3х3: Ах нарын эзгүйд А.Ананд багаа ахлан Азийн аваргад оролцоно

3х3: Ах нарын эзгүйд А.Ананд багаа ахлан Азийн аваргад оролцоно

3х3: Ах нарын эзгүйд А.Ананд багаа ахлан Азийн аваргад оролцоно

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд Сингапурт болно. Эрэгтэй 23 улсын шигшээ баг, эмэгтэй 20 улсын шигшээ баг оролцох бөгөөд Монголын эрэгтэйчүүдийн шигшээ чансааны хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн шигшээ гуравдугаарт бичигдэж байна.

Азийн аваргад оролцох Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүн ч бүрэн тодорлоо.  Эмэгтэй шигшээ багт үндсэн гэж хэлж болох Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, О.Хулан, Ө.Индра нар багтжээ. Харин эрэгтэй баг өнгөрсөн жилтэй харьцуулахад эрс өөрчлөлтийг хийж, залуучуудаар хүчээ зузаатгажээ. Тодруулбал, Хасын Хүлэгүүд багийн залуу тоглогчид болох 18 настай А.Азбаяр, 19 настай Ч.Тэмүүлэн, 20 настай С.Биндэръяа нар багтсан аж. Тэгвэл тэднийг ахлан багийн дөрөв дэх гишүүнээр А.Ананд оролцох аж.

Монголын эрэгтэй шигшээ баг В хэсэгт Тайландын багтай багтсан бөгөөд тэдэн дээр урьдчилсан шатнаас Өмнөд Солонгосын баг нэмэгдэх магадлал өндөр байна.

Бусад улс орнуудын баг ч бүрэн тодров. Хятадын шигшээ ч салхи оруулж, Лү Пэнчэнь, Вү Шинруй нарыг дуудсан бол Тайландын шигшээд Фредерик Лиш, Накорн Жайсанук зэрэг монголчуудын эчнээ мэдэх тамирчид багтав. Мөн Японы шигшээд Томояа Очиаи 36 насандаа дахин тивийн аваргадаа оролцохоор болж байна.

Эрэгтэй шигшээ багийн тухайд тамирчдын бэртэл гэмтэл болон бусад шалтгаанууд бий. Э.Дөлгөөн дээд лигийн плей-оффын тоглолтын үеэр шагайндаа бэртэл авсан бол О.Энхбаатар нүүрэндээ цохиулж, хамгаалалттай тоглож байсан. Харин Д.Дэлгэрнямын бугуйны бэртэл удаан хугацаанд үргэлжилж, А.Ананд саяхнаасаа бэртлээсээ эргэн ирсэн билээ.

Мэдээж тивийн аваргын тэмцээнээс илүүтэйгээр олимпийн эрхийн тэмцээнүүд Монголын багийг хүлээж байна. Тиймээс олимпийн эрхийн тэмцээнүүддээ анхаарлаа хандуулж, энэ удаагийн Азийн аваргад үндсэн бус илүү залуу тамирчдаа оролцуулж, туршлагажуулах бодлого баримталж байгаа харагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 202.126.90.32

Хүлгүүдийн тоглогч Азийн аваргуудын лигдээ бэлдмээр юмдаа. Бүтэхгүй юм хийж байх юм

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.176.103

Тайландын Лишийг зогсоох, түүнтэй дүйцэх хүн нь Өлзий -Орших байна даа. Тайландад хожигдож хасагдах болоход хариуцлагыг Стив , Батцэнгэл 2 хүлээнэ үү гэхээс Ананд хүлээх ёсгүй шүү.

Avatar

Нэргүй 2024-03-19 59.153.113.253

зөв… дэмжинэ .

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

~~~ Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Иргэн 2024-03-19 66.181.160.64

Биндэрьяа гэдэг хүнийг Өлзийорших гэдэг хүнээр сольчихсон бол чиг

Avatar

Нэргүй 2024-03-19 103.212.116.95

Анандын бэртэл эдгэрсэн гэдэг нь юу болдоо. Түүний ид хавтай хөдөлгөөн, уран гоё техник нь харагдахгүй л байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж