Эрчим хүчний бага хурлын үеэр АНУ-ын "LNG” экспорт зогсоосон шийдвэрийг хэлэлцэнэ

Эрчим хүчний бага хурлын үеэр АНУ-ын "LNG” экспорт зогсоосон шийдвэрийг хэлэлцэнэ

Эрчим хүчний бага хурлын үеэр АНУ-ын "LNG” экспорт зогсоосон шийдвэрийг хэлэлцэнэ

Дэлхийн өнцөг булан бүрээс засгийн газрын албан тушаалтан, бизнесийн удирдагчид АНУ-д цугларч, тус улсын шингэрүүлсэн байгалийн хийн экспортыг түр хаах гэж буй шийдвэрт гол анхаарлаа хандуулж байна. АНУ-ын санхүүгийн  "S&P Global" компаниас жил бүр зохион байгуулдаг "CERAWeek" олон улсын бага хуралд 90 орчим орны 7000 гаруй хүн оролцдог.

АНУ-ын Эрчим хүчний сайд Женнифер Гранхолм Даваа гаригт Техас мужийн Хьюстон хотноо болсон чуулганы нээлтэд оролцож үг хэлсэн. Гранхолм ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа нэгдүгээр сард “LNG” экспортлох хүсэлт гаргах зөвшөөрлийг түр зогсоосон тухай мэдэгдлийг дурджээ. Мөн судлаачид АНУ-ын "LNG"-ийн экспортыг цаашид өргөжүүлэх нь дэлхийн уур амьсгалд ямар ач холбогдолтой болох талаар мэдээлэлд суурилсан үнэлгээ хийж байгаа ба түр хугацаанд экспортыг зогсоож байгаа гэв. Гранхолм сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг онцлоод, цэвэр эрчим хүч рүү шилжих нь гарцаагүй гэдгийг онцоллоо.

Шатахуун түлшнээс шилжихийг уриалж буй байгаль орчин хамгаалах бүлгүүд экспорт түр зогсолтыг АНУ-ын гаргасан эрин үеийн шийдвэр гэж сайшаасан байна. Гэвч энэхүү арга хэмжээ нь Оросын байгалийн хийн хараат байдлыг бууруулах зарим улс орны хүчин чармайлтыг сулруулж, эрчим хүчний үнэ өсгөж болзошгүй гэж эрчим хүчний салбарынхан болгоомжилж байна. Эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх хэлэлцүүлэг Баасан  гариг  хүртэл үргэлжилнэ.

 

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж