“Эрдэнэс Тавантолгой” ХК өнөөдөр /2024.03.19/ Монголын Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр анх удаа арилжжээ . Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй цахим арилжаанд гурван худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 143.7 ам.доллароос эхлэн дуудаж, 160.2 ам.долларт хэлцэл хийсэн байна. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд 519 сая ам.долларын үнэлгээ бүхий 4 сая тонн нүүрсийг биржээр борлуулжээ.
Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр биржийн арилжаа хийдэг байсан бол өнөөдөр БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг амжилттай зохион байгуулснаар экспорт болон тээврийн хувьд шинэ гарц бий болж, нүүрсний экспорт нэмэгдэх боломж бүрджээ.
Зочин 2024-03-19 66.181.188.247
ганц модны боомт Хяталынх нутагт уу эсвэл Манай улсын нутаг уу
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.