Автобусны сонсголыг удирдах Түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална

Автобусны сонсголыг удирдах Түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална

Автобусны сонсголыг удирдах Түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална

НЭМЭЛТ: 

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд автобус худалдан авалтыг хянан шалгах Түр хорооны хуралдаан өнөөдөр болж, тус Түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонголоо.

Хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтооно гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлах талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

Автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр /2024.03.19/ хуралдах Байнгын хороо болон дэд хороод, түр хорооны хуваарийг гаргаад байна.

Тодруулбал, Нийгмийн бодлогын байнгын хороо 10:00 цагаас хуралдаж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэх, Байнгын хорооны тогтоолын төслийг тус тус хэлэлцэх юм байна.

Харин 12:00 цагаас нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх Хянан шалгах түр хорооны даргыг сонгох хороо хуралдана. Тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар багтсан юм.

Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 14:00 цагаас хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо 15:00 цагаас хуралдаж, УИХ-ын  2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээлэл сонсоно.

Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 16:00 цагаас хуралдаж, Хаврын тариалалтын явц байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны мэдээллийг сонсох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

>>>> Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж