"Би багшийнхаа өгсөн даалгаврыг 200 хувь биелүүлсэн хүн"

"Би багшийнхаа өгсөн даалгаврыг 200 хувь биелүүлсэн хүн"

"Би багшийнхаа өгсөн даалгаврыг 200 хувь биелүүлсэн хүн"

"Би багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг 200 хувь биелүүлсэн хүн. Учир нь багш минь Хүний гавьяат эмч, Анагаах ухаааны доктор цол авч чадалгүй, 1990 онд Монгол Улсын анхны Ардын эмч цолыг хүртсэн. Би багшийнхаа захиж хэлснийг биелүүлж авч чадаагүй цол хэргэмийг нь авсан. Бас 34 жилийн дараа багшийнхаа Ардын эмч цолыг хүртсэндээ туйлын баяртай байна" хэмээн өгүүлэх эрхэм бол Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн тасгийн эрхлэгч Цэрэндоржийн Бадамсэд. Түүнд дүрс оношилгоо судлалын салбарыг хөгжүүлэхэд мэргэжлийн ур чадвараа дайчлан ажиллаж, эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага, өгүүлэл туурвин дүрс оношилгооны мэргэжилтэн бэлтгэн сургаж, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ардын эмч цолыг хүртээсэн юм. Тэрбээр энэ салбарт хөтөлсөн багшийнхаа тухай шагнал авах болгондоо дурсаж, тэр агуу хүнээр үргэлж бахархдаг тухайгаа хэлж байв.


-Та 1991 оноос эхлээд 33 дахь жилдээ П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтээ тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байна. Эмнэлгийнхээ хэд дэх Ардын эмч нь болов?

-Яг тоолж үзээгүй. Манай эмнэлгээс Ардын эмч цол авсан эмч 20 гарсан байх. Миний багш Р.Пүрэв гэж хүн 1990 онд Монгол Улсын анхны Ардын эмч цолыг хүртсэн байдаг. Миний хувьд 34 жилийн дараа багшийнхаа цолыг авч байгаадаа их баяртай байна. Энэ тухай шагнал авах болгондоо хэлж, дурсдаг юм.

Би Хүний гавьяат эмч, Анагаах ухаааны доктор, профессор, академич болж, сүүлд Монгол Улсын Ардын эмч цолыг хүртсэн.

Тэгэхээр багшийнхаа өгсөн үүрэг даалгаврыг 200 хувь биелүүлсэн байгаа биз дээ. Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс шагнал гардан авах мөчид багшаараа, гэр бүлээрээ, шавь нараараа их бахархаж, илүү ихийг хийж бүтээх юм байна даа гэж бодогдсон шүү.

-Та бид хоёр одоо багшийнхаа нэрэмжит танхимд ярилцаж байна. Багшийнх нь төрж өссөн газар нутгаас эхлээд гавьяа шагнал нь өрөөстэй харагдана. 

-Тийм ээ. Миний багшийн тухай үе үеийн Эрүүл мэндийн сайд нарын хэлсэн үгс байна.

“Өөртөө бол өвөл шиг

Өвчтөнд бол хавар шиг

Сэтгэл зүрх нь зун шиг

Өгөөж хишиг нь намар шиг гэж Эрүүл мэндийн сайд асан Б.Батсэрээдэнэ Р.Пүрэв багшийг маань жилийн дөрвөн улиралтай зүйрлэсэн нь энэ. Анх багшийнхаа нэрэмжит танхимыг 2010 оны арваннэгдүгээр сарын 1-нд байгуулсан. Тэр үеийн эмнэлгийн даргын тушаал нь хананд өлгөөтэй байна. Багшийнхаа гавьяа шагнал, гэрэл зургийг хананд нь байрлуулсан. Би багшийнхаа тухай хоёр ч ном бичсэн. Одоо энэ танхимдаа шавь нартаа хичээлээ заадаг юм.

-Эрүүл мэндийн салбарт 45 жил тасралтгүй ажиллаж буй таныг “Дүрс оношилгооны” Ц.Бадамсэд гэж дууддаг. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний олон арван ном, гарын авлага бичсэн байх?

-Ном гэхэд 60, эрдэм шинжилгээний өгүүлэл 213, илтгэл 743, гадаадад 68 материал бичжээ. Мөн анагаах ухааны докторын ажил тав, дөрвөн ажилд шүүмжлэл бичиж, оношлогоо, судалгаа шинжилгээ, багшлах ажилдаа шинийг эрэлхийлж санаачлан нэвтрүүлж ажилласаны үр дүнд Оюуны өмчийн газраас Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээ 13, шинэ бүтээлийн патент хоёр, оновчтой саналын гэрчилгээ ес, ашигтай загварын гэрчилгээ 15-ыг тус тус авсан.

Сүүлийн үед аливаа өвчнийг илрүүлэхэд илүү нарийвчилсан оношилгоог шаарддаг болсон шүү дээ. Улсын гуравдугаар төв эмнэлгийн хувьд дүрс оношилгооны тоног төхөөрөмж хэр сайжирсан бэ?

-Дээхэн үед нийт хүн ам дунд элэг, уушги, ходоодны хорт хавдрын өвчлөл маш бага хувьтай илэрдэг байсан. Сүүлийн үед нийгмээ дагаад хүмүүсийн хэрэглэж байгаа хоол хүнс, амьсгалж байгаа агаар, орчин нөхцөлтэй холбоотойгоор эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Биднийг анх эмчээр сурч байхад онош тодорхой, амьдрах орчин ч сайхан байлаа. Орчин цагт үйлдвэржилт, уул уурхай хөгжиж байгаа учраас үүнийгээ дагаад өвчин эмгэг олширсон. Хуучин цагт илэрч байсан өвчний шинж тэмдгүүд ч өөрчлөгдсөн.

Жишээлбэл, завсрын эдийн хатгалгаа гэхэд 300 нэршилтэй болсон байна. Өвчин өөрчлөгдөхийн хэрээр оношилгоо шинжилгээ улам нарийсч байна.

Манай эмнэлгүүдэд анх рентген оношилгоо давамгайлж, сүүлд компьютер томограф оношилгоо нэвтэрсэн. Дүрс оношилгооны эмч нар техниктэй харьцана. Техниктэй ажиллах зарчмыг өндөр эзэмшиж, зургийнхаа хариуг бичнэ. Намайг анх 1991 онд Улсын гуравдугаар төв эмнэлэгт ирэхэд рентген аппарат, хэт авиан аппарат, уян дуран л байлаа. Тэгвэл одоо энэ гурваас гадна компьютер томограф, соронзон томограф, уян дуран нэмэгдэн оношилгооны техник хэрэгсэл маш нарийсч, боловсон хүчин нэмэгдсэн. Манай тасагт 10 гаруй чадварлаг залуу эмч нар ажиллаж байна.

-Одоо хэчнээн шавьтай вэ?

-1947 онд анхны 14 их эмч төгссөнөөс өнөөгийн Монгол Улсын Ардын болон Гавьяат эмч Б.Рагчаа тэргүүтэй багш нар маань Анагаах ухааны дээд сургуулийн факультетдаа багшилж байсан. Багш нар маань “Та нар номыг нь сурах нэг өөр. Тэрийгээ ажил дээр хэрэгжүүлэх их өөр шүү. Сайн эмч болох эсэх нь практикаас шалтгаална” гэж ярьдаг байсан. Хоёрт, бидэнд эмч хүн ёс суртахуунтай, хариуцлагатай байхыг захиж сургадаг байлаа.

Би одоо ч шавь нартаа "Та нар цагаа сайн барьж, хариуцлагатай, юм их унш" гэж захидаг.

Миний хувьд 1991 оноос хойш дүрс оношлогооны чиглэлээр багшилж байна. Дүрс оношилгоо гэдэг нь рентген, хэт авиа оношилгоо, компьютер томограф, соронзон томограф гээд эмнэлгийн бүх техник хэрэгсэл багтана. Улс, аймаг, сумын бүхий л дүрс оношилгооны эмч нар надаар хичээл заалгасан гэхээр шавь нарын тоо 800 гаруй байгаа байх. Тэр дунд олон сайхан шавь нар бий. Тэр болгоноороо маш их бахархдаг.

-Анх эмч болж байсан дурсамжаасаа хуваалцахгүй юу. Таныг эмч болж байх үе, одоо ажиллаж буй цаг үе өөрчлөгдсөн шүү дээ?

-Би 1971 онд Дундговь аймгийн төвийн арван жилийн сургууль, 1977 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Тэр үед шалгалт өгч, хуваарийн дагуу их сургуулиа сонгодог байлаа. Эхлээд би геологич мэргэжлийг сонгож, гэртээ ирээд аав, ээждээ хэлэхэд “Чамд энэ мэргэжил тохирохгүй. Хөдөө гадаа яваад гэрийн бараа харахгүй. Эмч бол” гэж зөвлөсөн. Тэгээд хуваариа солиулж, конкурс өгснөөр тэр үеийн Анагаах ухааны дээд сургуульд суралцсан.

Тэр үед сумын эмнэлгээс ажлынхаа гарааг эхэлдэг байлаа. Эргээд бодоход дөнгөж их сургуулиа төгсөөд сумын эмчээр ажилласан цаг хугацаа маань хамгийн дурсамжтай сайхан санагддаг. Сумын эмч хүүхэд, том хүнгүй үзнэ.

Тухайн үед нэг хүн халуураад байна гэхээр нь аймгийн төв эмнэлгийнхээ мэргэжлийн халдвартын эмчээс зөвлөгөө авсан.  Гэтэл “Гэдэсний хижиг өвчин байж магадгүй” гээд аймгаас мэргэжлийн эмч нар ирж, 1979 онд манай суманд гурван ч хүн энэ өвчнөөр өвдсөн. Би сүүлд энэ талаар "Гэдэсний хижиг өвчний оношилгоо, эмчилгээ, арга хэмжээ" сэдвээр илтгэл тавьж байсан. Миний хувьд 1977-1981 он хүртэл Дундговь аймгийн Өлзий сумын хүний их эмчийн салбарын эрхлэгчээр ажилласан. Дараа нь 1981-1991 онд тухайн үеийн Нийгмийг хамгаалах яамны эмнэлэгт 10 жил ажилласан. Тэгээд 1991 оноос өдийг хүртэл Улсын гуравдугаар төв эмнэлэгтээ тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр ажиллаж байна.

-Сүүлийн үед эмчийн ёс зүй, ур чадварын талаар олон нийт шүүмлэх нь бий. Залуу эмч нартаа юуг хэлж, захих вэ?

-Эмч нарын мэдлэг мэргэжил дутсандаа алдаа дутагдал гаргадаг гэж боддоггүй. Ганцхан харьцаа, ёс суртахуун дээрээ жаахан алдаж байна уу. Тэрэн дээр нь хүмүүс дөрөөлж, шүүмжлэл үүсгэх тал бий. Бидний үеийнхээс одоо их сургуулиа төгсч байгаа эмч нарын мэдлэг мэргэжил дордсон юм байхгүй. Харин ч улам сайжирсан гэж боддог. Жишээлбэл, эмч хүн "Та гарч бай", "Та хүлээж бай" гэж хэлэхэд харилцаанд ялгаа гарна. Оношилгооны тоног төхөөрөмж сайжирч, эмч нар хоорондоо ярилцаж байж өвчтөний оношийг гаргадаг болсон. Монголчууд маань баярлаж талархсанаа сайхан илэрхийлнэ. Одоо л юм илэн далангүй болчихоод гомдол нь их байна гэж яригдаж байгаа болохоос баярласан нь их байлгүй яахав.

Эмч мэргэжил бол үнэхээр сайхан. Нэг талаас нь харахад, хариуцлагатай хүнд мэргэжил боловч нөгөө хүнээ оношилж, эмчилж, эдгэрсний дараа ард түмний хайр хүндлэлийг хүлээдэг.

Т.Хуншагай

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-20 163.172.133.129

Би нэг юм хэлмээр байна эрүүл мэндийн салбарын нарын мэргэжлийн хүмүүсийг улс төрд оруулж шийдлүүдийг гаргамаар байна аа бидний энэ их өвчин зовлон асуудлыг одоогийн улс төрчид дунд байгаа бизнесийн хүмүүсээс шийдэл хүлээн гэдэг нэмэргүй зүйл байна аа

Avatar

Boldbaatar 2024-03-20 51.15.124.20

Маш гоё хэрэгтэй ажил бий болсон байна үүнийхээ хажуугаар манай Монголын эрүүл мэндийн салбарын хүмүүсийг шийдвэр гаргах хэмжээнд албан тушаалд аваачиж болохгүй юу ? эрүүл мэндийн салбарын хүмүүс л өөрсдөө яг зөв шийдвэрүүдийг гаргана гэж бодож байна

Avatar

Oyuntungalag 2024-03-20 77.73.69.59

Эрүүл мэндийн салбарын хүмүүсээрээ бодлогоо гаргуулаад тэр хүмүүсээрээ шийдлүүдээ хийлгэвэл энэнээс илүү хэрэгтэй ажлууд бий болно гэж бодож байна тэр ч бүү хэл монгол улсдаа бүхий л өвчнийг эдгээж бүхий л хагалгаа хийдэг болчхож болно шүү дээ

Avatar

Baterden 2024-03-20 51.79.161.248

Монгол улсын эмч нар болон эрүүл мэндийн салбар бол маш мундаг байдаг уул нь зохион байгуулалтайгаар ажлаа эхлүүлээд явахын бол ямар ч өвчнийг эдгээх боломжтой байгаашд болохгүй бол эрүүл мэндийн салбарын хүмүүс нь өөрсдөө бодлогоо гаргаад хэрэгжүүлээд явбал зүгээр байндаа

Avatar

Нэргүй 2024-03-20 51.195.233.195

mash saihan medee baina eruul mendiin salbartaa ajillaj baisan mundag humuusee yagad shiidwer gargah hemjeend bailgaj bolohgui gej herew tegwel baiga baidlaasaa iluutei bodit shiidluud hergejeed ywna gej bodoj baina.

Avatar

Нэргүй 2024-03-20 192.82.64.153

Аварга юмаа амжилт хүсье

Avatar

Нэргүй 2024-03-20 122.201.31.220

ХУД

Avatar

-OC__ 1 ? 2024-03-20 216.38.195.74

-### ;

Avatar

иргэн 2024-03-20 103.57.93.36

Жинхэнэ мундаг эмч, эрдэмтэн, багш хүн дээ,

Avatar

Del 2024-03-20 202.55.188.106

Ийм олон гавьяат ардын эмчтэй байж анагаах ухааны салбар авилгад идэгдсэн ийм дампуу байгаа юм вэ

Avatar

Хуульч 2024-03-20 139.5.218.82

Дээхэн үеийн эмч нар сэтгэлзүйгээр эмчилдэг байсан. Одоо техник технологийн хүчээр эмилэх гээд сэтгэл гаргахгүй байх шиг санагддаг. Нэг л их завгүйгээ гайхсан улс, хууль дүрэм яриад ч байх шиг. Хүн амьсгал хураах гэж байхад надад тэгэх эрх байхгүй ч гэх шиг. Бадамсэд эмчийн рэлдгээр эмч бэлтгэж байгаа багш нарт буруу байхгүй, мэдлэгийг мэдрүүлж л байгаа. ганцхан харьцаа хандлага дээрээ их алдаж байгаа шүү.

Avatar

21 2024-03-20 103.212.116.16

KHUN TAHIN SHUT EOS GEJ

Avatar

Нэргүй 2024-03-20 202.131.225.53

яг үнэн шүү харилцаа хандлага маш чухал эмч хүн сайхан харилцаатай байхад өвтөй хүний өвчин эдгэсэн мэт болдог загнаад байвал улам сэтгэл санаагаар унадаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж