Артист Б.Аззаяагийн нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

Артист Б.Аззаяагийн нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

Артист Б.Аззаяагийн нэг жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ

"Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр 2024 оны нэгдүгээр сард нэг жилийн хорих ял оноосон. Түүний давж заалдах шатны шүүх хурлаар /2024.03.14/ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

Залуу артист Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон байна. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан юм.

Энэ талаар шүүх байгууллагаас өмнө нь тодруулахад, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дуучин Б.Аззаяаг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар худалдаалах зорилгогүйгээр хадгалах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар хорих ял оноосон. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргаж, хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд хүргүүлсэн" гэдгийг мэдээлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 202.9.40.111

Артист гэж ямар утгатай Монгол үг юм бэ. Танай сайт солиорчихсон хүмүүсээр дүүрэн юмаа. Өгүүлбэр эхлэнгүүт "Гэвчиг" гээд гэнэтхэн юм бичээд эхэлдэг нямсүрэн гэдэг нэг авгай бас бий. Хурлийз Нарантөгс гэж хаа хамаагүй өс хозонгийн юм бичээд явчихдаг солиотой нөхөр байна. яаж ийм байж бусдад юм бичиж чадаж байнаа. Хүзүүгүй хүн эд нарыгаа сайжруулмаар юм

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-03-19 103.145.234.41

Хар тамхины хэргээр улстөрчид, бизнесменүүдийн хүүхдүүд хэзээ ч шоронд ордоггүй. Зөвхөн мөнгө, эрх мэдэлгүй ардын хүүхдүүд ордог. Элдэв янзын хүнд төрлийн бодис оруулж ирж, зарсан нь бага ял аваад, саваагүйтэж өвс татсан хүүхдүүд хүнд ял авч байна. Худалдаалах зорилготой, худалдаалах зорилгогүй гэсэн 2хон тэнэг заалтаа нарийвчлаж, хуулиа чангалаач.

Avatar

Нэргүй 2024-03-19 103.212.118.90

гадны хорон санаатууд монгол хэлийг устгахад хувь нэмрээ оруулан зүтгэж байна даа

Avatar

Нэргүй 2024-03-19 103.212.118.90

артист ч гэх шиг

Avatar

Нэргүй 2024-03-19 103.57.92.46

Сэтгүүлчид МОНГОЛ хэлээ устгахын төлөө биш бол ЖҮЖИГЧИН гэж монгол үг бий шүү.Гарчигаа хар!!!!

Avatar

зочин 2024-03-19 202.9.40.144

энэ хар тамхины хуулиа чангалаачээ
нэгэнт хартамхинд орсон гарч харагдаач тэгээд бас хадгалсан гэж хуцаад бгаа юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж