МАН бага хурал: Нэр дэвшүүлэх журам батална

МАН бага хурал: Нэр дэвшүүлэх журам батална

МАН бага хурал: Нэр дэвшүүлэх журам батална

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Бага хурлаар хэлэлцэх асуудлаа баталжээ. Тодруулбал, МАН-ын Бага хурлыг гуравдугаар сарын 23-ны өдрийн 11.00 цагт товлосон байна. Мөн Бага хурлаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох тухай,  МАН-аас нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Өөрөөр хэлбэл, МАН 2024 оны УИХ-ын сонгуульд тойрогт ямар хүнийг нэр дэвшүүлэх, намын жагсаалтад ямар хүмүүсийг багтаах зэрэг шалгуур, журмыг Бага хурлаар батлахаар товложээ. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар 2024 оны УИХ-ын сонгуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ зарлаад байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хугай зэрэгт нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг юм.

Сануулахад, УИХ-ын ээлжит сонгуульд оролцох намууд 2024 оны гуравдугаар сарын 25-аас өмнө Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуулийн зохицуулалттай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.188.206

за хө ард түмний элдэв боломж бүрийг хулгайлсан зээл авсан.зээлээр сурсан юм юм рүү өнгийж өлбийж өлөнтөж явдаг ахмадууд болон тэдний үр хүүхэд. гар хөлүүдийг нь л бүү дэвшүүлээсэй дээ. даанч муухай харагдаж байна шүү

Avatar

bzctJu 2024-03-20 216.38.195.74

UU

Avatar

nyraajxsmangJ 2024-03-20 216.38.195.74

π

Avatar

aluminum xyreelj# opoldyyriaj ATAA+U_ _; 2024-03-20 216.38.195.74

nydnixortoisk1

Avatar

Нэргүй 2024-03-20 45.117.35.14

Oyu-Erdene odoo l namaa tseverlej avmaar baina. Es tegvees zorilt chini bielehgui, deerees ni ard tumen itgehee baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж