Дэлхийн Банк: Хятад “чимээгүй хямрал”-ын эсрэг хөдлөх хэрэгтэй

Дэлхийн Банк: Хятад “чимээгүй хямрал”-ын эсрэг хөдлөх хэрэгтэй

Дэлхийн Банк: Хятад “чимээгүй хямрал”-ын эсрэг хөдлөх хэрэгтэй

Дэлхийн хамгийн ядуу орнуудын  "чимээгүй хямрал"-ыг зогсоох, өрийг дарах ажлыг түргэтгэх түлхүүр нь Хятадад байгаа гэж Дэлхийн банкны  дэд ахлах  эдийн засагч Айхан Косе мэдэгдэв. Бид энэ удаагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа эдийн засагч Айхан Косейн "чимээгүй хямрал"-ыг хэрхэн зогсоох талаарх дүгнэлтийг онцолж байна.


Түүний үзэж байгаачлан Бээжин өрийн хямралд орсон эсвэл хямралд ойртож  буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон эдийн засгийн хэлэлцээрт санаачлага гарган, оролцох хэрэгтэй байна. Хятад улс сүүлийн 15 жилийн турш дэлхийн томоохон зээлдүүлэгч орон болсон бөгөөд  цар тахлын дараах олон улсын өрийг бууруулах ажиллагаанд үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж Косе үзлээ.

Учир нь цар тахлын хүрээнд дэлхийн эдийн засаг ноцтой хямралд орсон  ба одоог хүртэл “шархаа нөхөж” буй орнууд санхүүгийн эгзэгтэй үе дээр явж байна. Энэ бүхний  гол шалтгаан нь Хятад улс байсан гэж ажиглагчид дурдсан юм.

"Хятад улс илүү идэвхтэй байх хэрэгтэй. Өрөөс ангижрах тал дээр Хятад бол том тоглогч" гэж Косе “Guardian” агентлагт ярьжээ. Дэлхийн банк болон  Олон улсын валютын сан нь зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа нь бага орлоготой орнуудын амьдралыг улам хүндрүүлж байна гэв. Одоогоор 11 орны эдийн засаг  хүнд байдалд орсон ба  цаашлаад 28 орон цар тахлын үеийн өр зээлээ төлж чадахгүй  байх эрсдэлд орсон.

Хямралаас үүдэн  дампуурлын ирмэгт тулсан улсуудад “G20″ буюу хөгжиж буй орнуудын бүлэг тусламжийн гараа сунгасан аж. Тус бүлэг өрийн хөнглөлтийн талаарх бодлого явуулж, цөөн тооны улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Дэлхийн банкны тодорхойлсноор "чимээгүй хямрал" нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэр бүр цацагдаад байдаггүй орнууд болон, хүн амийн геополитикийн асуудлаас үүссэн зүйл юм.

Бага орлоготой орнуудын 40 хувь нь энэ оны эцэс гэхэд 2019 оны статиск үзүүлэлтээс илүү ихэссэн ба  нэг хүнд ногдох орлого бага  байгаа нь хямралд нөлөөлнө гэж Косе мэдээлжээ.Косе “Өрөөс ангижрах асуудлыг шийдвэрлэхгүй бол хөгжлийг хойш татаж байна. Энэ бол дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд гунигтай үр дүн, үзүүлэлт” гэжээ.

“G20” Нэгдсэн тогтолцоог байгуулснаас хойш дөрвөн улс тусламж хүссэн бөгөөд Чад, Замби зэрэг улс тохиролцоонд хүрсэн байна. Банк болон “ОУВС”-аас 1996 онд эхлүүлсэн их өртэй, ядуу орны санаачилгын дагуу цар тахалаас хойшхи Нэгдсэн хүрээний тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэж Косе хэлэв.

Эх сурвалж: The Guardian

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-19 202.21.107.44

Хятадад хэн өртэй вэ. Монгол улс Хятадаас авсан зээлийн хүү нь 21% байдаг.Мөн авсан зээл нь ДНБ харьцуулахад өндөр зээлээ төлөхөд хүндрэлтэй өр нь өмч буй улс

Avatar

иргэн 2024-03-19 202.9.40.85

Ямар эх сурвалжтай мэдээ бэ. Бодит байдал дээр хятад өөрөө өрийн дарамт, ажилгүйдэл гээд эдийн засгийн гүн хямралд орсныг барууны хэвлэлүүд бичиж байгаа. Хятадаас ганы хөрөнгө оруулалт зугтаж байгаа. Нөгөө талаар хэзээний баримтыг транслейтаар орчуулж тавьсан юм бол

Avatar

Баярцогт 2024-03-19 47.227.179.89

Дэлхийн банк, ОУВСан гэдэг газрууд бол жинхэнэ луйварчидийн байгууллага мөн.

Avatar

Иргэн 2024-03-19 43.242.243.183

Дэлхийн банк Хятадыг царайчилж чичилж эхэлж байна.Ганц дэлхийн банк ОУВ сан зээлээр баяжиж ядуу улсуудыг өрөнд ордог биш гэдгийг хятад харуулж байна.Хятадад та нар өөрсдөө зааж өгөө биз дээ.

Avatar

Нэргүй 2024-03-19 103.57.94.46

Дээрх сэтгэгдлүүдээс харахад өнөөгийн монголчууд та бид нар "капитализмыг үзэн ядах социалист сэтгэлгээ"- нээсээ салж чадиаагүй л байгаам бна ! Харин бүр Хятадыг капитализмаас өмөөрөөд сүйд болж бна аа !
Үнэн хэрэгтээ социализм нь биш капитализм нь хүн төрөлхтний хөгжлийн хамгийн бодитой зам юмсанжээ !!!

Avatar

Нэргүй 2024-03-19 118.221.242.42

капитализм ч бас муу тал ихтэй. чи бол өөрийн тархигүй горбачевийн үгийг л цээжилсэн мангуу сармагчин тархит байна . соц кап 2лаа сайн муу талтай шүү мангуу малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж