАТДАВААГАА ЯАСАН БЭ ШОРОНД НЬ ЯВУУЛААЧ БИТГИЙ ТА НАР ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ТАРААГААД БАЙ ХААНА ҮХРИЙН МАХ 9200 БАЙГАА ЮМ БЭ

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.190

нам дагасан новшнуудын хулхи мэдээ

Avatar

Заас 2024-03-20 202.9.46.25

Сонгууль болтол мах гурил ярьсан нам нам дагасан өлөн авилгач хулгаачууд их болжииндооо гоё жүжигчингүүдшүүү бүгдл хайр зарлана дараана сонгогдоодл хулгааа луйварлуугаа орондооо хүүрүүд ямарч ял авдгүйн гайн монгол хөгжөхгүй байгаа шалтгаан бас иргэдэн улам ядуурсааар янз бүриин нэр зүүсээрл ул чацага шал

Avatar

Нэргүй 2024-03-20 202.126.89.23

avahiimsan ii. uneer

Avatar

Нэргүй 2024-03-20 202.21.107.95

хаана ийм хямдхан байна?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж