Нүүрсний хэргээс "мултарсан" АЛБАН ТУШААЛТНУУД

Нүүрсний хэргээс "мултарсан" АЛБАН ТУШААЛТНУУД

Нүүрсний хэргээс "мултарсан" АЛБАН ТУШААЛТНУУД

Бүтэн жил нийгмийн дуулиан тарьсан нүүрсний хэрэгт нэр бүхий олон улстөрч холбогдсон. Нүүрсний хулгайч нараа зарлахыг иргэд шаардан жагссан бөгөөд  Авлигатай тэмцэх газраас /2022.12.13/ нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг зарлаж байв. Уг жагсаалтад экс Ерөнхийлөгч Х.Баттулга, спикер асан З.Энхболд нараас эхлээд УИХ-ын гишүүн А.Анандбазар, А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нарын нэр дурдагдсан билээ. Гэтэл өнөөдөр нүүрсний гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтнаас Б.Ганхуягт шүүхээс таван жил 9 сар шоронд хорих ял оноосон. Б.Ганхуягийг шалгах явцад түүнтэй  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хамсаатан болох нь илэрч, түүнд гурван жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Тодруулбал нүүрсний хулгайд холбогдсон нийт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал  15 хоног үргэлжилж өнгөрөгч нэгдүгээр сарын 31-нд шийдвэрээ гаргасан. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Б.Ганхуяг болон И.Даваадорж, Б.Отгонжаргал, П.Бадамханд, О.Дагвадорж, Б.Эрдэнэбаяр, Х.Батхишиг, Т.Түвшинбаатар, Г.Гантөмөр, О.Данзанлувсантүдэв нарт шүүхээс ял шийтгэл оноосон билээ.

Тэгвэл энэ удаа нүүрсний хулгайн хэргээс "мултарсан" УИХ-ын гишүүд болон албан тушаалтнуудыг нэрлэж байна.


БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗСЭН Ж.МӨНХБАТЫН ХЭРЭГ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат "Нүүрсний асуудлаар би шалгагдаагүй. Намайг гүтгэсэн хэвлэлүүдийг шүүхэд өгнө" гэж байсан тэрбээр уг хэрэгт яллагдагчаар татагдсан даруйдаа  бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өнгөрсөн жил /2023.01.30/ УИХ-ын даргад гаргаж, УИХ түүний хүсэлтийг хүлээж авсан.  Түүнийг хуулийнхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболдод нөлөөлөн, энэ хэрэгт холбогдсон гэж үзэж байгаа юм.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд нэг удаа гэрчээр дуудагдсанаа нүүр номдоо бичиж байснаас хойш уг хэрэг юу болсон нь тодорхойгүй байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн 22.10.2 буюу үндэслэлгүйгээр хөнгөжих зэрэг үндэслэлээр яллагдагчаар татсан болохоо хуулийнхан мэдээлж байсан билээ. Ж.Мөнхбат гадаад руу явсан бөгөөд зарим эх сурвалжийн мэдээлснээр БНСУ-аар дамжин Сингапурт очсон гэж мэдээлж байгаа юм.

"ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА ХАМГИЙН ТҮРҮҮНД ШАЛГАГДАХ ЁСТОЙ"

Авлигатай тэмцэх газраас зарласан нүүрсний хулгайчдын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрлэгдсэн байдаг. Түүний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "Экс Ерөнхийлөгч Х.Баттулга нь 2008 онд хувийн сектор Гашуунсухайтын төмөр замыг яг барих гэж байхад нь зогсоосон. Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга. Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийж үндсэндээ зогссон.

Дараа нь Гашуунсухайтын төмөр замд "Бодь Интернэшнл" компанийг оруулж, төмөр замын ажлыг явуулах зөвлөмж гарган ажлыг гүйцэтгүүлсэн хүн нь мөн Х.Баттулга. Энэ хүн хамгийн түрүүнд шалгагдах ёстой гэж  бодож байна" гэж мэдээлж байв.

Тэгвэл түүний мөнхийн өстөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  "Х.Баттулга 2017-2021 онуудад Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад, дагаж гүйгээд баатар гавъат болсон. Өөртэй нь үзэл бодол нэг биш хүмүүсийг шоронгоор айлгаад л. УИХ-ын бизнесмен гишүүд өргөл барьцаа түүнд барьж гүйж, үнэнчээ илтгэж тангараг өргөөд л. Хэсэг хүмүүс өрөөнд нь орохдоо 90 градусаас дээш өнцөг үүсгэж бөхийгөөд л…Женко бол зүгээр л нүүрсний хулгайн автор шүү дээ. Монгол төрийн эмгэнэл" гэж байсан юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарыг  оффтейк гэрээ байгуулж, төмөр замын бүтээн байгуулалтаас мөнгө угаасан байж болзошгүй" гэж хардаж байгаагаа нуугаагүй юм.

НҮҮРСНИЙ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ГАНЦ ЭМЭГТЭЙ ГИШҮҮН 

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тогтоол гарсан талаар /2023.01.18/ мэдээлсэн.

Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн шинэ оны өмнө "Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихээс өмнө хууль хяналтын байгууллагад шалгуулж байсан. Тэгээд сонгуульд нэр дэвшиж, өрсөлдсөн. Тэрийг өрсөлдөгчөө харлуулах хар пи-ар гэж ойлгосон.

Гэвч одоог хүртэл гүтгэлэг үргэлжилж байна. Би тэгэх тусам нь нэг танхимын гишүүдтэйгээ хамт шалгуулна. Би өнөөдрийг хүртэл дуугүй байлаа. Бас өөрийгөө өмөөрч, хэн нэгнийг яллая гэж бодоогүй. Үнэхээр хэрэг хийгээгүй бол шалгуулах хэрэгтэй. Би нүүрс тээврийн компанитай байсан. Ямар ч эрх мэдэлгүй, цэвэр бизнесээ эрхэлж, гэрээ хийсэн компанийнхаа нүүрсийг ачиж, буулгадаг. Нууцаар тээвэр хийж, машин машинаар, хүрз хүрзээр нүүрс гаргах ямар ч боломжгүй. Надад тийм шалтгаан байхгүй. Хаана эрх мэдэл байдаг юм бэ. Тэнд хулгай байдаг. Тэд өөрсдийн хулгайгаа харлуулахын тулд компаниуд руу, жолооч нар руу дайрч байгаад харамсч байна" гэж хэвлэлд хариу тайлбар өгч байлаа. Дашрамд сонирхуулахад, Түүнийг С зөвшөөрөл авахын тулд бусдыг авлигадаж байгаад баригдсан, үүнд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн ч Х.Баттулга Ерөнхийлөгч болсны дараа хэрэгсэхгүй болгож байсан юм.

Д.БАТ-ЭРДЭНИЙГ ШАЛГАХ АСУУДАЛ ЯРИГДСАН Ч ҮГҮЙСГЭЖ БАЙВ

АТГ-аас 2023 оны хоёрдугаар сарын эхээр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас түүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах хүсэлт ирүүлсэний дагуу УИХ түүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлж, хуулийн байгууллага шалгаж буй.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Эрүүгийн цагдаагийн газрын шалгаж байгаа хэрэг дээр яллагдагчаар татагдсан. Уг хэргийг АТГ-ын мөрдөгчид хамтран шалгаж байгаа талаар АТГ-аас мэдээлсэн юм.

Харин тэрбээр нүүрсний хэргээр түүнийг шалгах асуудал яригдсан ч үгүйсгэж байсан юм. Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж, парламентын гишүүнээр гурван удаа сонгогдсон Д.Бат-Эрдэнийг "Ажнай" нэрээр нь хүмүүс андахгүй.

Уул уурхайн салбар дахь Монголын толгой бизнесмений нэг бөгөөд  Өмнөговь аймгийнхаа төсөвт багагүй нэмэр оруулдаг улстөрч гэгддэг ч нүүрсний асуудлаар бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулж болзошгүй УИХ-ын гишүүний тоог нэмж болзошгүй байна.

БҮРЭН ЭРХТЭЙГЭЭ ҮЛДСЭН Ч Н.НАРАНБААТАРЫН ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭВ

УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бусдад хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн. Түүнийг 2022 оноос нүүрсний хэрэгт яллагдагчаар татан мөрдөн шалгаж байгаа талаар албаныхан мэдээлж байв.

Тэрбээр "Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар 2017 онд ажиллаж байхад 70 сая төгрөгийн тендер зарлахад 60 саяар орсон. Өөр өрсөлдөгч байгаагүй учраас авчихсан юм билээ. Миний хувьд Засаг даргаар ажиллаж байсан учраас захирамж гаргах үүрэгтэй. Засаг даргын Тамгын газраас шалгаруулаад оруулж ирсэн. Миний хувьд АТГ-т ашиг сонирхлын эсрэг мэдүүлгээ зураад өгсөн. Ер нь бол Засаг дарга хийж байсан хүнээс энэ мэт жижиг сажиг юм олдох л юм билээ. Үүнд ашиг хонжоо хайгаад байсан зүйл байхгүй л дээ" гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Авлигатай тэмцэх газраас /2023.03.14/ нүүрсний хулгайн хэргээр мэдээлэл хийх үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн "Нүүрсний хэргээр сүүлийн 10 гаруй жилийн хэргийг мөрдөн шалгаж байгаа учраас цаг хугацаа их шаардаж байна. Ажлын цар хүрээ өргөн байна. Нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах явцад зарим нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг хөндөх нөхцөл байдал үүссэн.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар гэсэн гурван гишүүнийг мөрдөн шалгаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт хүргүүлж буй" гэдгийг онцолж байв.

Эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон албан тушаалтнуудыг зарласан.

Үүнд,

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
  2. УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
  3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
  4. Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
  5. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
  6. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
  7. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
  8. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
  9. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
  10. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
  11. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд /МАН/
  12. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж /АН/
  13. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Эрдэнэ-Очир /МАН/
  14. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Д.Ариунболд /МАН томилсон/
  15. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх  захирал асан Б.Ганхуяг /МАН томилсон
  16. "Эрхэт Монгол"-ын Ерөнхий захирал Х.Мандахбаяр /МАН/
  17. Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа /АН/ зэрэг хүмүүсийг зарласан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
БурууБуруу
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

COPXOH 2024-03-20 75.190.35.176

Авлигатай тэмцэх газраас нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар нэр холбогдсон албан тушаалтнуудМонгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга /АН/
УИХ-ын дарга асан З.Энхболд /АН/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир /АН/
Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат /МАН/
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн /АН/
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ /АН/
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар /МАН/
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /МАН/
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр /МАН/
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн /МАН/
УИХ-ын гишүүн Ш.Ра

Avatar

Н.Энхээ 2024-03-20 75.190.35.176

Монгол улс энэ хэдэн муухай Авилгачи Хулгайчууд даа Хатуу чанга хариуцлага тооцоогүй цагт Хөгжил дэвшил, Метро яриад огт хэрэггүй,,,,, Бүтэх ч үгүй ,,,,,,Нээрээн шүү,, одоо Монгол улс нэг их Ардчилсан улс гэж байгаа боловч Хөгжил дэвшлээрээ Азидаа ч гэсэн хамгийн доогуур энэ их Баялагтай цөөхөн Ард түмэнтэй Улс орон байж Ядуу буурай гэсэн тодотголтой л явж байна, Энэ бүхэнд Авилачид Хулгайчууд буруутай,

Avatar

Н.Энхээ 2024-03-20 139.5.217.66

Эд бүгдээрээ Бурхан ЭЗЭН-ээр шүүгдэх болно. Өнөөдар өөрсдийгөө шүүгч гэж оодорч яваа авилгачид ч мөн шүүгдэх л болно ! Шүүлтийн өдөр айсуй !!!

Avatar

ХҮН 2024-03-20 139.5.218.40

ХА ХА ХА ШОРОНГООС ГАРЧ ИРЭЭД Л ЭДНИЙГ БУУДЧИХ ХОНШООРТОЙ БАЙГААРАЙ! ДҮҮ ХҮҮ

Avatar

Нэргүй 2024-03-20 202.21.108.54

Амарбаясгалан яагаад ороогүй байна энэ гөлөг хөөрхөн мултраад байдаг муу зулбасага ждү гээс хулгай хийсэн нүүрсээр нэг золбин батцаанар тээвэрийн ко байгуулаж хулгайгаа хийсэн чулуунзагд гээд батга нүүрлсэн хулгайч байгаа одоо зг шургалаад хулгай хийгээд байгаа

Avatar

Avdi 2024-03-20 202.55.188.44

Битгий хутц !!! гийчий минь энэ дотор инэг ч хулгайч байхгүй бна .. Чи ЭНЭ ПОСТЫГ ХЭЛЭН ТӨГРӨГӨӨР ТАВЬЖ БНА л***р. ХУЛГАЙЧЫН ЗАГАЛМАЙОСАН ЭЦЭГ ӨРХИНИЙ NCS ОДЖАРГАЛ , СҮ . БАТБОЛД НАР Ш ДЭЭ .

Avatar

Нэргүй 2024-03-20 122.201.31.242

Чиний жанхуу байж л бна с** минь

Avatar

Зочин 2024-03-20 202.126.90.79

Эд нарыг УИХ битгий сонгоорой .

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.161.74

тарган цатгалан зипда шээснүүдийг хараадайгаарай.

Avatar

Нэргүй 2024-03-20 66.181.185.39

д.батэрдэнэ өмнөговийн төсавт хэдэн төгрөгний дэмжлэг туслалцах үзүүлсэн юм бн? юм бичихдээ болиттой судалгаатай юм бичиж бай. батэрдэнэ аймгийн төсавөөм хулгай хийж байсанаас нэмэр болж байхыш 30 гарөн эил боллоо үзсэнгүй харсангүй

Avatar

зочин 2024-03-20 203.217.139.241

Жинхэнэ хулгайч Амарбаясгалан шүү.

Avatar

зочин 2024-03-20 203.217.139.240

Амарсайхан гол хулгайч нь шүү дээ. Энд ороогүй байна

Avatar

Нэргүй 2024-03-20 192.82.65.9

olson munguu saihan ugaadag s**-uud daa

Avatar

зочин 2024-03-20 202.21.119.242

Энэ хэдийг төрд бүү ойртуул…

Avatar

Zochin 2024-03-20 122.201.19.4

ХЯТАДАД БОЛ АЛЬ ХЭДИЙН ЦААЗАЛЧИХСАН.

Avatar

иргэн 2024-03-20 66.181.191.43

Монгол улс энэ хэдэн муухай Авилгачи Хулгайчууд даа Хатуу чанга хариуцлага тооцоогүй цагт Хөгжил дэвшил, Метро яриад огт хэрэггүй,,,,, Бүтэх ч үгүй ,,,,,,Нээрээн шүү,, одоо Монгол улс нэг их Ардчилсан улс гэж байгаа боловч Хөгжил дэвшлээрээ Азидаа ч гэсэн хамгийн доогуур энэ их Баялагтай цөөхөн Ард түмэнтэй Улс орон байж Ядуу буурай гэсэн тодотголтой л явж байна, Энэ бүхэнд Авилачид Хулгайчууд буруутай,

Avatar

сонгогч 2024-03-20 202.9.46.32

Нүүрсний хэргээс "мултарсан" АЛБАН ТУШААЛТНУУД-г бүгдийг нь сонгуулиас мултах ёстой

Avatar

Нэргүй 2024-03-20 103.57.94.143

Тэгэхээр Мөнгө байвал.. гэдэг л тодорхойлолт үлдэж байна даа

Avatar

Нэргүй 2024-03-20 139.5.219.21

Эдгээр хулгайчид ч яахав сонгоод байвал сонгогдоод байхыг бодох нь эдний зөв , харин эднийг сонгоод байдаг маанагууд гэж яг ямар хүмүүс байдаг бол харах юмсан

Avatar

Ayur 2024-03-20 103.143.40.144

энэ зам тээврийн яамны сайдаас халагдсан х***а ганбатад оролцоогүй юм гэж алгаа

Avatar

Нэргүй 2024-03-20 73.231.79.238

SU BATBOLD HAMGIIN TOM HULGAICH

Avatar

Нэргүй 2024-03-20 59.153.113.39

harah tsarainii lalriin s******d

Avatar

Зочин 2024-03-20 192.82.92.153

Нүүрс тээврийн С зөвшөөрлийг зарж баяжсан авилгач Дэлгэрнаран нь Сонгуулийн ерөнхий хороон дарга хийж байдаг.

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-20 202.9.47.13

ТЭРТЭЙ ТЭРГҮЙ СОНГОГЧИД АН- МАН-ын аврагууд ХЭН НЬ ХЭН БЭ ГЭДГИЙ МЭДЭЭД УДАЖ БАЙНА ДАА.,,,,,,СОНГУУЛИЙН ҮЕД ИРГЭД ДҮНГЭЭ ХЭЛСЭН ХЭЛЭЭГҮЙ ТАВИНА ДАА.,,,,,,

Avatar

Зочин 2024-03-20 146.70.46.30

Нөгөө архив нь шатсан гээд байдаг байгууллагын дарга нар яасан бэ, си зөвшөөрлийн асуудал чинь өөрөө нүүрсний хулгайтай холбоотой баймаар юм

Avatar

ТАХ 2024-03-20 107.181.177.136

1

Avatar

Нэргүй 2024-03-20 202.21.107.28

Нүүрсний мафийн толгойлогч Хүк, Амарбаясгалан нар шүү дээ.

Avatar

Зочин 2024-03-20 66.181.186.197

хэзээ шийтгэх вэ

Avatar

АТГ шалгах хэрэгтэй 2024-03-20 103.212.119.144

Жинхэнэ нүүрсний хулгайч МАН-ын генсек Амарбаясгалан өөрөө АТГ-т энэ 17 хүний нэрийг хэлж өгч зарлуулсан гэж Раднаасэд хэлсэн шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж