Улсын онцгой комисс/УОК/-оос өнөөдөр 2024.03.19/ зудын эрсдэл болон цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.БАЯРХҮҮ:
-Монгол Улсын Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, зудын эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаж эхэлсэн. Хамгийн сүүлийн мэдээллээр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Цаг уур орчны шинжилгээний газраас хийсэн зудын үнэлгээгээр улсын хэмжээнд 10 аймгийн 37 суманд төмөр буюу мөсөн зудын, 16 аймгийн 130 суманд цагаан зудын, 14 аймгийн 49 суманд мөн нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудархуу байна. Нийтдээ 20 аймгийн 216 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилт хүндэрсэн. Энэ үнэлгээ гуравдугаар сарын 20-ны байдлаар дахин шинэчлэгдэн гарна.
Төмөр буюу мөсөн зудын нөхцөлд 10 аймгийн 37 сумын 22.3 мянган малчин өрх, цагаан зудын нөхцөлд 16 аймгийн 130 сумын 75 мянган малчин өрх байна.
Гуравдугаар сарын эхний арван хоногийн байдалаар нийт нутгийн 63 хувь цасан бүрхүүлтэй, 37 хувь нь цасгүй байна. Улсын хэмжээнд буюу 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн байдалаар малын хорогдол 4 сая, 741 мянга 423 мянгад хүрсэн. Мал хамгийн хорогдсон аймагт Сүхбаатар буюу 1.3 сая, Хэнтий аймагт 636 мянга, Дорноговь аймагт 432 мянга, Архангай аймаг 418 мянга, Төв аймагт 351 мянга, Дундговь аймагт 202 мянган толгой мал хорогдсон дүн мэдээлэл гараад байна.
Гуравдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 70 буюу түүнээс дээш хувиар мал нь хорогдсон 2257 өрх байна гэсэн судалгаа гарсан. Бүх малаа малаа алдсан 342 өрх байна.
УОК, УОК-ын Шуурхай штабаас Аймаг, сумдын шуурхай штаб, сумын онцгой коммис, багуудаасаа дамжуулж энэхүү тоо мэдээллийг тогтмол авч, шинэчилж мэдээлж байна гэв.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас аймаг орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. Зэвсэгт хүчний анги нэгтгэлээс Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв, Дорнод, Сүхбаатар аймгийн 19 сум руу нийтдээ 25 техник хэрэгсэл, 274 албан хаагчийг ажиллуулж байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ний өдрөөс хойш ажиллах хугацаанд нийтдээ 502 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 201 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зохион байгуулж ажилласан.
Хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймгийн онцгой коммисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиуд гуравдугаар сарын 18-ний өдөр 167 малчин иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, 786 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлж, 248 малчин өрхөд өвс, 356 өрхөд тэжээл хүргэх ажлыг аймгийн онцгой комиссоос зохион байгуулсан байна. Энэхүү ажиллагаанд давхардсан тоогоор 118 албан хаагч, 47 техник хэрэгсэлтэй ажилласан байна.
Аймгуудын гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангиуд хоёрдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гуравдугаар сарын 18 -ний өдрийг хүртлэх хугацаанд нийтдээ 5286 малчин өрхөд түлээ түлш хүргэх, 5332 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлэх, 14157 малчин өрхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, 83114 малчин өрхөд өвс хүргэх, 87487 малчин өрхөд тэжээл хүргэх арга хэмжээг авсан байна. Энэхүү арга хэмжээнд давхардсан тоогоор 6332 албан хаагч, 1648 техник хэрэгсэлтэй ажилласан.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 703 албан хаагч, 236 тээврийн хэрэгсэлтэй 17 аймгийн 96 суманд ажиллаж 8267 айл өрхөд хүрч цасанд хаагдсан зам давааг гаргах, өвс тэжээл, хүнс хүргэх зэрэг аймаг орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажилласан байна.
Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 126,216 км замыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахад төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагаас дайчлагдан ажиллалаа.
Мөн хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.
Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан шуурхай бүлгүүд аймаг орон нутагт үүрэг гүйцтгэн ажиллаж байгаа. Энэхүү үүрэг гүйцтгэж байгаа шуурхай бүлгүүд эрүүл мэндийн баг буюу улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч нараас бүрдсэн багууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг алслагдсан, зам даваа хаагдсан малчин айл өрхүүдэд хүрч ажиллаж байна.
Энэ хугацаанд нийтдээ 2244 иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 1158 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийж, сэтгэл заслын эмчилгээг үзүүлсэн. Нийтдээ 241 айл өрхөд эрүүл мэндийн багц хүргэх ажиллагааг зохион байгуулсан байна.
Хөдөө аж ахуйн байгууллагаас хадгалагдаж байгаа тэжээлийн улаан буудайг аймаг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байгаа. Өнөөдрийн байдлаар 14 аймаг 9965 тонн тэжээлийн будаа авах гэрээ байгуулснаас 7010 тонн улаан буудайг татан авсан байна.
ОХУ-аас зудын хүндрэлтэй нөхцөл байдалд малчдад туслах зорилгоор 8500 тонн тэжээлийн будаа, овъёосыг ирүүлсэн. Өчигдөр, уржигдрын байдлаар татан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Малчдад туслах зорилгоор хувь хүн, аж ахуйн нэгжүүд байгууллагууд малчдад туслах хандивын аянд нэгдэж өнөөдрийн байдлаар 49 иргэн, 28 аж ахуйн нэгж байгууллага, 72 төрийн байгууллага, 28 төрийн бус байгуулага, нэг гадаадын байгуулагаас нийтдээ 3 тэрбум 372 сая төгрөгийн мөнгөн хандив, 5 иргэн, 24 аж ахуй нэгж байгуулагаас 811 сая төгрөгийн бараа материалын дэмжлэгийг УОК-т ирүүлээд байна гэлээ.
М. ЦЭРЭННЯМ
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-19 103.57.95.12
одоо аль аль нь хариуцлагтай байхгүй хлийн бүр б айгалийн эрхшэнлд өаыхав дээ хоршоо баягуулж өвөл мал оторлох хашаа байшин бэлдмээр болж дээ
Нэргүй 2024-03-19 103.57.94.46
Долоон хүзүү минь чи өөрийнхөө ах дүүсийг л малжуулах гээд яараад бна уу, чи Сүхбаатарынх шүү дээ, көөркөс !
Бат инженер 2024-03-19 202.9.40.160
Монголд 342 мянган малчин байдаг юм уу.
Нэргүй 2024-03-19 202.21.120.66
Зөв унш