Дулаан тэврэлт мэт тухтай гоёл бол шивээс

FASHION

Дулаан тэврэлт мэт тухтай гоёл бол шивээс

Шивээсний урлаг сүүлийн 20 жилийн хугацаанд төрөл бүрээр хувьсан өөрчлөгджээ. Эртнээс уламжилсан энэ урлаг улам л олон талыг илэрхийлсэн, улам л инновацилаг болж байна. Өнөө цагт шивээс гэдэг урлагийн бүтээл гэх үндсэн ойлголтоосоо гадна хагалгааны дараах шархыг хүртэл нуун далдлах нэгэн хэрэгсэл болсон. Мөн нийгмийн цөөнхийн өөрсдийгөө сурталчлах, бусдаас ялгаатай байдлаа таниулах нэг хэрэгсэл болжээ.

Шивээс сонгох явц ч 20 жилийн өмнөхөөс эрс өөр болсон. Шивээсний газрын хүлээлгийн танхимд хүмүүс каталог эргүүлэн суудаг байсан бол өдгөө цахим сүлжээ гэж том талбараас эрэл хайгуулаа хийж байна. Үүнийг дэлхийн өнцөг булан бүрээс хэн ч чөлөөтэй хэрэглэж болно.

"Tattoo You – A New Generation of Artists" нэртэй шинэ ном саяхан хэвлэгдсэн. Уг номд дэлхийн хамгийн шинэлэгт тооцогдож буй 75 зураачийн бүтээлүүдийг нэтгэжээ. Шивээс бол хувцастай адил үүрэгтэй гэдэг санааг уг номд дэвшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, хүн шивээс хийлгэснийхээ дараа гэртээ байгаа мэт, гэрийн хувцастайгаа яваа мэт тухтай мэдрэмжийг авах ёстой аж.

Дээрх номд гарсан шивээснүүдээс хамгийн сонирхолтой, ер бусын есөн шивээсийг түүвэрлэн хүргэж байна.

1.Сингапур шивээсчин Иан Дамиен "Шивээс нь дулаан тэврэлт мэт санагдах ёстой" гэж хэлсэн байдаг. Түүний зоримог бүтээлүүд нь нарийн төвөгтэй геометрийн дүрсүүд болон Японы уламжлалт дүрслэлүүдээс бүтдэг. Мөн түүхийг хадгалахын сацуу орчин үеийн хэлбэр, хэв маягт шилжүүлэх зорилготой аж. Тэр карьераа эхлүүлээд дөнгөж зургаан жил болж байгаа ч салбартаа танигдаж, сондгойрч чаджээ.

2."Шивээс нь эрэгтэй уран бүтээлчдийн хувьд хүч чадлын динамикаа урвуугаар ашиглах сайхан боломж" гэж аргентин шивээсчин Янина Александра хэлжээ. Аргентин дахь шивээсчдийн дөнгөж тавны нэг нь л эмэгтэйчүүд байдаг. Тэд энэ салбарыг аюулгүй бөгөөд илүү хүртээмжтэй болгоход гол үүрэг гүйцэтгэдэг.

Түүнийг шивээсний загвараа гаргахад 1980-аад оны арьс ширний соёл, кино урлаг, хувцас загвар нөлөөлжээ. Мөн эмэгтэйчүүдийг хэт хүлцэнгүйгээр дүрсэлдэг эцгийн эрхт ёсноос давж сэтгэдэг гэдгээрээ онцлог. Александрагийн дүрслэлүүдийг харвал эмэгтэйчүүдийг илүү хүчирхэг, элбэг дэлбэгээр харуулсан байдаг аж. "Би өөрийн амьдрал, үйл хөдлөлийг сонгох эрхтэй, хүчирхэг, эсэргүүцэгч эмэгтэйчүүдийг илэрхийлэхийг хичээдэг" гэж тэр хэлжээ.

 

3.Окланд гаралтай уран бүтээлч Моко Смитийн бүтээлийн гол цөм нь Маоригийн өв уламжлал юм. Тэрбээр энэ тухайгаа ярихдаа "Өсч том болсон хойноо ард түмнээ сэрээж, хүчирхэгжүүлэхэд өөрийнхөөрөө хувь нэмрээ оруулахыг хүссэн. Үүнийг хийх арга зам нь миний хувьд шивээсний урлаг байв" гэжээ. Тэрбээр хоёр ачааны чингэлэгээс бүтэх энгийн студид ажилладаг.

4.Гэтэл үүний эсрэгээр уламжлалыг устгахыг зорьж буй шивээсчид ч байна. Тэдний томоохон төлөөлөл бол Ганжи Банг. Тэрбээр санаанд оромгүй зүйлсийг сэдсэнээрээ Японы ардын аман зохиолыг үгүйсгэдэг. Японы ардын аман зохиолд гардаг аймшигт мангасын дүрсийг тэр ихэвчлэн ашигладаг. Түүний үйлчлүүлэгчдийн дунд АНУ-ын реппер Пост Мэлоун багтдаг. Пост Мэлоун 2018 онд зүүн чамархайн дээрээ Япон маягийн дүрс шивүүлсэн.

5.Түмэн олон загварлаг шивээс дундаас хоолны дүрс сонгодог хүмүүс ч байх юм. Барселонд ажиллаж, амьдардаг шивээсчин Рионы гол загвар бол хоол хүнс. Тэрбээр хүүхэд ахуйгаасаа л манга комик номыг шимтэн уншиж, цуглуулдаг байжээ. Хүүхэлдэйн киног санагдуулам өхөөрдөм дүрснүүд түүний шивээсэнд зонхилно.

6.Парист ажиллаж, амьдардаг шивээсчин Блум шивээсийг арьсны байнгын гоёл гэж тодорхойлдог. Түүний бүтээлийн гол санаа нь цэцэг болон гоёл чимэглэл байдаг. Тэрбээр загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд Инстаграмд 300 мянга гаруй дагагчтай.

7."Би шивээсээрээ бүх хүнийг төлөөлөх хүсэлтэй. Энэ нь шивээсний ертөнцийн жишигт нийцдэггүй хар арьст эмэгтэй миний хувьд маш чухал юм. Хүмүүс миний бүтээлээр өөрийгөө төсөөлөөсэй гэж хүсдэг" гэж Лондоноос гаралтай шивээсчин Жэйд Ф Кларк хэлжээ. Тэрбээр шивээсийг барууны ертөнцөд зонхилдог соёл гэж онцлон тэмдэглэжээ. Тиймээс зөвхөн цагаан арьсанд тохирдог бус, өөр өвөрмөц шивээсүүдийг санал болгохыг хичээдэг.

8.Шивээсийг илүү хүртээмжтэй болгох нэг арга бол бага төлөөлөлтэй бүлгүүдэд шивээс хийх. Бага төлөөлөл гэдэг нь нийт хүн амтай харьцуулахад харьцангуй цөөхүүлээ оршдог бүлэг бөгөөд хүйс, арьс өнгө, үндэс угсаа, бие бялдар, оюун санааны чадвар, LGBTQ+ статус зэрэг олон зүйл энд багтах юм. Чикагод ажиллаж, амьдардаг шивээсчин Жанани Натан 2021 онд Өмнөд Азийн олон үйлчлүүлэгчдийг татах, улмаар нийтлэг өв уламжлалтай хүмүүсийн нийгэмлэгийг бий болгохын тулд ийм бүлгүүдэд үнэгүй шивээс хийж эхэлжээ.

9.Заримдаа шивээс нь бусдаас ялгарах гэхээсээ илүүтэй нийцтэй байдлыг илэрхийлдэг. Их Британийн шивээсчин Таня Бакстон гоо сайхны чиглэлээр мэргэшсэн нэгэн бөгөөд сорви далдлах зэргээр мэс засалд орсон хүмүүст зориулж шивээс хийдэг. Ийм үйлчлүүлэгчдийн хувьд шивээс хийлгэх нь бие махбодиор тогтохгүй оюун санааны хүчтэй нөлөө болдог аж. Тухайн хүн дахин өөртөө итгэх итгэл, хяналтаа олж авч чаддаг. Танягийн хэлснээр олон хүний хувьд шивээс нь амьдралын баяр баясгалан, аяллын шинэ хуудас, урагшлах зам болдог. Шивээс гэдэг зүйл хэнд зориулагдсан бэ гэдэг хэвшмэл ойлголтыг Таня эвдэхийг хүсч байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.218.88

боолын удам. боолын тамгаар гангархаасаа биш яахав

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.93.236

обой ханын цаас шиг

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.144

шивээстэй хүмүүс хэн болох нь тодорхой

Avatar

зочин 2024-03-20 66.181.185.98

Сэтгэцийн хувьд тогтвортой бус хүмүүс шивээс мэт зүйлсэд автамхай ………

Avatar

Нэргүй 2024-03-20 202.131.238.26

Олны танил шивээс хийдэг залуу ер нь бол шивээс хийлгэх дэмий гэж ярьж байсныг мэдэх юм байна

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.178.206

Шивээс хийлгэвэл тавилан өөрчлөгддөг

Avatar

Зочин 2024-03-20 59.153.112.12

монгол эр хүн ухаантай юм хятад япон солонгос төлөг болохыг харуулдаг эрээн юмаар эцэг эхээс заяасан биеэ гутаасан огтолж хуулж хаях л нэг аврал байгааг одоо биш хожим ойлгоно оо та нар

Avatar

Зочин 2024-03-20 202.179.15.71

Бие дээр элдэв зүйл шивж сараачих нь тухай хувь хүний ухамсар боловсролын төвшинг харуулж байна үнэндээ гутамшиг өөр хэлэх үг олдсонгүй

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.92.140

Shivees ogt utgagui, demii ed. Yuny umnu uuriiguu uguisgesen hereg.

Avatar

Хэзээ ч бүү шивээс хийлгээрэй.Eсүст итгэх хэрэгтэй. Библи уншиж жинхэнэ үнэнийг мэдээрэй. 2024-03-20 202.126.90.21

шивээс бол хүн өөрийнхөө үнэ цэнийг мэдэхгүй, эхэндээ их гоё мэт, лаг хүн болно гэх мэтээр хөөргөж онгироож дэвэргэж байгаад сатан чөтгөр буруу зөвөө ч ялгаж салгаж чадахгүй мэдэхгүй мэдлэггүйгээр нь далимдуулж хүмүүсийн оюун бодлыг хуурч мэхэлж хийлгэдэг шүү. хэзээ ч битгий шивээс бүү хийлгээрэй. аюултай шүү.сатан чөтгөрийн үүд хаалга нээж байгаа хэрэг шүү.боолчлол хүлээсэнд орж байгаа.

Avatar

Зочин 2024-03-20 59.153.112.12

жинхэн хөөрхөн эсвэл сайхан эсвэл ухаантай хүүхэн шивээстэй байдаггүй биенийхээ өө сэвээ ингэж нуудаг юм пи шинжийн эмэгтэй л ийм байдаг шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.40.126

Уучлаарай, миний нүдэнд бол хичнээн царайлаг сайхан байсан ч шивээс хийлгэсэн хүүхэн бол я***н шиг, шивээс хийлгэсэн залуу бол шоронгийн хоригдол шиг л харагддаг. Гуйж байна, ийм тэнэглэл бүү хийгээрэй. Та Азийн аль ч оронд очсон таныг "доромжилсон харц"-аар харах болно.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.40.126

Ази тивд амьдардаг гэдгээ ойлгоорой. Азийн соёлд Монголчууд бол шарх, сорви, шивээсгүй эрийг жинхэнэ сүүхээтэй, цавчилдаан алаан дундаас нүүрэндээ ч сорвигүй гарсан гэж бахархдаг байсан. Хятадад бол боол хүний нүүрэн дээр шивээс хийдэг байсан. Японд зөвхөн гэмт хэрэгтнүүд шивээс хийлгэдэг, шивээстэй хүнд их дургүй. Солонгост цагаан, цэвэрхэн арьсыг эрхэмлэдэг. Энэтхэг ч мөн адил… 1990 оноос өмнө бол шоронд орсон эсвэл цэрэгт явсан хүн л шивээс хийлгэдэг байсан.

Avatar

Нэргүй 2024-03-20 202.179.26.86

Эрүүл саруул ухаантай хүмүүс хийлгэдэггүй юмаа. Шорон оронгоор олон жил явчихсан хүмүүс ихэвчлэн хийлгэдэг. Фашистууд хоригдлуудад шивээсээр дугаар бичиж тэмдэглэдэг байсан нь үнэн. Шивээс хийлэгдэг хүмүүс хожим нь харамсах болно доо…

Avatar

Нэргүй 2024-03-20 70.108.13.39

Ёстой дэмий дээ

Avatar

Нэргүй 2024-03-20 202.131.245.243

Харахаас бөөлжис хутгаж байна.

Avatar

УНШИГЧ 2024-03-20 43.242.242.140

ГАДААДЫН УРЛАГ БИЗНЕСИЙН ТОМЧУУД ХИЙЛГЭДЭГГҮЙ Л ЮМ БИЛ ЭЭ Ш ДЭЭ.ШОРОНГИЙНХРН ГОМОЧУУД ХАР ТАМХИЧИД Л ХИЙЛГЭДЭГ ОДОО МОДНООС ГАРЧ БАЙГАА ДАА

Avatar

Нэргүй 2024-03-20 203.17.23.177

ХҮНИЙ БИЕ ЗУРГИЙН ХЭРЭГСЭЛ БИШ ГЭДГИЙГ Л САНАХ ХЭРЭГТЭЙ. 21 НАС ХҮРЭЭГҮЙ БОЛ ШИЙЛГЭХИЙГ ХОРИГЛОХ, ИЛ ХАРАГДАХ ШИВЭЭСТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛУУЛАХГҮЙ ГЭХ ХУУЛЬ ДҮРМИЙГ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2024-03-20 59.153.112.182

маш муу зуршил залуус минь шивээсийг болиулах

Avatar

Нэргүй 2024-03-20 202.21.108.30

Энэ бол тэнэг хүмүүсийн сэтгэл зүй дээр тоглож мөнгө олох арга энэ аргаа урлаг гэж ярьдаг, түүнийг нь урлаг гэж ойлгодог, хүмүүс өрөвдмөөр юм даа. Ямар хүний арьс мах чинь элий балай юм бичдэг, зурдаг самбар биш дээ

Avatar

Монгол хүү 2024-03-20 64.119.29.63

ХҮН ХҮНИЙ ДУР ХҮСЭЛ, ӨӨРТ ЗАЯАСАН АРЬСАА ХУУЛНА УУ, ХУСНА УУ, ШИВНЭ ҮҮ, ЦООЛНО УУ ХУВЬ ХҮНИЙ АСУУДАЛ ГЭЖ ЗАЛУУС ЯРЬЖ БАЙХЫГ БИШГҮЙ Л СОНСОЖ БАЙЛАА… ХӨ.
ГЭВЧ БАС НЭЛЭЭД НАСТАЙ, ХӨГШИРСӨН ХҮМҮҮСТЭЙ Ч БАС ДАЙРАЛДАЖ, ТААРАЛДАЖ, СЭТГЭЛИЙНХ НЬ Ч БАЙХ, ЗӨВЛӨМЖ Ч БАЙХ МАГАДЛАЛТАЙ ҮГ СОНСОЖ ЯВАХАД НЭГЭЭР ТОГТОХГҮЙ НИЛЭЭД ХҮМҮҮС БАГА ЗАЛУУ НАСАНДАА ДАНДАА ЗАЛУУГААРАА БАЙХ ЮМ ШИГ ОЛОН АЛДАА ХИЙСНИЙ НЭГЭН ТОМ АЛДАА НЬ ШИВЭЭС ЯАХ АРГАГҮЙ МӨН БАЙНА ДАА ГЭЖ ХАРАМСАН ХЭЛЖ БАЙСНЫГ БАС СОНСОЖ Л ЯВЛАА…!!!

Avatar

зочин 2024-03-20 202.21.108.43

ингэж худлаа ярихаа болих хэрэгтэй. шивээсний будаг хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг талаар Үнэн мэдээлэл монголд ер яригддаггүй. хүүхэд залуусын эрүүл мэндээр бизнес хийж болохгүй

Avatar

Нэргүй 2024-03-20 202.9.40.54

Ийм юмыг суртчилж байдаг танай сайт үнэн дүүрчихсэн сайт юм. Дандаа болохгүй иргэдийнхээ эсрэг зүйл нийтэлдэгээ хэзээ болих вэ

Avatar

Нэргүй 2024-03-20 103.71.100.62

Шивээстэй залуус маш муухай харагддаг. Сайхан нүдэнд дулаахан эмэгтэй шивээс хийлгэсний дараа я***н хүүхэн шиг харагддаг. Ой гутам, шууд л сөрөг мэдрэмж төрдөг. Мөнгөний төлөө залуусыг битгий уруу татаад байх хэрэггүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж