Дорноговь аймагт 12 настай охиныг хулгайлж, амь насыг нь хохироосон хэргийн шүүх хурлыг товложээ. Тодруулбал, хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.03.19/ болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09.00 цагт хийхээр товлосон байна. Прокуророос Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Гантулгад холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн, Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын орон сууцны хорооллын байрнаас хичээлдээ явахаар 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.
Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон юм.
Нэргүй 2024-03-19 76.220.74.140
Шударга шүүх болтугай зочин
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-19 66.181.184.130
яаж ч бодсон эрүүл бишээ
Нэргүй 2024-03-19 202.9.40.178
Нээлттэй шийтгэж бусдад сурнамж болго а******н новшын
Нэргүй 2024-03-19 66.181.185.248
Зүгээр л олны өмнө шийтгэ.