Парисын Дарь-эхийн сүм гэж алдаршсан Нотр Дамын сүм 2019 онд галд өртөж, олон зуун жилийн түүх шатсанаас хойш таван жилийн дараа сэргээн босгох ажил дуусч, жуулчин хүлээн авах боломжтой боллоо.
Нотр Дамын сүмд 2019 оны дөрөвдүгээр сард түймэр гарч, дээвэр нь нурж, дотор тал нь сүйтгэгдэн, дэлхийн өв болсон соёлгүй хосгүй бүтээлүүд аюулд өртсөн юм. Сүмийн сүр жавхланг сэргээх томоохон хүчин чармайлтыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эхлүүлсэн ба таван жилийн дотор дуусгахыг амласан. Үүний дараа 2020 онд цар тахал гарснаар хэсэг хугацаанд засварын ажил хойшилсон байсан ч тус оны наймдугаар сараас сүмийн хөгжмийн зэмсгүүдийг сэргээж эхэлсэн. Үүнээс хойш гадаад, дотоод засварын ажлыг олон улсын мэргэжилтнүүдэд даатган хийлгүүлсэн нь дуусч, тун удахгүй нээлтийн ёслол хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: APNews
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-19 202.131.225.53
hunii huuhduud iim surhii