Ардын намын ах нар “гар бариагүй” байна

Ардын намын ах нар “гар бариагүй” байна

Ардын намын ах нар “гар бариагүй” байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль хаяанд ирсэн ч улс төрийн намууд одоогоор мөрийн хөтөлбөрөө тодорхойлох шатандаа явж байна. Энэ амралтын өдрүүдэд МАН бага хурлаа, АН Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаа зарлаж, мөрийн хөтөлбөрөө эцэслэн, Үндэсний аудитын газарт хүргүүлэх юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны өдрөөс өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж, аудит хийлгэх зохицуулалттай. Тиймээс энэ долоо хоногт УИХ-ын сонгуульд оролцох намууд Бага хурал, ҮБХ-ны хурлуудаа зарлаад байгаа юм.

Хэдийгээр УИХ-ын сонгууль болоход гурван сарын хугацаа байгаа ч улс төрийн намууд хэнийг нэр дэвшүүлэх, хэнийг нэр дэвшүүлэхгүй байх вэ гэдгээ хөшигний ард “тохирчихсон” байдаг. Гэхдээ энэ удаад 126 гишүүн сонгоно, тойрог, намын жагсаалт гэсэн хувилбараар нэр дэвшигчид тодорно.

Өөрөөр хэлбэл, намын жагсаалтыг хэн тэргүүлэх, хэн намын жагсаалтын эхний 10-т багтаж чадах вэ гэдэг нь анхаарлын төвд байгаа сэдэв. Гэхдээ энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад МАН дотор хамгийн их эрх мэдэлтэй хүн бол намын дарга Л.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар юм.

Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэх учиртай. Гэвч тэрбээр тойрогт нэр дэвших үү, намын жагсаалтад орох уу гэдэг нь одоогоор эцэслэгдээгүй байгаа. Мөн намын даргын хувьд жагсаалтын эхний 10-т жагсах хүмүүсийг нэрлэх эрхтэй ч энэ удаад энэ эрхээ эдэлж чадахгүй л болов уу.

Нөгөөтэйгүүр хоёр ч сонгууль удирдаж, ялалт байгуулсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын дүрмээр хэн хэнийг жагсаалтын эхэнд бичих, хэн хэнийг тойрогт нэр дэвшүүлэх дээр онцгойлон үүрэг гүйцэтгэх эрхтэй хүн нь. Гэвч тэднээс гадна намын жагсаалт бөгөөд тойрогт “өөрийн” хүнээ томилуулах “хүсэлт” Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд байгаа учраас өнөөдрийг хүртэл МАН-ын удирдлагууд жагсаалт, тойрогт хэнийг нэр дэвшүүлэх дээрээ эцэслэн тохиролцоогүй байна. Өөрөөр хэлбэл, МАН-аас хэн намын жагсаалтад багтах, хэн хэн тойрогт нэр дэвших вэ гэдгийг гурван хүн хоорондоо тохиролцож байж, нэрс тодорхой болно гэсэн үг.

Мэдээж нэр дэвших нь тодорхой, баттай болсон цөөн хүнийг эс тооцвол намын жагсаалтыг хэн тэргүүлэх, эхний 10-т хэн хэн бичигдэх дээр тохиролцоогүй, эцэслээгүй байгаа гэсэн мэдээлэл бий.

Намын дарга Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтаа тэргүүлж, нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тойрогт өрсөлдөх болов уу гэсэн таамаг бий.

Тэд хоёулаа намын жагсаалтыг тэргүүлэх боломжгүй бөгөөд намын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын бүх гишүүнийг намын жагсаалтад оруулахгүй, тойрогт нэр дэвшүүлнэ гээд ам гарчихсан, сайд нар ч тойргоо зорихоор бэлтгэлдээ ороод удаж буй.  Мөн энэ удаагийн сонгуульд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга, генсек нь ч ил, цагаан илэрхийлж, хэлж байгаа.

Хөшигний ард энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хүмүүсийн нэрс дээр МАН-ын удирдлагууд санал нэгдсэн гэх мэдээлэл бий.

Тэдгээр нэрсийн дунд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Ц.Анандбазар, Б.Энх-Амгалан гээд хөврөх сурагтай байгаа.

Мөн өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны хэрэг гээд МАН, АН-гүй холбогдсон олон дуулиант хэргүүд гарч, эхнээсээ шүүхээс гэм буруутайг нь тогтоож, ял авсан, хоригдож байгаа, бүрэн эрхээсээ түдгэлзсэн гээд олон хүн нэр дэвших эрхгүй болсон. Тиймээс дээрх дуулианд холбогдсон, нэр нь зарлагдсан л бол 2024 оны сонгуульд өрсөлдөх эрхээ намын удирдлагаасаа авч чадахгүй гэсэн үг.

Ерөнхийлөгч өөрийн хүмүүсээ томилуулж, УИХ-д хэдэн кноптой болохыг хүсч байгаа. Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ ч мөн өөрийн эрх мэдлээ баталгаажуулахыг хүсч буй.

Тиймээс ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын тулд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгчтэй, намын ерөнхий нарийн бичгийн даргатайгаа ойлголцох ёстой. Тэдэнд ойлголцож, тохиролцоход тийм ч их хугацаа үлдээгүй.

Тэдний тохиролцооны дараа хэн нь хэдэн хүн жагсаалтад оруулж, хэн нь хэдэн хүн нэр дэвшүүлэх вэ гэдэг тодорхой болох нь.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2024-03-20 103.212.119.221

Тэгээд л Амарбаясгалан гэв гэнэт орон нутгаар доншуучлаад, Говь-Алтайд хүртэл үзэгдэж харагдаад эхэлсэн юм байна. Балиар нүүрсний хулгайчийг арай сонгохгүй байлгүй дээ ард түмэн. Балиар муухай хорчин болохоороо хороо найруулж явсаараан байгаад ЭТТ -ийн лицензтэй талбайг хулгайлчихсан юм шиг байгаа юм.

Avatar

зочин 2024-03-20 202.179.25.67

БАТЭРДЭНЭ АВАРГА ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ ХАМГИЙН ЦАРАЙГҮЙ НАРИЙН ХҮН ДЭЭР НЬ УЛСАА ХОРЛОГЧ ОЛИГГҮЙ ХҮН ОДОО БОЛЬ

Avatar

Нэргүй 2024-03-20 78.174.209.126

Чимэг гуай минь хор хутгаж Хоролмаатах юм бичихгүй байж, амьдарч чадахгүй юү?

Avatar

Иргэн 2024-03-20 66.181.179.183

Хүмүүсийн хооронд яс хаяад эхэлж бна даа. Хүрэлсүх албан ёсоор намын ажилд хутгалдах ямар ч эрхгүй хүн. Хууль бус зүйлийг хууль ёсны юм шиг бичиж яагаад ч болохгүй.

Avatar

зочин 2024-03-20 202.21.119.242

Баагий аврага одоо болно нэгэнт тархины булчин байхгүй юм чинь. Гарын булчингаар явах гээд болсонгүйг харуулж чадсан.

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.176.249

10%- н хар Даваасүрэн бие даана л гэх байлгүй

Avatar

Иргэн 2024-03-20 103.212.118.118

Тэнэгтээд бай л даа. Хүрэлсүх чинь намаасаа татгалзсан, намд голлох нөлөө үзүүлж чадахгүй. Санаа байвч сачий нь хүрэхгүй. Тэгээд ч наад нэр цохоод байгаа нөхдүүд чинь МАН-аас зайлах болзлоо аль эрт хангачихсан хүмүүс. Намдаа цэвэрлэгээ хийгээд чадалтай авхаалжтай залуучуудаа гаргаж ирэхэд юу нь буруу гэж??? Нөгөө шударга ёс энэ тэр гээд орилолдоод байдаг нь үнэн л юм бол дэмжих л хэрэгтэй шүү дээ. Оюун-Эрдэнэ Амарбаясгалан хоёр гар нийлээд зөв хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэдэгт итгэж байна даа

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-20 202.9.47.13

ҮНДСЭН ХУУЛИЙН ҮЗЭЛ САНАА БОЛ НАМ ТӨВТЭЙ УЛСЫН ИХ ХУРАЛ БИШ Л ДЭЭ ., СОНГУУЛИАР НАМААС ,НЭР ДЭВШСЭН ИРГЭН ТӨВТЭЙ УЛСЫН ИХ ХУРЛЫГ БАЙГУУЛДАГ ШҮҮ ДЭЭ,,,,ТҮҮНИЙ БАТАЛГАА ТОМСГОСОН ТОЙРГООС УЛС ТӨРИЙН НАМУУД ГИШҮҮН -ИРГЭН ХҮНИЙГ НЭР ДҮШҮҮЛЖ ИРГЭДЭД СОНГСЛТ ХИЙХ ЭРХ ОЛГОДОГТ БАЙГАА ЮМ.,,,ХАРИН АЛЬ НАМЫН БОДЛОГЫГ ДЭМЖИХ НАМЫН СОНГУУЛИЙН НЭРИЙН ЖАГСААЛТ ШҮҮ ДЭЭ ..ТЭГЖ БАЙЖ НАМ ТӨВТЭЙ БИШ ТӨР ТӨВТЭЙ УЛСЫН ИХ ХУРАЛ БҮРДЭДЭГ БОЛОХООР ТЭР 3-аас ШАЛТГААЛНА ГЭВЭЛ ТЭНЭГЛЭЛ Л ДЭЭ..

Avatar

Нэргүй 2024-03-20 73.231.79.238

Ard tumen min Bosoe Temtsey 4 Sarin 1 d Horongiin huraaj Shorond n hiie

Avatar

Нэргүй 2024-03-20 112.72.15.34

Mal

Avatar

Зочин 2024-03-20 66.181.177.245

Хагалан бутаргах гэсэн санаа баына шүү

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.21

Нэр дэвшүүлэхгүй гээд байгаа дээрхи хүмүүс бие дааж нэр дэвшээд бараг бүгд гарах хүмүүс бна

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.189.88

Чимэг гэж сайхан нэртэй хутган үймүүлэгч чамайгингэж бичсэний зоргоор МАН бутарлаа юу чиний бичсэн хэдэн нэр чинь зөвөө харин дутуу бичиж яагаад Увсынханыг бичээгүй юм чи дөрвөд үү баяд уу

Avatar

Нэргүй 2024-03-20 202.131.245.69

Бузар намыг татан буулгаад сөнөөчмөөа байхий

Avatar

иргэн 2024-03-20 112.72.8.106

АНандбузарыг нэр дэвшүүлж болохгүй шүүү

Avatar

ЗОЧИН 2024-03-20 103.14.39.2

Өө Даваасүрэн, Анандбазар, Бат эрдэнэ, Болорчулуун гэвэл хог болно. Улсын хөгжлийг хойш татдаг хорлогчид. МАН д арай дээгүүр юм олдохгүй байна уу

Avatar

Нэргүй 2024-03-20 180.149.80.74

Нэр дэвшүүлнэ гээгүй, дэвшүүлэхгүй гээд байгаа юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-03-20 202.21.114.170

BUZAR MAN

Avatar

Нэргүй 2024-03-20 112.72.15.34

Ene ch ter tanai AN ch buzar

Avatar

Нэр дэвшигч 2024-03-20 203.169.48.150

Ш.Чимэг гуайы шал худлаа, өөрийн бодсоноо биччихсэн бололтой. Ямарч эх сурвалж, баримт нотолгоогүй, хувь хүний бодол…

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.93.15

Сонгинохайрхан дүүрэгт Сумъяабазар, Анужин, Номин,Батшугар, Алтаншагай 5 нэр дэвшихээр батлагдав

Avatar

Нэргүй 2024-03-20 59.153.112.213

ПАА ХОГИЙН ГАРУУД ДАХИАД НЭР ДЭВШҮҮЛЭХ НЬ ЭЭ. ТОМ САЛААВЧ ШҮҮ.

Avatar

Иргэн 2024-03-20 66.181.178.68

Хог шаарнууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж