Наурызын барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Наурызын барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ

Наурызын барилдаанд даян аварга Н.Батсуурь түрүүллээ
"Наурызын баяр"-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, даян аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар шалгарлаа. Харин наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Ц.Одбаяр, Д.Анар, Б.Серик нар үлдэв.
Энэ барилдааны түрүү бөх Соната-9 маркын автомашин, үзүүр бөх 4 сая, дөрөвт шалгарсан бөхчүүд тус бүр 2 сая, наймд шалгарсан бөхчүүд тус бүр 1 сая төгрөгийн бай гардсан бөгөөд бусад давааны бай шагналыг мөн нэмэгдүүлэн өгсөн юм.
"Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн Ж.Нурбек "Улсын цолд ойрхон бөх"-ийн шагналыг аймгийн хурц арслан М.Еркебуланд, "Аймгийн цол ойрхон бөх"-ийн шагналыг сумын заан Х.Гасырбект, "Өсөх ирээдүйтэй бөх"-ийн шагналыг аймгийн заан Е.Көптилект тус тус гардуулав.
Бай шагнал өндөртэй тус барилдааныг "Өлгий нутгийн хөгжлийн зөвлөл", "Өлгийн хүчтэн" дэвжээнээс МҮБХ-той хамтран зохион байгууллаа.
Дараагийн барилдаан гуравдугаар сарын 22-нд 13:00 цагаас Төв аймгийн Батсүмбэр сумын 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Бат-Очирын Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан, 23-нд 15:00 цагаас Үндэсний үйлдвэрлэгч “Бест буйдан” ХХК-ийн 20 жилийн ойд зориулсан Өндөр чансаатай, шилдэг 64 бөхийн энтертайнмент барилдаан, 24-нд 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-19 66.181.191.23

Батсуурь мундаг байлаа.Бат-Өлзийг хоёр гараараа давуулж бариад тоглосон. Ийм их хүчтэй хүн байдаг юмаа гэмээр нөгөө юмаа хүртээгүй гэж итгэе. Наадам болон наадам хүртэлх дараагийн барилдаанууд батална

Avatar

Нэргүй 2024-03-19 202.131.225.242

Казахстанд тансаг зэрэглэлийн орон сууцны хороолол барьсан ЭТТ ХК ийн дотоод хяналтын газрын захирал Х.Нурлат гэдэг чинь энэ хамгийн баруун захад зогсож байгаа нөхөр шүү дээ. Бөхөд машин бэлэглэсэн шигээ догь явж байх шив дээ. Хэхэ нүүрсний хулгайтай ингэж тэмцэхгүй ээ найзуудаа.

Avatar

Хөх толбо 2024-03-19 139.5.216.28

Хасгуудыг ингэж давраах ямар шаардлага байна. Юу нь назурыз бөх. Хасгуудад кураш бөх л гэж байгаа

Avatar

Зүгээр боль 2024-03-19 202.131.251.130

Хар энергитэй новч

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.185.39

энэ түрүүлэх ёсгүйдээ!!! допингоо хэрэглэсэн байна. тооцоагүй

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.185.39

допинш хэрэглэсэн тул хүчингүй ыолго

Avatar

Нэргүй 2024-03-19 103.57.94.46

Бөхөө дэмждэггүй нөгөө муу өмхий Аубакир билүү, гишүү ний нэр үүүсэн дээлийн гол нь бна уу, алга уу ?!

Avatar

ccc 2024-03-19 121.162.176.89

Batolzii, Zolboo 2 unaj ogoo shaasan akaka… BAASUU hediig ogson be?kaka

Avatar

Нэргүй 2024-03-19 59.153.113.253

эргүүтсэн мал минь далд ор , зайл …. бөхчүүд үнэн хүчийг үзэн аатай сайхан барилдсан …. эцэст нь ухаан туршлага , их спортын үр дүн гэж байна аа. бүгдийг харлуулах өвөлжөө сэтгэлгээнээсээ сал . аливааг жанхууруулах хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж