Ханхүү Уильям болон эхнэр Кейт Миддлтон нарын харилцаанд гуравдагч этгээд хамааралтай юу?

Ханхүү Уильям болон эхнэр Кейт Миддлтон нарын харилцаанд гуравдагч этгээд хамааралтай юу?

Ханхүү Уильям болон эхнэр Кейт Миддлтон нарын харилцаанд  гуравдагч этгээд хамааралтай юу?

Их Британийн хааны гэр бүлийн дуулиан олон жилийн турш шар сонины гол сэдэв болсон. Хаан Чарлес болон Гүнж Дианна нарын гэрлэлт одоогийн Хатан эхнэр Камиллагаас болж салсан зэрэг асуудлууд “Netflix”-ын кино болтлоо даамжирсан юм.

Тэгвэл Ханхүү Уильям болон эхнэр Гүнж Кейт Миддлтоны харилцаанд 2019 оноос хойш нэгэн эмэгтэй саад болсон гэх таамаглал газар авчээ. Ханхүү Уильям Чолмонделейгийн маршиан Роуз Ханбери гэх эмэгтэйтэй Кейт Миддлтоныг хуурсан талаар олон нийт цуурч байна. Уильямын нууц эмэгтэй  гэж хэн бэ, хүмүүс яагаад түүнийг хуурсан гэж боддог вэ зэрэг асуултууд барууны гол сэдэв боллоо.

Роуз буюу жинхэнэ нэр нь Сара Роуз Чолмондели (хенбери) Английн Нээлттэй их сургуульд оюутан болохоосоо өмнө Стоу сургуульд сурч байжээ. Роуз өмнө нь загвар өмсөгчөөр ажиллаж байсан бөгөөд “Miu Miu”, “Poplin London” зэрэг брэндүүдийн сурталчилгаанд тоглож байсан. Загвар өмсөгчөөр ажилласны дараа Роуз улс төрийн карьераа богино хугацаанд хөөж, тухайн үед Сүүдрийн боловсролын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан консерватив парламентын гишүүн Майкл Говегийн судлаач болсон.

Ханхүү Уильям Кейттэй үерхэж байх хугацаандаа Рөүзтэй амрагийн харилцаатай байсан гэсэн цуу яриа 2019 онд гарч эхэлсэн. Кембрижийн гүн, гүнгийн авхай нар нэгэн цагт Кейтийн дотны найз байсан Рөүзтэй муудалцсан гэх цуурхал ч бий. Эдгээр таамаглал батлагдаагүй бөгөөд Хааны ордныхон тодорхой хариулт өгөөгүй байна.

Нэрээ нууцалсан эх сурвалж 2022 онд Рөүз, Уильям хоёрын харилцааг ил болгосноор цуу яриа дахин эхэлсэн. Тус эх сурвалж мэдээлснээр Кейт Миддлтон хэтэрхий хуучин үзэлтэй учир Ханхүү Уильям эхнэрийнхээ найзтай харилцаатай болсон гэжээ.  Мөн Кейт Миддлтон нөхрийнхөө харилцаанд нэг их ач холбогдол өгдөггүй ба хайр сэтгэлийн холбоо үүсэхгүй л бол хүссэн хүнтэйгээ уулзаж болно гэж боддог талаар нийтэлсэн байна.

Эх сурвалж: Intouch

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх-Эрдэнэ 2024-03-19 202.126.88.115

золбин. нохой л шиг бэлгийн амьдралтай ард түмэн шдээ.юуг нь нуудаг юм

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж