4000 жилийн настай уруулын будаг олжээ

4000 жилийн настай уруулын будаг олжээ

4000 жилийн настай уруулын будаг олжээ

Ираны зүүн өмнөд нутгаас олдсон жижигхэн чулуун сав 4000 жилийн настай уруулын будаг агуулсан байсныг археологичид мэдэгдлээ. Энэ нь уруулын будаг болгон ашиглаж байсан байх магадлалтай улаан өнгийн косметикийн төрөл зүйл байжээ. "Scientific Reports" сэтгүүлд мэдээлснээр энэхүү ховор олдвор нь уруулын будагны хамгийн эртний хувилбар байх магадлалтай юм.

Шинжилгээнд хамруулсан дээжийн 80 гаруй хувийг гүн улаан өнгө үүсгэдэг эрдэс бодис бүрдүүлж байжээ. Тодруулбал, найрлагын дийлэнх хувийг гематит гэх бодис эзэлж байсан бөгөөд манганит, браунит ч тодорхой хэмжээгээр байсан. Мөн хүнсний ногоо болон бусад органик нэгдлээс гаргаж авсан вакс хэлбэрийн бодисууд ч олджээ.

Улаан өнгөт эрдэс бодис болон вакс хэлбэрийн бодисууд нь орчин үеийн уруулын будагны найрлагад ч ордог.

Гэхдээ уг олдворыг заавал уруулын будаг гэхгүй хацар өнгөлөгч гэх мэт өөр зорилгоор ашиглаж байсан байх магадлалтайг Италийн Падуагийн их сургуулийн Соёлын өвийн тэнхимийн археологич Массимо Видал хэлжээ. Гэхдээ савлагаа нь хуруу шил шиг хэлбэртэй, бодисын өнгө нь гүн улаан байснаас үндэслээд үүнийг уруулын будаг байсан гэж таамаглав.

"Бид анхандаа юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Ийм гүн улаан өнгөтэй олдвор анх удаа олж байна. Өмнө нь бид цайвар өнгөтэй энгэсэн, нүдний тень зэргийн зүйл олж байсан" гэж Массимо Видав хэлэв.

Дээр дурдсан гематит гэх бодисыг неолитын сүүл үе болон эртний Египетийн үеийн чулуун хавтантай гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс олж байсан удаатай.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

))))) Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж