Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулж байгаатай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
– СӨХ-ны хуулийг шинэчлэн найруулснаар ямар өөрчлөлт, давуу тал бий болох вэ?
– Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилтын хүрээнд манай яамнаас Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай 15 бүлэг, 84 зүйл бүхий хуулийн төслийг дагалдах 16 хуулийн төслийн хамт боловсруулан танилцуулж байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хувьд 2003 онд батлагдсан, нийт 21 зүйлтэй хууль. Энэ хуулийн хувьд өнөөдөр оршин суугч, иргэд, СӨХ-ны өмнө тулгараад байгаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй байгаа юм.
Иргэд тав тухтай амьдрах орчин, хариуцлагатай, найдвартай хөрөнгийн менежмент, оновчтой хууль, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна. Зөвхөн сүүлийн гурван жилд иргэд СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой 15 мянга гаруй өргөдөл, гомдол гаргасан нь үүний нотолгоо. Үүнийг өөрчлөх гэж бид хуулийн төсөл боловсруулсан.
Иргэд ажил хийж, зээл авч, хурааж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц авдаг, насан туршийнх нь хөрөнгө, үр хүүхдэдээ өвлүүлдэг. Гэтэл хариуцлагагүй байдал, муу үйл ажиллагаа, үйлчилгээнээс болж үнэ цэнэ нь унадаг. Цаг тухайд нь арчлаад, засаж янзлаад, харж хамгаалаад явбал үнэ цэнэ нь унахгүй, бүр өсөх ч боломжтой.
– Уг хуулийн төсөлд яг ямар заалтууд орж ирж байгаа юм бэ?
– Бидний боловсруулсан хуулийн төслөөр нэн тэргүүнд иргэдийн өмч болох орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцдаг СӨХ-г чадавхжуулах, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй, шилэн болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилт тавьсан.
Түрүүн хэлсэн хууль өнөө цагийн шаардлагыг хангахгүй байгаагийн нэг жишээ бол ирц бүрдэхгүйн улмаас СӨХ-ны эрх барих дээд байгууллага болох Бүх гишүүдийн хурлаа хийж чадахгүй, үүнээс болж уг хурлаар шийдвэрлэх ёстой асуудлыг гүйцэтгэх захирал эрх мэдлээ хэтрүүлж шийдвэрлэх, хариуцлагагүй ажиллаж байгаа гүйцэтгэх захирлыг өөрчилж чадахгүй явдал түгээмэл байна.
Харин бид шинэ хуулийн төслөөр Бүх гишүүдийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр сууц өмчлөгч хаанаас ч бүх гишүүдийн хуралдаа оролцох, санал гаргах, тулгарсан асуудлыг шийдвэрлэхэд оролцох боломжтой болно.
– Ер нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой тулгамддаг нийтлэг асуудал юу байдаг юм бэ?
– Хууль, эрх зүйн орчин тодорхой бус, хөрөнгө, санхүүгийн хуримтлал муу, хүний нөөцийн чадавхын асуудал юм даа. Тэр дундаа ажилчдыг чадавхжуулах, цалин, урамшууллын асуудал байна.
Нийслэлийн хэмжээнд 2018-2022 онд СӨХ-той хамаатай 5,360 нэхэмжлэл шүүхэд гаргаснаас СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа, орон сууцны байшингийн орчны газрыг бусдад эзэмшүүлсэн тухай маргаан дийлэнх хувийг эзэлж байна.
– Орчны газрыг бусдад эзэмшүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?
– Орон сууцны байшингийн орчны газар гэдэг нь тухайн орон сууцны байшингийн оршин суугчдад зориулсан ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэр газар. Энэ бол оршин суугчдын хувьд хамгийн чухал асуудлын нэг.
Гэтэл хамаг орчны газраа алдаад дууссан. СӨХ хуулийн этгээдийн эрхгүй тул албан тушаалтнуудын хууль бус шийдвэрийн улмаас зөрчигдсөн эрхээ хамгаалж, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байгаа нь ч үүнд нөлөөлж байна. СӨХ-ны гүйцэтгэх захирал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг.
Хэдэн зуу, мянган оршин суугч, иргэдээ төлөөлж СӨХ нь шүүхэд нэхэмжлэл гаргах, нэг, хоёр, тав, арван хүн СӨХ-ны гүйцэтгэх захирлыг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрс ялгаатай шүү дээ. Иймэрхүү хуулийн зохиомол хязгаарлалт, ойлгомжгүй зохицуулалтын улмаас иргэд маш их зүйл алдсан байна. Сонирхолтой жишээ ч бас байна.
– Ямар жишээ байна вэ?
– УИХ-аас 2005 онд Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 43 дугаар тогтоолыг баталж, орон сууцны байшингийн орчны газрын улсын хэмжээний үзлэг, тооллого явуулж, баталгаажуулахыг Засгийн газарт даалган, энэ ажлыг дуусах хүртэлх хугацаанд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгохыг зогсоохыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байдаг.
Харамсалтай нь энэ ажил хийгдээгүй. Үр дүн нь өнөөдөр тоглох тоглоомын талбайгүй хүүхдүүд, тав тухтай орчинд амьдрах эрх нь зөрчигдсөн иргэд оршин сууж байгаа шавааралдсан байшингууд. Ер нь ногоон байгууламж, зүлэг, хүүхдийн тоглоомын болон спорт талбай, сүүдрэвч, гэрэлтүүлэг, явган хүний зам. автомашины зогсоол байх учиртай орчны газраа оршин суугч, иргэд эрх мэдэлтнүүдэд алдсан. Одоо бид бүх боломжоороо үүнийг засах ёстой.
– СӨХ-ны төлбөр, хураамжийг цаг хугацаанд нь төлдөггүй сууц өмчлөгчид хүлээлгэх хариуцлага тодорхой бус байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэхээр тусгаж байна вэ?
– Тулгамдсан асуудлын нэг мөн. СӨХ-ны төлбөрөө төлдөггүй, бусдын төлсөн төлбөрөөр хог ачилт, гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, харуул, хамгаалалт, дундын өмчлөлийн эд хөрөнгийнхөө засвар, арчлалтыг хийлгээд явж байгаа бэртэгчин нөхдүүд олон байна.
Эцсийн дүндээ энэ төлбөр оршин суугчдын тав тухтай, аюулгүй орчинд амьдрахад зориулагдсан, тэдний өмчийн үнэ цэнийг алдагдуулахгүй, хадгалахад хэрэгтэй юм. Хариуцлагагүй, ажлаа зохих ёсоор хийдэггүй, санхүү, үйл ажиллагаагаа оршин суугчдадаа тайлагнадаггүй зарим нэг СӨХ-ны үйл ажиллагаа ч энд нөлөөлж байгаа. Улсын хэмжээнд 1676 СӨХ. нийслэлд 1474 СӨХ ажиллаж байна. Эдний дунд хариуцлагатай, үйл ажиллагаа нь тогтворжсон СӨХ олон бий.
Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр хариуцлагагүй нь ч байна. Тэгэхээр СӨХ, сууц өмчлөгч, оршин суугч иргэдийг аль. алийг нь хариуцлагатай болгох шаардлагатай байна. Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болж чадна гэж бодож байна.
– Нөгөө талдаа СӨХ-ны хариуцлагыг хэрхэн зааж өгсөн бэ?
– СӨХ-ны хувьд хийх ажил, чиг үүргийг хуулийн төсөлд тодорхой заасан. Хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлээгүй СӨХ-ны удирдлагад Зөрчлийн болон бусад хуулиар хариуцлага тооцно. Ногоон байгууламжаа арчилдаггүй, цэвэрлэгээ, үйлчилгээгээ тогтмол хийдэггүй, гэрэлтүүлэггүй, харанхуй, явган хүний замгүй, ундуй сундуй, тоглоомын талбай нь эвдэрхий тул хүүхдүүд гэмтэж, бэртдэг ийм замбараагүй байдлыг энэ хуулиар хална.
Нэгэнт ажил хийнэ гээд СӨХ-г удирдаж байгаа бол ажлаа бүрэн дүүрэн, чанартай, стандартын дагуу хийх ёстой. СӨХ-ны гишүүд ч төлбөрөө цаг хугацаанд нь төлж, үүргээ биелүүлэх ёстой. Хуулийн төсөлд СӨХ-ны гүйцэтгэх захирал улирал тутам холбооны санхүүгийн болон үйл ажиллагааны талаар Удирдах зөвлөлийн хуралд ажлаа тайлагнах бөгөөд тайланг оршин суугч, иргэдэд зориулсан цахим хуудсанд ил тод, нээлттэй байршуулахаар тусгасан.
– СӨХ-дыг төрийн босоо бүтцэд оруулж дараагийн ОСНАА болгох нь гэх шүүмжлэл байна лээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?
– Ташаа мэдээлэл байна. СӨХ-ны бүтэц, зохион байгуулалтад төрийн оролцоо байх ёсгүй. Энэ талаар хуулийн төсөлд ямар нэгэн заалт, зохицуулалт байхгүй. Хуулийн төслийг уншаагүй зарим нэг нөхөд ташаа мэдээлэл тараасан байна лээ. Сонгууль дөхөж байгаа нь ч нөлөөлж байгаа болов уу.
Шударга санал, шүүмжлэлийг бид хүлээн авч, хуулийн төслөө сайжруулна. Энэ чиглэлээр судлаач, хуульчид СӨХ-д, иргэдтэйгээ хамтарч ажиллаж байна. Хуулийн төслүүд манай Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудсанд байгаа тул Та бүхэн танилцаж, саналаа ирүүлээрэй.
– Хуулийн төсөлд бүх СӨХ-г нэгтгэсэн сан байгуулж төр удирдана гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
– Уучлаарай. Бас л ташаа мэдээлэл байна.
Нийтийн зориулалттай орон сууцны 8,000 гаруй байшин бий. Энэ байрнууд цагийн уртад элэгдэж, муудна. Тэр үед их засвар, арчлалтыг хэрхэн хийх вэ? СӨХ-нуудад хуримтлал алга, тэд цэвэрлэгээ, харуул, хогны асуудлаа л чадан ядан шийдэж байна. Одоо бол улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бага. багаар шийдэхээр оролдож байна. Хэн хөөцөлдлөгөө сайтай УИХ-ын гишүүн, ИТХ-ын төлөөлөгчтэй нь бүрэн бус ч гэсэн шийдүүлж чадаж байна. Гэхдээ энэ бол урт хугацааны шийдэл биш.
Ямар ч төлөвлөлтгүй, бодлогогүй байна. Уул нь энэ асуудал бол иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй, бас хотын өнгө үзэмжтэй шууд холбоотой, онцгой анхаарал хандуулах учиртай асуудал. Т ийм учраас орон сууцны байшингийн их засвар, арчлалтын сан байгуулаад нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгөөр энэ ажлыг зохион байгуулах санал гаргаж байна. Мэдээж энд бүх талын оролцоог хангах ёстой.
Иргэд, СӨХ-нууд ч хуулийн төсөлд тусгасанчлан Хяналтын зөвлөл байгуулж, хатуу хяналт тавьж ажиллах нь зөв гэж үзэж байна. Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн засвар. арчлалтын сангийн менежментийг мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил сонгон шалгаруулалтаар хариуцаад явах боломжтой юм. Энэ талаар хуулийн төсөлд тодорхой тусгасан байгаа. Дахин хэлэхэд, энэ бол хуулийн төслийн эхний хувилбар. Олон талаас нь ярилцаж, санаагаа уралдуулж, зөвшилцөж. оновчтой зөв хувилбар гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна.
Сууц өмчлөгчдийн холбоодыг хариуцлагажуулах, үйл ажиллагаанд нь тавих хяналтыг сайжруулах, нарийвчлан зохицуулах зорилгоор хуулийн төслийг шинэчлэн найруулгын төсөлтэй ЭНД дарж танилцаж, саналаа өгөх боломжтой.
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Нэргүй 2024-03-19 202.9.47.41
sohin darga nertiig soliod holiod irgediig hohiroogod bga sohin udirdah zowlol geed bga humiig yadag haana handdag yum boloo sohin dargaa soliol holiol bhas zaswar uilchilgee tsewer ayulgui orchin nohtsol gej bhgui sohoo ogch bgan hohirood bn shde soh gd zviliig hariutssan meddeg gazar hun gj bn uu
Зочин 2024-03-19 202.126.88.195
тайлангаа тавьдаггүй данс ил биш улсаас хийсэн засварыг бөх ийн зардалд оруулдаг бөх үүдийг татан буулгах хэрэгтэй
тоба 2024-03-19 202.21.101.254
Монгол банкны Зээлийн мэдээллийн санд оруулдаг болгоно гээд байгаа чинь цаанаа их том лобби явж байгаа юм бишүү, дуртай нь ЗМС руу хог н**ш шиг юмнуудаа чихэж байдаг хогийн сав уу,
Хууль журамаараа л наадахаа цэгцлээч, арга нь барагдсан амьтад шиг. Тэртэй тэргүй хөрөнгийн эзэд нь байж л байгаашдэ, түрээслүүлээд орлого олж байгаа, олж байгаа орлогоос нь татвараа ч ав , өгөхгүй байгаа сөх өө ч ав. татварынхаа хууль журмаар хэролж аваад төлүүлээч, дор дороо төрийн байгууллага ажлаа хийлдээ,
Нэргүй 2024-03-19 103.212.118.47
Юм л бол Монгол банкны Хар жагсаалтанд иргэдээ бүртгэнэ гэхээ боль. Олон шалтаг шалтгаанаар СӨХ-ийн төлбөр төлөгдөөгүй байж болно. Иргэний шүүхэд хандаад асуудлыг шийдэх боломжтой байгаа.
СӨХ захирал 2024-03-19 66.181.179.138
Монгол улсад хувь хүний амьдралд томоохон өөрчлөлт авчирдаг, амьдрал амьжиргааг нь огцом дээшлүүлдэг, өндөр ашигтай цөөн хэдэн албан тушаал байдгийн нэг нь СӨХ-ны гүйцэтгэх захирал, УЗ-ийн гишүүд юм. СӨХ-ийн захирлын ажлыг хэл ам татлуулан, хөөгдөж туугдан 3-5 жил ажиллахад Ланд Круйзер машин, орчин үеийн, үнэ өндөр 4 өрөө орон сууц, халаасандаа доод тал нь 500 орчим сая төгрөгтэй болоод гардаг юм. Дараа нь ажлаа хуйвалдаанаар өөрийнхөө хүнд шилжүүлж өөрөө УЗ-дөө орчихдог билээ.
Нэргүй 2024-03-19 66.181.188.77
Тийм СӨХ захиралд идүүлсэн бол хохь чинь
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-19 139.5.219.26
zuv shte ene huduunuus irsen humuus bairand amidarch surah heregtei shte
Зочин 2024-03-19 202.9.46.73
СЕХ хэдэн хамаатан саднаараа иргэдийг мэрдэг газар болсон энэ байгууллага хэнд ч хэрэггvй.заваан луйвапчид
Кса 2024-03-19 202.126.91.39
СӨХ-д өртэй хүмүүсийг хилээр гарахыг нь хориглочих.
Ц 2024-03-19 66.181.189.165
манай сөх гэж газар зарж о.сууц бариулдаг.үйлчлэгч нар нь архичид байдаг..заримдаа айдагшүү
Нэргүй 2024-03-19 202.9.41.11
Дэмжиж байна. Зарим хүмүүс бусдынхаа төлсөн мөнгөөр амьдардаг.
Нэргүй 2024-03-19 122.201.23.83
Энэ хулгай болгон дээр явж байх юм. ногоон автус , СӨХ , Сити сургууль
Нэргүй 2024-03-19 66.181.164.171
Бузар гүтгэлгээ зогсоо. Ногоон автобусанд наад хүн чинь ямар ч хамаагүй. Автобус хариуцдаг хүн биш. Хотод газар чөлөөлөх, явган зам гээд олон ажлыг хариуцаж сайн ажилласан. Сити сургууль монголын шилдэг сургуулийн нэг.
Нэргүй 2024-03-19 202.131.225.242
СӨХ нэртэй хэдэн хулгайчуудыг давраахаа боль. Юу ч хийдэггүй хэдэн луйварчдыг даврааж иргэдийг шулуулж байхаар СӨХ үйл ажиллагааг харъя дүүргүүдийнх нь ТҮК-нд хариуцуул. СӨХ угаасаа цэвэрлэгээ үйлчилгээ байдаггүй шүү дээ. ТҮК-ээс сардаа нэг орц граж цэвэрлчээд байвал барав. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэг гэж. Луйварчдыг тэжээх мөнгөө ТҮК ажилчдад өгсөн нь дээр гарц шүү.
Нэргүй 2024-03-19 139.5.218.47
tiim shvv
Нэргүй 2024-03-19 122.201.31.203
Demjij baina. Arai denduu nuhud ih baigaa.
Нэргүй 2024-03-19 66.181.164.171
Маш зөв. Дэмжиж байна.
зочин 2024-03-19 103.23.50.66
СӨХ нь төлбөрийн баримтаа өгдөггүй, ажлын тайлангаа тавьдаггүй бол хаанаа хандах бэ.
Нэргүй 2024-03-19 66.181.164.171
Хуулийн төслөө уншаарай. Тодорхой бичсэн байна лээ.
зочин 2024-03-19 202.21.107.40
СӨХ бол ашиг сонирхлын асар их зөрчилтэй газар. тиймээс л төр үүнд оролцож хууль батлана, хар дансанд оруулна гэж дөвчигнөж байна. сөх чинь уул нь хувийн хэвшлийн байгууллага. жинхэнэ баялаг бүтээж байгаа хувийн хэвшлээ дэмжихийн оронд хэнд ч хэрэггүй сөх -ийг дэмжихээ болиочээ
Иргэн 2024-03-19 202.126.88.118
юуч хийдэггүй мөнгө авч шулхаас өөр ямар ажил хийж бна.жишээ нь 2005хөрш сөх дарга нь 80хүрсэн хүн бна.жижүүр аль ч подёзонд алга.сөхиын мөнгө үндэслэлгүй нэмнэ.подвол жоомоор дүүрэн.е баримт өгөхгүй.албан газруудтай гэрээ бхгүй.дансаар хувийн мөнгөө авна.ийм өөрөө шалгаагүй байж 6сар төлөөгүй бол хар жагсаалтанд орно ч гэх шиг.хариуцлагаа хүлээж сураад хүнээс мөнгөө нэхэж байгаач.ссайн ажилдаг өөр бдаг бх.саар ажиладаг бгд 17 хороо 36а и байрны өөр ыг шалгаж хариуцлага хүлээлгэмээр бна.
Иргэн 2024-03-19 66.181.191.121
Өөр газар амьдардаг мөртлөө өөр хотхоны СӨХ г хариуцдаг дарга дуртай хүмүүс байхын. Дотор нь амьдардаггүй болохоор шөнө юу болж бна орой үдэш өглөө эрт юу болж байгааг мэдэхгүй байдаг ямар дарга байхав. Подвалд ус алдахад ажил цугласан хойно мэддэг. Хуулиндаа оршин суугч СӨХ хариуцна гэж хуулиндаа оруул.
Нэргүй 2024-03-19 66.181.161.147
Огт юм хийдэггүй, цэвэрлэгээгээ ч бараг алдаг оног шахуу ацагладаг Сөх-ийг яах вэ?
СӨХ ХЭРЭГГҮЙ 2024-03-19 202.131.248.198
ОРШИН СУУГЧДЫН ХАЛААСНААС МӨНГӨ ЦУГЛУУЛДАГ ЭНЭ БИЗНЕСИЙН ХЭРЭГ БАЙХГҮЙ. МАНАЙХААС БУСАД ОРОНД СӨХ ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ? ОСК, ХҮТ ГЭЭД АЛБАН ЁСНЫ ҮЙЛЧИЛДЭГ, ЗАСДАГ ГАЗРУУД БАЙХАД ИЛҮҮ АЖИЛ. ХАРИН ОРЦНЫ БОЛОН ОРЧНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭГ ХОТ ТОХИЖУУЛАХАД ХАРИУЦУУЛААД ОРОН ТОО, ЦАЛИНГ НЬ ШИЙДЭЭД ӨГӨХӨД ОЛОН ХҮН АЖИЛТАЙ БОЛНО. ТЭР МӨНГИЙГ НЬ БАЙРНЫ МӨНГӨН ДЭЭР НЭМЧИХЭД ХАНГАЛТТАЙ.
Нэргүй 2024-03-19 66.181.185.39
тэгж хүний эрх эрх чөлөөнд халдахгүй шүү!!! төлөх төлөхгүй нь миний дур. төлөхгүй за!!!
Нэргүй 2024-03-19 43.228.130.85
Хуулийн төсөлд СӨХ-ны төлбөрөө хугацаанд нь төлөхгүй бол алданги тооцох, зургаан сараас дээш хугацаанд төлбөрөө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг тусгасан. Эдийн засгийн хувьд зөв хөшүүрэг болж чадна
Нэргүй 2024-03-19 202.131.225.242
Энэ муу цүх баригч ийм сэдэв барьж ард түмний эсрэг ажиллаад сайнаа үзэхгүй биз дээ.
Нэргүй 2024-03-19 66.181.164.171
Харин ч ард түмний төлөө ажиллаж байна. Төлбөрөө төлдөг болох хэрэгтэй.
Нэргүй 2024-03-19 202.131.225.242
Хамаатан саднаараа ажилгүй хэдэн луйварчид сөх ийн бизнес эрхлэдэг болсн шүү. Нийтийн эзэмшлийн зам талбай авто зогсоолын нийтийн хэсгийг зарна хамаатан садныхаа машиныг үнэгүй тавиулж бусдын хууль ёсны эзэмшлийн талбайд лай болно. Сөх бол луйварчид хурал хийсэн нэртэй хэдэн чимээгүй байж байгаад хэдэн луйварчид хуралдсан болоод дураа үнэ тариф нэмнэ. Тэгээд хийж байгаа юм байхгүй.
Нэргүй 2024-03-19 202.131.225.242
Сөх нэртэй бүлэг луйарчдыг даврааж болохгүй шүү. Хуулийн хулгай болно. Ийм юм хийх гэж байгаа бол иргэдийн гомдлоор Сөх ийг татан буулгадаг дараагийн улсуудад нь шилжүүлдэг зохицуулалтаа оруул. Ер нь хараад байхад СӨХ дан улс төр дагасан бүлэг хулгайчид явж байдаг шдээ.
иргэн 2024-03-19 202.9.46.105
СӨХ-н мөнгөө хэдэн жилээр төлдөггүй, бусдыгаа мөлжиж амьдарч байгаа луйварчид, дээрэмчид, парзитуудыг яах вэ?? СӨХ тэдэнтэй хариуцлага тооцох боломжгүй байна.
? 2024-03-19 66.181.185.248
СӨХ ажлаа хийхгүй бол Хар жагсаалтад оруулах уу ?
Больж үз 2024-03-19 66.181.185.248
Наадахаа болио
??????? 2024-03-19 66.181.185.248
ЭНЭ СӨХ ГЭЖ ХЭН Ч ХЭРЭГГҮЙ БҮЛЭГЛЭЛИЙГ ЯАГААД ИНГЭЭД ДЭМЖЭЭД БАЙГАА ЮМ БЭ ???. ЦААНА ОСНААУГ гэж мэргэжлийн байгууллага ажиллаж байна, цалин нь бага учраас ажилтнууд нь ажлаас гарч байна. Ус алдахад СӨХ ямар үүрэг үүрдэг вэ ???
Иргэн 2024-03-19 66.181.178.68
Хүний мөнгөөр хүүдэгнэдэг хулгайч нарыг тэгж шийтгэсэн нь дээр дээ.
ККК 2024-03-19 202.9.47.10
САР БҮР ТӨЛЖ БАЙГАА ГЭХДЭЭ ӨГЛӨӨ 7 ЦАГТ ЗАЛГАЖ ТОГНЫ МӨНГӨ ТӨЛ ГЭДЭГ БОЛ АРАЙ ДЭНДҮҮ ЯАДАГ Ч БАЙСАН ХҮНИЙ ЭРХИЙН КОММИСД ГОМДОЛ ГАРГАЖ АРД ТҮМЭНД ХАНДАН ХЭРЭЭС ХЭТЭРСЭЭС ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД
Нэргүй 2024-03-19 202.131.238.26
авсан мөнгө нь хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болдог, Юу ч хийдэггүй СӨХ-үүдээ яах гэж байгаа юм?
Нэргүй 2024-03-19 66.181.191.139
болиочээ зээл авсан юм уу ямар. Бөөн эсэргүүцэлд тулна харж бгаарай.Коммунист орон болоод бгаа юм уу
Нэргүй 2024-03-19 202.126.91.11
zov muusain Orkuudiig
МАН ХЭЗЭЭ Ч СОНГОХГҮЙ ДАХИЖ БИТГИЙ ГАРААСАЙ КОММУНИСТ ДУРАКУУД 2024-03-19 202.9.47.10
САР БОЛГОН ХИЧНЭЭН САЙН ТӨЛЖ БАЙСАН ХУАНЛИ ГАА БАИАД ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОММИСД ОЧИНО. САР БҮР ЗҮГЭЭР ТӨЛЖ БАЙХАД ЯАДАГ МУУ ДАВАРСАН н**ш ВЭ ӨГЛӨӨ 7 ЦӨГТ ЗАЛГАДАГ ХЭН ЮМ