Трамп: Ардчилсан намд саналаа өгөх еврейчүүд үндэс угсаагаа үзэн ядагчид

Трамп: Ардчилсан намд саналаа өгөх еврейчүүд үндэс угсаагаа үзэн ядагчид

Трамп: Ардчилсан намд саналаа өгөх еврейчүүд үндэс угсаагаа үзэн ядагчид

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Даваа гаригт өгсөн ярилцлагадаа "Ардчилсан намын төлөө саналаа өгсөн еврей хүн бүр шашин шүтлэг, үндэс угсаагаа үзэн яддаг, Израилийн тухай бүгдийг үзэн яддаг" гэж ярьжээ.

Цагаан ордны туслах асан Себастьян Горкагийн хөтөлсөн подкаст нэвтрүүлэгт Байдены засаг захиргаа болон Сенатын олонхийн удирдагч Чак Шумер нь Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг шүүмжилсэн талаар Трампаас асуужээ. Трамп "Тэд Израилийг үзэн яддаг гэж би бодож байна. Мөн Ардчилсан нам Израилийг үзэн яддаг. Ардчилсан намын төлөө саналаа өгсөн еврей хүн бүр  шашнаа үзэн яддаг. Тэд Израилийн бүх зүйлийг үзэн яддаг бөгөөд Израиль устах тул тэд өөрсдөөсөө ичиж, санаа зовох ёстой" гэж хариулжээ.

Саяхан Нетаньяхугийн засгийн газрыг шүүмжилж, Сенатын танхимд Израилийн ХАМАС-тай хийж буй дайн болон  шинэ сонгууль явуулахыг уриалсан Шумерыг Трамп шууд буруутгасан. Шумер бол Америк дахь еврейчүүдээс сонгогдсон хамгийн өндөр албан тушаалтан юм.
Шумер  Трампын хэлсэн үгэнд хариу болгон “Израилийг намын асуудал болгох нь АНУ-Израилийн харилцаанд сөргөөр нөлөөлнө. Трамп хэт намын үзэл сурталтай, үзэн ядсан үйлдэл хийж байна. Би Ойрхи Дорнодод энх тайвнаар дүүрэн АНУ, Израилийн харилцааг хойч үедээ тогтвортой байлгахын тулд хоёр намын зарчмаар ажиллаж байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2024-03-19 103.212.119.45

АНУ д эрүүл саруул сэтгэдэг хүмүүс солиотой галзуу хүнээсээ олон

Avatar

Нэргүй 2024-03-19 203.23.199.215

зөнөг европын үр сад эрүүл сэтгэж чадах уу

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

!!!!! Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-19 15.235.165.142

Хүн аргаа барж эцсийн үедээ очихдоо, эсвэл бусдад барьцаалагдахдаа юу ч хамаагүй хийж ард түмнээ ч хагаралдуулж, улс орноо хорлох бол юу ч биш юм байна гэдгийг Трамп, жёнко хоёрын жишээнээс бэлхнээ харж болж байна. Түүхэнд хараар бичигдэж үлдэх байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж