Нийслэлийн шар усны үерт өртсөн болон өртөх эрсдэлтэй байршлуудад Хотын дарга өнгөрсөн долоо хоногт ажилласан. Тэгэхдээ усны хаялгагүй, зам талбайд нь борооны ус их хэмжээгээр тогтдог Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд ажилласан юм. Энэ үеэр тус газрын өмчийн маргааныг шийдвэрлэх үүрэг өгсөн.
Тэгвэл өнөөдөр /2024.03.19/ "Төв цэнгэлдэх хүрээлэн"-гийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулахаар болсон талаар хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч өнөөг хүртэл тус компани нийслэлд ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тус байршилд ажиллаж, “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлага Т.Нямдаваатай уулзсан.
Хотын дарга Х.Нямбаатар, стадион орчимд усны хаялга байхгүй. Байсан хаялгыг нь дараад орон сууц барьчихсан. Өөрөөр хэлбэл, Төв цэнгэлдэх хүрээлэнг тойрсон газрыг удирдлагууд нь зараад идчихсэн. Үлдсэн багахан зай талбайд нэмээд 22 давхар барилга барьж байна. Гэтэл Үндэсний их баяр наадмаа хийдэг тус хүрээлэнг жил болгон нийслэлийн төсвийн хөрөнгөөр тохижуулж, эргэн тойрных нь үл хөдлөх хөрөнгүүдийг түрээсэлдэг. Түүнчлэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас хийсэн талбайг тус компани зөвшөөрөлгүйгээр төлбөртэй зогсоол болгочихсон. Гэвч эдгээрээс нийслэлд ногдол ашиг огт ирдэггүй.
Ойр хавийн талбайд нь ус тогтоод байхад шугам сүлжээ хийхгүй атлаа газрыг нь зараад байдаг. Тиймээс өнгөрсөн хугацаанд нийслэлээс гарсан бүх зардлыг, нийслэлд ирэх ёстой ногдол ашгийг нэхэмжлэх хуулийн баг гаргана гэдгийг мэдэгдсэн.
38.6 ГА ГАЗРААС 12.6 ГА ГАЗАР Л ЭЗЭМШИЛД ҮЛДЖЭЭ
Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх 38.6 га талбайтай байсан хэдий ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлджээ. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд газрыг бусдад эзэмшүүлж, 6000 айлын орон сууц бариулсан байдаг. Түүнчлэн нийслэл тухайн байгууллагын 49 хувийг эзэмшдэг ч 2008 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хотод хуваарилсан байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газраас дараах шийдвэрүүдийг үндэслэн бусдад шилжүүлсэн байна. Үүнд:
- Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн. Одоогоор газар дээрээ хашаа барьсан. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/572 дугаар захирамжаар “Аалба мундо” ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэн, 3697 ам метр газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
- Нийслэлийн Засаг даргын 2007.09.03-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Рапид харш” ХХК-д 40.000 ам метр газрыг Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн бөгөөд тус газраас 20.000 ам метр газрыг Нийслэлийн Засаг даргын 2008.08.25 оны 379 дүгээр захирамжаар тус зориулалтаар “Бумбын шовх” ХХК-д шилжүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2017.04.14 оны А/243 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгасан, 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр ДХАҮ төлөх график байгуулан урьдчилгаа 100 сая төгрөг төлсөн ч гэрээ байгуулснаас хойш мөнгө төлөөгүй байна.
- Нийслэлийн Засаг даргын 2008.09.05-ны өдрийн 415 дугаар захирамжаар орон сууц конторын зориулалтаар эзэмшүүлэхээр 27500 ам метр газрыг эзэмшүүлэхээр “Урбанлэнд” ХХК-д 8000 ам метр газрыг ашиглуулахаар “Модерн таун” ХХК-д, 10.000 ам метр газрыг “Хаусинвест” ХХК-д тус тус шилжүүлсэн байна. “Модернтаун” ХХК-нд шилжүүлсэн газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
- Нийслэлийн Засаг даргын 2009.07.29-ний өдрийн 394 дүгээр захирамжаар Үйлчилгээ, орон сууцны зориулаалтаар эзэмшүүлэхээр 40.000 ам метр газрыг “Беллвьюпропертис” ХХК, иргэн Л.Даваахүүд 6000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн. “Беллвьюпропертис” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Апартмент Кей эйч” ХХК-д 7951 ам метр газрыг эзэмшүүлэхээр шилжүүлсэн бөгөөд тус хоёр газар дээр орон сууцны хотхон баригдсан байна.
- Нийслэлийн Засаг даргын 2009.12.14-ний өдрийн 672 дугаар захирамжаар Үйлчилгээ, орон сууц, конторын зориулалтаар эзэмшүүлэхээр “Биг кастел” ХХК-д 5000 ам метр, “Мөнх-Улз” ХХК-д 5000 ам метр газрыг тус тус шилжүүлсэн байна. Одоо тус газар дээр орон сууц баригдсан байна. НЗД-ын 2013.12.04-ний өдрийн А/1142 дугаар захирамжаар “Мөнх-Улз” ХХК эзэмшлийн 5000 ам метр газраа “Монаса” ХХК-д шилжүүлсэн байна.
- Нийслэлийн Засаг даргын 2011.02.08-ны өдрийн 114 дүгээр захирамжаар Орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 8000 ам метр газрыг “Мөнхсан” ХХК-д шилжүүлсэн. Тус компани Нийслэлийн Засаг даргын 2016-А/283 захирамжаар хугацаагаа сунгасан байна.
- Нийслэлийн Засаг даргын 2015.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтаар эзэмшүүлэхээр 4551 ам метр газрыг “Ар Ви Жи Эйч” ХХК-д эрх шилжүүлсэн байна. Тус компани газар дээрээ ямаг нэгэн үйл ажиллагаа яваалаагүй, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/394 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/552 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 3699 ам метр, 798 ам метр газруудыг тус тус 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
- Нийслэлийн Засаг даргын 2017.06.29-ний өдрийн А/561 дүгээр захирамжаар “Зүүн тариа” ХХК-нд Биеийн тамир, спорт зориулалтаар 891 амметр газрыг шилжүүлснийг Нийслэлийн Засаг даргын 2017-А/741 захирамжаар Биеийн тамир, спорт зориулалтыг Контор болгон өөрчилж, газрын талбайн хэмжээг 610 ам метр болгон өөрчилсөн байна. Нийслэлийн Засаг даргын 2021-А/67 захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/139 дүгээр захирамжаар Авлигатай тэмцэх газарт 850 ам метр газрыг эзэмших эрх олгосон.
1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг.
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-19 202.9.46.92
Хулгайч сэтгэхүй манай үндэстний бүр гeнд байдаг байх. Чингис хаан хулгай хийсэн хүнийг хамгийн хатуу шийтгэдэг хазаар ногт хулгайлсан хүнийг цавчиж алдаг байсан нь бас учиртай л байж их улсыг байгуулж их үйлсийг бүтээсэн. Одоо бол замбараагаа алдсан дэлгүүрээс жижиг хулгай хийхээс эхлээд улсын өмч газрыг газрын баялгийг хүртэл зардаг бүх зиндааны хулгайчидтай улс шүү дээ. Гадаадад очсон ч дэл сул юмыг тэсгээхгүй хачин хүмүүс дээ.
Зөв 2024-03-19 202.179.24.233
Яг зөв шийдэж байна
Ард 2024-03-19 202.9.46.30
Наад бага банди гэж нэг банди ямарч шуналтай хар хүүрэвдэээ бас нэг дүрвэд
Нэргүй 2024-03-19 66.181.185.39
тэр чойжилсүрэн чинь тийм хэнд ч дийлдэшгүй хүнүү харж л байя!!! түрүүчийн авилгын хэрэг нь шүүх дээр байгаа. тэгж байшаад болно биздээ!!!!
КККККК .... 2024-03-19 202.179.24.40
ЭЛЭГ ХӨШЛӨӨ…. ЦОЙЖОО БАРИЛГАА БАРЬЧИХСАН… МЯНГА ТҮМЭН ЗАЛУУС ОРОН ГЭРТЭЙ БОЛЧИХСОН ШД… НЯМДАВААГ БАРИХ УУ. ЦОЙЖООГ БАРИХ УУ .ККК ГӨНӨӨХ НЬ САЙД БОЛЧИХСОН ТУУЖ БАЙДАГ …
Нэргүй 2024-03-19 103.57.93.15
Чойжилсүрэн ихэнх газрыг нь ямар үнээр яаж авсанаа ярихад л энэ хэрэг ил болно. Эд нар ч дээ Чойжоог баахан тойрч дөлж зугтааж байгаад шидсэн чулуу нь алга болно. Гэдэг их сүр Данзан шиг эхлүүлдгийн. ҮХСЭН НОХОЙН ОЦГОР
Нэргүй 2024-03-19 59.153.114.226
орон сууц барихгүй хэний хүүрийг булах гээд хоосон газар хадгалахийн. чойжилсүрэн сайхан хороолол байрьж байгаа сайн байгаа
Нэргүй 2024-03-19 59.153.113.161
ЧОИЖИЛСУРЭНГ ХОРЬЖ ШАЛГА ИХИМ МЭДНЭ
Irgen 2024-03-19 139.5.217.122
Choijilsuren gej hun l buten 3 hothon, 1 office 1 garajtai uilchilgeenii tuv barisan bn da , avilgalching diilehgui l de
Монгол хүү 2024-03-19 64.119.29.63
НААД НЯМДАВАА ГЭДЭГ ХУВАЛЗ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН 3,5САЯ ИРГЭДЭЭС ЮУГААРАА ИЛҮҮРХЭЖ АРД ИРГЭДИЙН ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ЭЗЭМШДЭГ БАЙНА АА? ИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН БҮГДЭЭС ЯЛ АСУУЖ ХОЙШИД ИЙМ АСУУДАЛ ГАРГУУЛАХГҮЙН ТУЛД БҮГДЭД НЬ ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ЯЛЫГ НЬ ЭДЛҮҮЛЖ АРД ИРГЭДЭД УЧРУУЛСАН ХОХИРОЛЫГ НЬ БАРАГДУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА. МОНГОЛЫН АРД ИРГЭДЭЭС УУЧЛАЛ ГУЙЛГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА.
ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН БОЛОН ГАЗРЫГ БУСДАД ЭЗЭМШҮҮЛЖ ӨМЧЛҮҮЛСЭН БҮГДЭЭС ЯЛ АСУУЖ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ШААРДЛАГАТАЙ!