"The MongolZ"-ийн Мэйжорын аялал үргэлжилж, "LVG"-тэй учраа таарав

"The MongolZ"-ийн Мэйжорын аялал үргэлжилж, "LVG"-тэй учраа таарав

"The MongolZ"-ийн Мэйжорын аялал үргэлжилж, "LVG"-тэй учраа таарав

"CS2"-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо эхэлсэн. 1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын "The MongolZ" баг оролцож буй. Сербид байрлаж, Европын шилдгүүдтэй интернетийн асуудалгүй бэлтгэл хийсэн "The MongolZ"-ийг энэ удаагийн Мэйжорт сайн өрсөлдөж, хасагдах шатанд оролцоно гэж олон хүн бодож байгаа. Харамсалтай нь, 0-2 гэсэн тааруу амжилттай тэмцээнээ эхлүүлсэн билээ.

Тэгвэл өчигдөр/2024.03.18/ хожигдох эрхгүй тоглолтыг Оросын "AMKAL" багийн эсрэг хийлээ. Эхний "Nuke" дээр "The MongolZ" 13-2 гэсэн харьцаатай хожиж, тэргүүллийг авсан ч "Mirage" дээр 8-13 гэсэн харьцаатай хожигдож, шийдвэрлэх тоглолт "Inferno" дээр явахаар болсон. Эхний өдөр Туркийн "Eternal Fire", Данийн "ECSTATIC" багуудад тахим буулган хүнд байдалд орсон "The MongolZ" шийдвэрлэх тоглолт дээр 13-10 гэсэн харьцаатай хожиж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр болов. Шийдвэрлэх "Inferno" дээрх тоглолтод хоёр баг эхнээсээ ширүүн өрсөлдөж, ойрхон өрсөлдөөнийг үзүүлж байсан. Харин хоёрдугаар хагасаас "The MongolZ" террорист талын тоглолтууд сайн байж, өрсөлдөгчдөдөө боломж олгосонгүй.

"AMKAL" нутаг буцаж, "The MongolZ" Данид өнгөрүүлэхээ өдрөө сунгалаа. Өнөөдөр тэд 20.00 цагаас Хятадын "Lynn Vision Gaming" багтай тоглоно. Хожсон баг нь тэмцээнээ үргэлжлүүлэх бол хожигдсон нь гэртээ харина. Дээрх хоёр багийн тухайд Азидаа олон удаа учраа таарсан бөгөөд сүүлийн гурван тоглолтод "The MongolZ" ялжээ.

Өнөөдрийн байдлаар Оросын "AMKAL" болон Испанийн "KOI" багууд Мэйжорыг орхиж, 10 мянган ам.доллар халаасалжээ. Харин Оросын "Cloud9", Норвегийн "HEROIC" багууд дараагийн хасагдах шатанд шалгараад байна. Өнөөдөр, маргааш хоёр хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

>>>>> Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-19 103.57.95.225

Шууд үзүүлдэг ТВ байдаг уу?

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.183.231

Гоёшдээ,,,гоё,,,,гоё,,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж