Дэлхийн хамгийн ядуу орнуудын "чимээгүй хямрал"-ыг зогсоох, өрийг дарах ажлыг түргэтгэх түлхүүр нь Хятадад байгаа гэж Дэлхийн банкны дэд ахлах эдийн засагч Айхан Косе мэдэгдэв. Бид энэ удаагийн "Дэлхийн эдийн засаг" буландаа эдийн засагч Айхан Косейн "чимээгүй хямрал"-ыг хэрхэн зогсоох талаарх дүгнэлтийг онцолж байна.
Түүний үзэж байгаачлан Бээжин өрийн хямралд орсон эсвэл хямралд ойртож буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон эдийн засгийн хэлэлцээрт санаачлага гарган, оролцох хэрэгтэй байна. Хятад улс сүүлийн 15 жилийн турш дэлхийн томоохон зээлдүүлэгч орон болсон бөгөөд цар тахлын дараах олон улсын өрийг бууруулах ажиллагаанд үүрэг хариуцлага хүлээх ёстой гэж Косе үзлээ.
Учир нь цар тахлын хүрээнд дэлхийн эдийн засаг ноцтой хямралд орсон ба одоог хүртэл “шархаа нөхөж” буй орнууд санхүүгийн эгзэгтэй үе дээр явж байна. Энэ бүхний гол шалтгаан нь Хятад улс байсан гэж ажиглагчид дурдсан юм.
"Хятад улс илүү идэвхтэй байх хэрэгтэй. Өрөөс ангижрах тал дээр Хятад бол том тоглогч" гэж Косе “Guardian” агентлагт ярьжээ. Дэлхийн банк болон Олон улсын валютын сан нь зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа нь бага орлоготой орнуудын амьдралыг улам хүндрүүлж байна гэв. Одоогоор 11 орны эдийн засаг хүнд байдалд орсон ба цаашлаад 28 орон цар тахлын үеийн өр зээлээ төлж чадахгүй байх эрсдэлд орсон.
Хямралаас үүдэн дампуурлын ирмэгт тулсан улсуудад “G20″ буюу хөгжиж буй орнуудын бүлэг тусламжийн гараа сунгасан аж. Тус бүлэг өрийн хөнглөлтийн талаарх бодлого явуулж, цөөн тооны улс орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.
Дэлхийн банкны тодорхойлсноор "чимээгүй хямрал" нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тэр бүр цацагдаад байдаггүй орнууд болон, хүн амийн геополитикийн асуудлаас үүссэн зүйл юм.
Бага орлоготой орнуудын 40 хувь нь энэ оны эцэс гэхэд 2019 оны статиск үзүүлэлтээс илүү ихэссэн ба нэг хүнд ногдох орлого бага байгаа нь хямралд нөлөөлнө гэж Косе мэдээлжээ.Косе “Өрөөс ангижрах асуудлыг шийдвэрлэхгүй бол хөгжлийг хойш татаж байна. Энэ бол дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд гунигтай үр дүн, үзүүлэлт” гэжээ.
“G20” Нэгдсэн тогтолцоог байгуулснаас хойш дөрвөн улс тусламж хүссэн бөгөөд Чад, Замби зэрэг улс тохиролцоонд хүрсэн байна. Банк болон “ОУВС”-аас 1996 онд эхлүүлсэн их өртэй, ядуу орны санаачилгын дагуу цар тахалаас хойшхи Нэгдсэн хүрээний тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэж Косе хэлэв.
Эх сурвалж: The Guardian
Холбоотой мэдээ