“С.Мөнхчулуун гурилын үнийн талаар Засгийн газарт худал мэдээлэл өгсөн”

“С.Мөнхчулуун гурилын үнийн талаар Засгийн газарт худал мэдээлэл өгсөн”

“С.Мөнхчулуун гурилын үнийн талаар Засгийн газарт худал мэдээлэл өгсөн”

УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан Төрийн ордонд яг одоо болж байна.

Гурил, тэжээлийн үнийг өсгөхгүй байх зорилгоор Засгийн газраас импортоор орж ирэх гурил, тэжээлийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлснийг дээрх байнгын хороодоор хэлэлцэж байгаа юм. Уг төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. Хуулийн төслийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Үнэ нь өссөн бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл орж ирснийг дэмжиж байна. Тариаланчид “гурилын үнийн өсөлтөөс бид ашиг олдоггүй,  үйлдвэрүүд дээр хамаг орлого, ашиг нь очдог” гэж хэлж байна.

Импортын татвараас гурил, тэжээлийг чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ, ард түмэнд хэрэгтэй ч тариаланчдаа яах вэ. Гурилын үйлдвэрүүд 4-5 дахин нугалсан ашиг хийж байгааг Засгийн газрын баримтаас харлаа. Засгийн газраас зохицуулалт хийх нь зөв.

Гол нь тариаланчдаа яаж хамгаалах вэ, хаврын тариалалт эхлэх гээд байна. Улс орнууд энэ чиглэлд татаас өгөөд явдаг. Ногоочид тариаланчидтай уулзаад явахад нэг зүйлийг дэмжиж байна. Нэгдүгээрт, гурван хувийн зээл өгөөд хоёр жилийн хугацаатай болгосныг үргэлжлүүлэх үү. Одоо зээлийн хүү 5 хувь болж өссөн, хүүг нь бууруулаад хугацааг нь 5 жил болгоод өгөөч. Энэ нь бодит дэмжлэг болж чадаж байгаа юм билээ?

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан:

-Гурилын үнэ зүй ёсныхоо нэмэгдлээс халиад явсан. ШӨХТГ -аас үнийн асуудал дээр удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг тогтоож, акт тавьсан. Шүүх дээр шийдэгдэлгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Цаашдаа энэ салбарын монополийн асуудал ШӨХТГ -аас тавьж байгаа актын хэмжээнд шийдэгдэхгүй болсон нь тодорхой болсон. Төр нэг талдаа стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар гурил, улаан буудай зэрэгт нэг талдаа хамгаалалт нөгөө талдаа дэмжлэг үзүүлээд явахаар монополь тогтсон.

Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь хиймэл үнийн өсөлт гэдэг дүгнэлт гарсан.

Улаанбуудай нэг тонн нь 100 ам.доллараас 200 ам.долларын хооронд байгаа.  200 орчим ам.долларт барьж байгаа улаан буудайн өртөг гурил болохоороо кг нь 2600-3000 төгрөг болтлоо өсч байгаа нь зүй бус гэж Засгийн газар үзсэн.  Гурилын үнийг чөлөөт өрсөлдөөний зарчмаар бодит үнэ дээр авчрах зорилгоор Засгийн газраас улаан буудай болон гурилын импортын татварыг чөлөөлөх, ингэхдээ хэмжээ, хугацаа тавихгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Тариаланчдын эрх ашгийн асуудал хөндөгдөж байгаа.

Олон улсын жишгээр тариаланчдыг нэг бол дэмждэг, нэг бол хамгаалдаг. Монгол Улсын хувьд тариаланчиддаа дэмжлэг үзүүлдэг, хамгаалдаг.  Гэвч хоёулаа үр дүнг бүрэн дүүрэн өгдөггүй учраас тариаланчдын бизнесийг хамгаалах бодлого баримтална.

Хамгаалалт гэдэг нь нэг талдаа үнийн эрсдэлээс хамгаална.  Буудайн үнэ нь зах зээлийн үнээс доогуур орж эрсдэл учирвал нөхөн олговор олгодог, байгалийн гамшгийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж эрсдэл учирвал төр хамгаалах бодлого барина.  Үнэ нь ард түмний амьдралд дарамт учруулахгүй байх ёстой гэдэг бодлого барьж ажиллаж байна.

Ногоочдод зориулж 3-5 хувийн хүүтэй хөтөлбөр хэрэгжсэнээр амьжиргааг нь дэмжсэн бодлого болсон. Засгийн газрын хувьд цаашдаа зөвхөн ногоочдод гэхгүй бичил бизнес эрхлэгчдийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр дэмжих бодлогыг үргэлжлүүлнэ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун:

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-ынхан гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ -ын талд гараагүй юм билээ. Хоёрт, ШӨХТГ -ын дарга байсан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худлаа мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулж байна лээ.

Нэг тонн улаан буудайг 700 мянган тоноор аваад 2,8 сая төгрөгөөр гурилаа зардаг гээд. Өнгөрсөн жил улаан буудай нэг тонн нь 1 саяас 1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа.

Гурилын үйлдвэрүүдийн дундаж ашиг 2023 оны татварын албаны мдэээллээр ашиг нь ердөө 5 хувь. Банк санхүү, цементийн үйлдвэр, уул уурхайн компаниуд 50, 60 хувийн ашигтай ажиллаж байгаа.

Газар тариалан, гурил үйлдвэрлэгч хоёрыг салгаж болохгүй.  Еэвэнгийн хоёр тал гэж ойлгох хэрэгтэй. Биенээ нөхөж явж байдаг. Гаалийн татвар гурил дээр 15 хувь, НӨАТ байхгүй. Гурилын үйлдвэрүүд бодитой тайлан гаргадаг, хоёр тайлан гаргадаггүй. Арав гаруй жилийн өмнө улсын хэмжээнд гурилын 20 гаруй үйлдвэр ажилладаг байсан бол өнөөдөр ердөө 9, 10 хан үйлдвэр л үлдсэн. Дарханы “Нүүдэлчин” үйлдвэр ажиллахгүй зогсч байна.

“Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан байгаа. Гурил, улаан буудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж аманд нь багтах юм болно. Энийг Ерөнхий сайд асан С.Баяр хатуу ойлгосон.

С.Баяр Ерөнхий сайд байхдаа Оросоос 100 мянган тонн гурил, будаа гуйж очоод Засгийн газар хоорондын комиссын хурал дээр бүх юман дээр оросуудын аманд багтсан. Хоолоо гуйж хүнтэй харилцана гэдэг байж болохгүй зүйл юм байна гээд Атрын III   аяныг эхлүүлэн хэрэгжүүлсэн.

Тэрний хүчинд Монгол Улс гурилынхаа хэрэгцээг 100 хувь дотоодосоо хангадаг болсон. Хэрвээ хэмжээ хязгааргүй гурил импортоор оруулаад байвал энэ байдал руу эргээд очих нь ойлгомжтой.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам гурилыг тодорхой хугацаагаар буюу долдугаар сарын 1-н хүртэл  Гаалийн татваргүйгээр оруулъя гэдэг саналыг өгсөн.

Одоогоор баруун аймгуудаар 12 мянган тонн гурил оруулаад эхэлсэн, дахиад 25 мянган тонн гурилыг бусад боомтоор олруулна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: 

-Төрийн шийдвэрээр давамгай байдлыг олж авч бизнес хийдэг салбар ганц гурилаар тогтохгүй байгаа шүү. Та бүхэн бүгдээрээ мэднэ. Гурвхан жилийн өмнө цементийн үнэ нэг тонн нь 240 мянган төгрөг байтал гуравхан сарын дотор 740 мянга болтлоо өссөн. Тэрний үр дүнгээр 1 м2 орон сууцны үнэ 3 сая төгрөгөөс өнөөдөр 5 сая төгрөг болтлоо өссөн. Цементийн үнэ эргээд нэг нэг тонн нь 300 мянга болоод буусан ч барилгын талбайн үнэ буугаагүй.

Засгийн газар зүй зохисгүй байгаа өрсөлдөөнд зохицуулалт хийж, зах зээлийнхээ зарчимд орох боломжоор л хангаж өгнө гэлээ.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2024-03-19 103.212.162.113

За даа. Одоохондоо гадаадаас гуирл оруулахаас өөр мэргэн ухаан олдохгүй болтой. Ер нь бол улаанбуудайн томоохон аж ахуйнууд өөрсдөө гурилаа хийх ёстой. Үгсэн хуйвалдаад байгааг мэдсээр байж ЗГ дийлэхгүй болтой.

Avatar

Нэргүй 2024-03-19 202.21.114.170

Ene neg erguu shantaajchin piizduu bainaa. Davaasuren ene hoyoriig l bitgii devshuuleerei. Mongoliin hugjliig heden jileer saatuulsan laalaaruud sh dee

Avatar

Нэргүй 2024-03-19 202.179.3.111

МАНын бодлогын алдаа шүү. Гурилын үйлдьэрийн эзнээр бодлогын сайд тавьж ард түмний кармаг хоосолж ядууралд хүргэчихээд сонгууль болохоор гэнэт ухарч гэнэ. Эхлээд МАНаа зайлуул дараагийн Засаг ард түмний өмьдралын төлөө ажиллана.

Avatar

Иргэн 2024-03-19 103.212.118.118

За чиний гурилын үйлдвэртэйг хүмүүс ярьж л байгаашд. Ард түмнээ хямд хүнсээр хангах үүрэгтэй яамны сайд байж гурилын үнэ буулгах ажлыг жадлан эсэргүүцээд байгаа чинь худлаа юу??? Оюун-Эрдэнэ сайд наад Болорчулууныгаа танхимаасаа хөөгөөч. Сүүлийн үед танхимынхаа эсрэг юм л ярьж явдаг болсон харагдана лээ

Avatar

Зочин 2024-03-19 76.220.74.140

Салбарын сайд Болорчулуун нь өөрөө гурилын үйлдвэртэй хүн ш дээ. Яаж зөв голдрилоор явах юм бэ.

Avatar

Нэргүй 2024-03-19 92.182.71.142

тарифаа үлдээгээд хууль бус квотоо цуцал

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.181.92

1-р гурил дэлгүүрт 2500 төгрөг байна, хаана 3000 төгрөг байгаа юм бэ???????????? битгий худлаа сүржигнэж бай л даа, The retail price range for France wheat flour is between US$ 1.19 and US$ 5.85 per kilogram гэж байна Францад кг гурил 4000-аас дээш төгрөг байна гэтэл Монголчууд дэлхийд байхгүй өндөр үнэтэй гурил идэж байна гэж хэн бүлтэрээд байлаа??????

Avatar

Зочин 2024-03-19 202.55.188.84

БОЛОРЧУЛУУН БОЛ САЛБАРАА МЭДДЭГ, ОДООНЫ УИХ ДАХЬ ЦӨӨХӨН ШУДАРГА ЭХ ОРОНЧДЫН НЭГ, САЙН СТРАТЕГИЧ ХҮН Л ДЭЭ, УГ НЬ! ЯГ НҮҮР НҮҮРЭЭ ХАРСАН ЯРИЛЦЛАГА ТООЦОО СУДАЛГААН ДЭЭР ТҮШИГЛЭН ХЭЛСЭН ТҮҮНИЙ ҮГ ҮНЭХЭЭР ДААЦТАЙ, ГАРЦААГҮЙ, ҮНЭН ЗӨВ Л БДАГ. ТҮҮНД АТААРХАГЧИД, ӨӨЛӨГЧИД ЧАМГҮЙ ОЛОН БДАГ НЬ БАС ҮНЭН!

Avatar

Нэргүй 2024-03-19 103.212.118.118

Франц Монгол хоёр орны иргэдийн дундаж орлого ямар зөрүүтэйг мэдэх үү тэнэг минь???

Avatar

Нэргүй 2024-03-19 202.179.3.111

Чиний яриад байгаа Францад цагийн ажлын хөлс 8.5 евро монгол төгрөгөөр 37000, монголд өдрийн цалин 50000төг цагт хуваахаар 6000төгрөг . цагийн ажлын хөлс 6 дахин бага байна. Ингээд бодвол 4000/6 монголд гурил 700 төг байвал л зохилтой байна даа.
Ер нь монголын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэж үл ойлгогдох, амьдралд нийцээгүй хэмжигдэхүүнээ болимоор юм. Ажлын цагийн хөлс гэдэг нь багаар бодоход амьдралд дөнгөж хүрэлцэхүйц хэмжээ юм шиг байгаа юм.

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

! Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.179.170

Болорчулуунаа чамд ямар баримт үзүүлэх үү новшоо. Өнгөрсөн жил дээд тал нь 830 төг/кг-ийн бодож өгсөн шүү. чиний хэлээд байгаа үнэ улсаас тогтоосон тэр үнээр чинь чам шиг артай нь улсад буудайгаа шахдаг бизнес тусдаа шүү. Чи гжрилын үйлдвэртэй ашиг сонирхлын зөрчилтэй сайд. Оюун-Эрдэнэ энэ малаа, 10%-ийн Даваасүрэнтэй нь зайлуулаачээ. Чамд Монголын ард түмний амьдрал чухал шүү 5 гурлын гэр бүлээс

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.183.99

ТИЙМЭЭ МИНИЙ ХЭЛЭХ ГЭСНИЙГ ЧИ ХЭЛЧИХЭЖ

Avatar

Нэргүй 2024-03-19 139.5.218.178

С.Баяр бол энэ Болорчулуун мэтийн жижиг гаруудтай харьцуулшгүй зангарагтай улс төрч!!! С.Баярыг АНУ-д олон хаустай г.м. ор тас худал хэрэгт гүтгэж "худлыг мянга давтахад үнэн болж хувирдаг" ёсоор түүнийг нэг л их бузар муухай гэмт хэрэгтэн гэдэг ойлголтыг массын тархинд суулгасан нь мөд арилахгүй л дээ!!! Шүүхээр хянан хэлэлцээд тэр бүх гүтгэлэг нь худал болох нь тогтоогдож, "Оюу толгойд бензин шахсан" гэдэг хэрэг тулгаж ял өгөөд салсан шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2024-03-19 202.126.88.78

Сайд. нь өөрөө Гурилын үйлдвэртэй. Энэ хүн сайд болоод л Гурилын үнийг үгсэн хуйвалдаж нэмсэн. Сайдын гурилын үйлдвэрийн торгууль тавих хэрэгтэй. Бчулуун сайд гуай ХХААЯ, Даваасүрэнг сайдын яамны бүх тендерийг авч улсаас их хулгай хийжээ. Дүү нартайгаа нийлж яаж хулгай луйвар хийж ашиг олохоор байна. Бүгдийг хийсэн. Шунал нь шунал болсон гэр бүл. Аймаар их шуналаа

Avatar

zochin 2024-03-19 76.130.42.82

Dornod nutgiinhanvene gants guriliin uildvereeree eruul chanartai hyamd guril heregledeg.hyamd talh hyamd nogoo goor hangadag,ajiltai buteelch biznesmen .Uls turch.Hudlaa harluulaad baigaarai.Uuruu yu hiij hiij buteesen yum.

Avatar

Zochin 2024-03-19 66.181.177.95

Dornoddoo hyamdhan guril zarrdag bolohoos busad gazar unee osgoj zradag luivarchin shuu dee.

Avatar

Зочин 2024-03-19 66.181.187.235

Болорчулуун хулгайчийг зайлуулаачээ Ерөнхий сайд аа

Avatar

Нэргүй 2024-03-19 139.5.217.63

ene bolorchuluunii yarij bgaagiin esreg hiihed l yag zuv bolno. avaasuren ene 2 mongold tustai yum hiilee yu

Avatar

Зочин 2024-03-19 66.181.178.251

Төрийн түшээд нь шударга, ёс зүйтэй ажилладаг газарт бол ашиг сонирхлын зөрчилтэй гээд Болорчулуун шууд өөрөө огцрох байсан. Үгүй ядаж ийм асуудлыг хэлэлцэхэд оролцохоос татгалзах байсан юм.

Avatar

Нэргүй 2024-03-19 124.158.126.107

Болорчулуун өөрөө гурилын үйлдвэрийн эзэн. өөрийнхөө бизнесийг л хамгаалж байна

Avatar

Нэргүй 2024-03-19 202.126.91.39

Том бизнестэй Болорчулуун, Чойжилсүрэн, Даваасүрэн, Бямбацогт, Ганбаатар нарыг сайдаар томилохоор сайн зүйл огтхон ч болохгүй. Тэнэг томилгоо.

Avatar

Нэргүй 2024-03-19 124.158.123.244

Ерөнхий сайдын томилгоо нэг л биш дээ, дандаа баян гишүүд сайд болсон, эхнээсээ аавынд очсон. Гишүүн, сайд нар ажил их гэж ярьдаг ч ажлын ачаалал нь маш бага байдаг юм байна, тэгээд хавсарч хийж байна гэсэн үг

Avatar

Нэргүй 2024-03-19 64.119.29.63

ГУРИЛЫН ҮЙЛДВЭРТЭЙ ХҮНЭЭР ГУРИЛ ХҮНСНИЙ СААД ТАВИХААР СААД ХИЙЖ БАЙХ ҮЕДЭЭ ГУРИЛЫН ҮНИЙГ ХЭД Ч БУУЛГААД НУРАХААРГҮЙ АШИГ ХИЙГЭЭД АВЪЯА ГЭЖ БОДОЖ АЖИЛЛАХ НЬ АРГАГҮЙ ШҮҮ ДЭЭ…
ЗАСГИЙН ГАЗАР, УИХ ГУРИЛЫН ҮНЭ ӨССӨН АСУУДАЛД БУРУУТАЙ БОЛЖ ТААРЧДЭЭ…ХЭ ХЭ

Avatar

Нэргүй 2024-03-19 92.182.71.142

Квотоо цуцлах хэрэгтэй. Угаасаа Монгол Улс нэгдэн орсон, хэлэлцээрүүдийг хүлээн зөвшөөрч соёрхон баталсан Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрээр квот тогтоохыг хориглосон. Олон улсын хэлэлцээрээр хориглосон зүйлийг бид хууль зөрчин байж квот тогтоож ирсэн.

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.179.163

гурилын үйлдвэр барих хүсэлтэй ХҮМҮҮСТ ЗЭЭЛ ОЛГОХОД Л ШУРИЛЫН ҮНЭ БУУХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ ДЭЭ

Avatar

Зочин 2024-03-19 202.55.188.84

Ажиллаж байсан 10 гараад үйлдвэр нь дампуурчихсан бхад юун дахиж үйлдвэр барих гээд тэнэгтээд бгаа гар вэ, чи! Ха ха ха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж