Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан хэдий ч өнөөдөр 12.6 га газар л эзэмшилд нь үлджээ. Энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт өгч, шалгуулна гэдгээ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдээд буй.
Тэгвэл Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг Т.Нямдаваа дээрх газраас нэг сөөм газрыг ч хувийн хэвшлийнхэнд зараагүй гэдгээ мэдэгдээд байна.
Энэ талаар Т.Нямдаваа “Наад газар чинь зарагдаж уу, үгүй юу гэдэг нь тогтоогдох байх. Нэг л жишээ яръя. Н.Багабанди даргыг Ерөнхийлөгчөөс буунгуут хувийн орон сууц барих газрыг нь Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд шийдэх шийдвэр гарч, тэр дагуу олгогдсон байдаг. Ж.Батмөнх агсны гэр бүл, мөн “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат даргын хоёр хүүхэд байгаа гэхчлэн долоон айлын газар олгосон. Би бол тэндээс газар зараад мөнгө авчихсан юм байхгүй” гэж тайлбарлав.
Төв цэнгэлдэх хүрээлэнг тойроод “Жаргалан”, “Цэнгэлдэх” нэртэй орон сууцны хотхонууд боссон. Үүн дотор “Хурд” группын барьсан орон сууцнууд ч бий. Тиймээс Улаанбаатар хотын аль ашигтай байрлалтай газруудыг онилон худалдан авч, бетонон ширэнгэ босгосон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй дайн зарлах аянаа Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ийн эхлэв үү гэж бас хэлж болохоор байгаа юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ