Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам/-аас өнөөдөр /2024.03.19/ "Шангри-Ла” зочид буудалд “Уршиггүй уул уурхай” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлгээр Монголын эдийн засаг, экспортод хамгийн их жинг дардаг том салбар болох уул уурхайн салбарын үр өгөөж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хөрөнгө оруулалттай холбоотой бэрхшээлүүд, гадаадын уул уурхайн кэйсүүд, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдлын талаар санал солилцлоо. Хэлэлцүүлэгт оролцсон талуудын байр суурийг хүргэе.
"МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРИЙН 76.5 ХУВЬ НЬ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД БҮРТГЭЛТЭЙ УЧРААС ХАЙГУУЛ ХИЙХ БОЛОМЖГҮЙ"
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга:
-Хайгуулын үйл ажиллагаа явуулснаар дараа дараагийн орд газрууд хаана байгаа вэ гэдгийг мэдэх боломжтой. Хувийн хэвшил энэ ажлаа хариуцаж, эрсдэлээ үүрдэг. Монгол Улсын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож эхэлснээс хойших статистикийг авч үзвэл, хайгуулын 100 тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж, нэг нь л ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байдаг. Монгол Улс ашигт малтмалын хэтийн төлөв сайтай гэдгийг харуулж буй статистик. Дэлхийн зарим орнуудад 1000 хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход нэг нь ашиглалтын зөвшөөрөл буюу орд газар болдог байх жишээтэй.
Яг одоо ямар асуудал тулгамдаж байна вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл авч, газар дээрээ ажиллахаар очдог. Гэтэл "Энэ газар дээр орд нээх гэж байна" гэдэг эсэргүүцэлтэй тулгардаг. Хайгуулын ажил гэдэг нь олборлолтын ажил биш. Хайгуулын ажлаар ундны ус, газар хөдлөлт, барилга байшин барьж болох гээд олон мэдээллийг судалдаг юм.
Хайгуул хийсэн газар болгон орд газар болдоггүй. 1910 оноос хойш Монгол Улсын нутаг дэвсгэрийг маш их хэмжээгээр төрийн тусгай хэрэгцээнд авсан байдаг. Одоо урт нэртэй хууль, Улсын тусгай хамгаалалттай газрууд гээд холбогдох хууль тогтоомжид зааснаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 76.5 хувь нь тусгай хэрэгцээнд бүртгэлтэй байна. Ингэснээр тэнд ямар нэгэн хайгуулын ажил хийх боломжгүй байгаа юм. Мөн хайгуулын ажлыг өргөдлийн аргаар буюу хурднаар тусгай зөвшөөрлийг олгох боломжгүй болсон. Өнгөрсөн 2017 оноос хойш сонгон шалгаруулалтын аргаар удаан процессоор явж ирсэн. Монголд ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо их харагддаг ч яг олборлолт хийж байгаа орд газар тун цөөн. Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай учраас дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийг Засгийн газар руу өргөн барьж, танилцуулах шатандаа үргэлжилж байна.
"МОНГОЛД 1172 ХАЙГУУЛЫН ЗӨВШӨӨРӨЛ БАЙГААГААС 172 НЬ ИДЭВХТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА"
Америкийн худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс:
-Уул уурхайн салбар уршигтай салбар биш. Олон нийтийн дунд уул уурхайн компаниуд байгаль орчин сүйтгэж, нөхөн сэргээлт хийдэггүй, татвараа төлдөггүй гэх мэт буруу ойлголттой явж ирсэн. Үндсэндээ энэ салбар улсын эдийн засгийг хөдөлгөгч хүч. Тийм учраас энэ салбарыг хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй байлгахад энэ хэлэлцүүлэг чиглэсэн юм.
Монгол Улсын нийт газар нутгийн гуравхан хувьд уул уурхайн лиценз ашиглаж байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Энийг дөрвөн хувь болгосон байсан. Өнгөрсөн 2010 онд хайгуулын зөвшөөрлийг олноор нь цуцалж, дөрвөн жилээр хойшлуулсан. Үүний хор уршиг одоо гарч байна.
Хайгуулын ажил явагдаж байж ашиглалтын зөвшөөрөл гарах ёстой. Монголд өнөөдөр 1172 хайгуулын зөвшөөрөл байгаагаас 172 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол байж болохгүй зүйл. Энэ бүхнийг өөрчлөх шаардлагатай.
Бид илүү их хайгуулын ажлаа хийж байж, дараагийн хөрөнгө оруулагчид орж ирнэ. Жишээлбэл, "Оюутолгой" компанийн төлөөлөл хэлэхдээ "Хайгуулын ажлаа эхлүүлснээс хойш 20 жилийн дараа ашиглалтын үйл ажиллагаа руу шилжиж байна. Одоо ч бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байна. Тиймээс аль болох эртхэн хайгуулын ажлаа эхлүүлэх нь чухал" гэдэг саналыг хэлж байна. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах ганц салбар нь уул уурхай. Тэгэхээр энэ салбарт төр, хувийн хэвшлийнхэн хамтран хөрөнгө оруулалт татах стратегийг боловсруулах шаардлагатай.
-"Зөөвч-Овоо" ураны төслийн хувьд Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон орон нутгийн засаг захиргаа, ард иргэдээс маш том дэмжлэгийг авсан гэдгийг онцгойлон хэлмээр байна. Энэ төсөл Монголд анх удаа хэрэгжиж байгаа. Технологийн хувьд ураны олборлолтын төсөл анх удаа хэрэгжиж байгаа гэх мэт олон шалтгааны улмаас гэрээ хэлэлцээр байгуулахад анх төлөвлөж байснаас илүү их хугацаа шаардаж байна. Монголын талд бид дэлхийн стандартаас давсан сайн нөхцөлийг санал болгож байгаа учраас Монголын талаас нааштай хүлээн авч байгаа гэж ойлгож байгаа. Энэ төслийн хувьд Франц улсын "Орано" группээс санхүүжилтийг гаргана. Мөн Монголын тал санхүүгийн ямар нэгэн дарамтгүйгээр эдийн засгийн үр ашгийг илүү ногдох нөхцөлийг санал болгосон. Ураны төсөл нийт 33 жил үргэлжлэх урт хугацааны төсөл.
Ийм урт хугацааны төсөл учраас хоёр тал харилцан ойлголцож, ярилцах зүйл их байгаа. Бидний хувьд энэ ондоо багтаж, хөрөнгө оруулалтын гэрээгээ байгуулна гэсэн хүлээлттэй байгаа.
Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар бөгөөд эхний хөрөнгө оруулалт болох 500 сая ам.долларыг "Орано" группиас шууд санхүүжүүлнэ. Үлдэж байгаа хувийг "Бадрах энержи" компани тодорхой цаг хугацаанд санхүүжилтийг гаргаж, амжилттай хэрэгжүүлнэ.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Нэргүй 2024-03-19 66.181.161.243
хөөж гарга
Нэргүй 2024-03-19 66.181.161.243
Үхэр монголчууд ингээд африкын араас оржээ.Хожим харамсаад ч хэрэггүй…Аюуд…
Зочин 2024-03-19 202.126.88.83
Үхэр монгол лаагаа асаагаад харанхуйд тэмтчээд явдаа. Тэнгэр заяатай юм чинь
mongol 2024-03-19 87.65.5.70
oo hoorhii ene chini tegeed Amerikt yamar hamaatai bilee Franciin tsaad ezed ni gesen uguu Odoo tegvel ogt geree hiij bolohgui bid daraagiin Ukrain boloh geegui l yum bol bolitsgoo
Нэргүй 2024-03-19 202.21.108.30
Ukeain hamaagui
Баярцогт 2024-03-19 47.227.179.89
Африкийг өчнөөн жил ухаж сүйдлээд хөөгдөөд, одоо цастай Африк Монголчуудыг сүйд хийхээр гоё гоё үлгэр ярьж газрын хэвлийн дор байгаа хорыг гаргаж ирж ачаад аваад тэнгэр заяатай бид тэр хоронд нь хордоод хачин 2 толгойтой малтай, 3 хуруутай хүүхэд төрүүлж үлдэнэ.
Нэргүй 2024-03-19 202.21.108.30
Afrik end hamaagui zA
Нэргүй 2024-03-19 59.153.112.140
Ураны нунтагаа раа оролдох хэрэггүй
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-19 202.126.90.123
Uranaa ashiglaya. Teneg bodloosoo salah tsag bolsoon atomiin tsahilgaan stants barii
Зураач 2024-03-19 90.208.245.113
Ураны төслийг эсэргүүцэгчид бол Оросын тагнуулууд. Монголын төр засаг тэднээс айж ухарч болохгүй шүү !
Нэргүй 2024-03-19 202.55.188.113
хэдэн эрх мэдэлтнүүд ураныхаа ордыг гадныханд зарсан ашиг нь монголд орж ирэхгүй you tolgoi шиг
Зочин 2024-03-19 202.9.46.73
хараажын уянга гичийжан х***а э****з байна ер нь Монголын тер эрлийзээсээ салаагvй цагт устах аюул айсуй.
зочин 2024-03-19 202.9.46.105
Ураны хөрөнгө оруулалтын гэрээг 2024 онд байгуулya
nerten 2024-03-19 66.181.191.22
франц/ канад нь их ээ догь суусан бардам, Манай нөхөр үлбийсэн мөнгөө гсн царай гаргаж дэ. сдаа гэжжжж 🙁
Тироллаөэ 2024-03-19 202.9.40.27
Монгол х***а хилээ хааг2д харилцаа таслаад төр2н албанд шургалсан тавиул х***а эрлиызүүдыг цэвэрлэж, шүүггээд хэдхэн сарын дотор янзтай хөгжин улсууд ярдагийн бнлэ.
Лол 2024-03-19 202.126.90.39
за тийм юм бол байхгүй шүү
Иргэн 2024-03-19 82.144.201.2
Нигер улсын эдийн засгийн уналт ядуурал, өлсгөлөн өвчлөлт юунаас болов гэдгийг олон түмэн минь ойлгож дээ. Тийм ч учраас францчууд Нигер улсаас хөөгдөж гарсан шүү дээ, хэрэв ураны салбарт оруулж байсан хөрөнгө оруулалт нь тийм л ашигтай бсан юм бол нигерчууд яаалаа гэж францчуудыг эх орноосоо хөөн гаргах билээ, манайхан сайн тунгаан бодооч дээ. Нигер улсруу сэтгүүлчдийн групп явуулж сурвалжлага хийж болмоор юм даа.Санаачлааж дээ манайхаан!!!!
МоАХ-ын анхны гишүүдийн нэг 2024-03-19 90.208.245.113
Оросын хатгаас!
Баярцогт 2024-03-19 47.227.179.89
т1 Эби
Хотын уугуул иргэн 2024-03-19 139.5.219.158
Монголын ашигт малтмалыг яаж цөлмөж, байгаль орчныг нь сүйтгэж, ард иргэдийн ядууралд оруулж, гадаадын эзэд нь хэрхэн хагартлаа баяжах тухай хэлэлцэж байгаа юм байна. Монголын дотоод асуудалд гадныхан ингэж хутгалдаж оролцох нь буруу. Гадаадын хөрөнгө оруулалт нэрээр Монголын баялгаар баяжаад, иргэдийг нь өрөнд оруулдаг луйвар бол Рио Тинто-ийн Оюу Толгой. Монголчууд тэнд боолын ажил хийж байгаа штээ.
Зочин 2024-03-19 202.126.91.55
Казахстанд ашигтай том уурхай ажиллаж байгаа. Уран яаж олборлодогийг очоод харъя гэвэл бэлэн бгаа. Францчуудыг буцаавал х***а Иван хоёроос өөр амьтан тоож харахаа болино. Оросууд тийм сүрхий бол мардайг хэзээний ашиглах БСАН.
Нэргүй 2024-03-19 202.55.188.113
монгол казак хоёр шал өөр улс манайд хэдэн даргад доллар амлаад болоо
Ө 2024-03-19 139.5.219.150
нүдэнд үзэгдэж гарт баригдахгүйхортой аргаар эх орны хэвлий рүү химийн хүчил шахаж уусган баяжуулж олборлоход шүүрэл ньгазрын гүний усанд 100 түүнээс цааш жилүүдэд нэвчиж аюул учруулж эхэлнэ.бидэнд ирээдүй үе гэж бий юу?
Нэргүй 2024-03-19 103.57.94.46
Чи битгий х** муу оросын тролл, х*******н шээс ! Монголчууд монголынхоо газар шороог эзэмшиж эдлэж байж хөгжинөө !!!
Нэргүй 2024-03-19 103.57.93.15
Гвиней улс Француудаас өнгөрсөн жил арай гэж салж нутгаасаа хөөж гаргасан шдэ. Улс орны эсрэг алдагдалтай гэрээ хэлэлцээр хийсэн хүмүүстэй хариуцлага тооцдог хууль яаралтай хэрэгтэй
МоАХ-ын анхны гишүүдийн нэг 2024-03-19 90.208.245.113
Оросуудын хатгаас!
Нэргүй 2024-03-19 202.21.108.30
unen
Нэргүй 2024-03-19 15.235.165.142
зүйтэй.
Нэргүй 2024-03-19 202.126.88.94
Ха ха ингэж хошгируулаад яаж хулхидахаа мэдэлгүй дээ.
Нэргүй 2024-03-19 15.235.165.142
аймхай гөлөг оросуудыг долоогоод хөгжсөн юм алга
өөжги 2024-03-19 122.201.23.44
франц бол эртний язгууурлаг ард түмэн. даруй тэр гэрээги н хийгээд ажилдаа орцгоо
балт 2024-03-19 66.181.177.41
франц пязданууд оюутолгойн гэрээг шууд хуулаад оррод иргсэн гээ биз. францууд зайлаатүй май
Иргэн А 2024-03-19 103.212.162.140
Манай Монголчууд бас ухаантай ард түмэн шүү. Хэрвээ энэ гэрээн дээр тохиролцохгүй Француудыг хөөж гаргах юм бол Оросын колон болохоо хүлээн зөвшөөрсөн хэрэг болно шүү. Ямар нэгэн гадны гар хөл болсон нөхдүүд эсэргүүцээд гараад ирэх байх. Тэр үед ч уран олборлох хэлцэлээ үргэлжлүүлж батлах хэрэгтэй. Тэгэж байж бид 1, 2 улсаас маш их хамааралтай байдлаа багасгах болно.
Нэргүй 2024-03-19 66.181.185.248
Тэрийг нь хурдан байгуулаач
Нэргүй 2024-03-19 202.21.108.30
zov
Нэргүй 2024-03-19 103.71.100.62
ЗӨӨВЧ -ОВООНЫ төслөө хурдхан явуулаачээ. Татганах хэрэггүй, зоригтой явуул гэж мэрэгжлийнх нь хүмүүс хэлдэг. Франц шүү дээ, хайдвартай түнш.
Нэргүй 2024-03-19 66.181.191.178
үхсэн ацны найдвартай түнш,хар африкаас цэргийн баазаа байрлуулан,ураныг нь зөөж байгаад цэрэгтэйгээ хөөгдөж гарсан луйварчингууд,өөр шулуулах орон олдохгүй болоод монголыг молигодож,авилгачин түшмэдийг нь авилгадаж ураныг үнэгүй зөөх гэж ирж байгаа юм шдээ,яг л монголд ямарч ашиггүй 2догч оюутолгой л болно,монголын банкаар орлого нь дамжихгүй болохоор хэдий хэмжээний зарлага гарч,хэдий ашиг олохыг мэдэх ямар ч боломжгүй,дүүжин тээвэр гээд баахан мөнгө авсан үр дүн хаана байна,үмхий луйварчид