Навальнаяад өгөх зөвлөгөө

Навальнаяад өгөх зөвлөгөө

Навальнаяад өгөх зөвлөгөө

Нөхөр Алексейг нь шоронд хийж, улмаар амийг нь хөнөөсөн гэх Владимир Путин дахин ерөнхийлөгчөөр сонгогдохыг Юлия Навальная харж байна. Тэрбээр хэдхэн долоо хоногийн өмнө нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж амласан билээ. Энэ удаагийн сонгуулийг тэр алсаас ажиглах байдалтай байлаа.

Дарангуйллын эсрэг тэмцэж буй сөрөг хүчин амжилтад хүрэх нь ховор байдаг гэдгийг "Politico" хэвлэл онцолжээ. Тэдний огцруулахыг хүсч буй дэглэмүүд улам боловсронгуй, илүү сайн зохицуулалттай болж, олон улсын дарамт шахалтаас холуур өнгөрч чаддаг. Дарангуйлагчид ихэвчлэн тэрс үзэлтнүүдийг өөрсдөөсөө холдуулан цөлдөг.

Алексей Навальныйн багийнхны хувьд энэ тоглоом цоо шинэ зүйл биш. Гэхдээ Навальный нас барснаас хойш тэдэнд тулгарах бэрхшээлүүд улам бүр нэмэгдэх хандлагатай байна. "Politico" хэвлэл улс төр судлаач, шинжээч, идэвхтэн эрхэмүүдээс Юлия Навальная энэ бүхнийг хэрхэн даван туулбал зохих ёстойг асууж, түүнийгээ нийтлэл болгон нэгтгэжээ.

ХАМГИЙН ГОЛ НЬ ЭВ НЭГДЭЛ

Тэд огцруулахыг хүсч буй дэглэмээсээ илүү бие биетэйгээ сөргөлдөхөд ихэнх эрч хүчээ зарцуулж, тэмцлээ үр дүн муутай болгож магадгүй юм. Сөрөг хүчнийхэн хоорондоо толхилдож байсан түүх Иранд бий. 2022 онд Махса Амини охины үхлийн дараа Иран даяар эсэргүүцлийн жагсаал өрнөж, дотоодын болон гадаадад байрладаг идэвхтнүүдийн хоорондын мөргөлдөөн улам гаарч байсан.

Оросын сөрөг хүчний бүлгийн салбар, нэгжүүд ч ялгаагүй гадаадын улсуудад цөөнгүй бий. Тэд хоорондоо үргэлж эв найртай байдаггүй.

"Навальная хуучин өшөө хорслоо таягдан хаяж чадвал эдгээр бүлгийг нэгтгэхэд туслана" гэж Оросын сөрөг хүчний удирдагч асан Гарри Каспаров хэлжээ.

ЭРГЭХ ХОЛБООТОЙ БАЙХ

Сөрөг хүчний идэвхтнүүд гадаадын улсад хэдий удаан байна төдий чинээ хүмүүсийн хүсэл эрмэлзлээс алслагдаж байдаг. Тэд улс төрийн үзэл суртал, эрх чөлөө зэрэг зүйлийн талаар дуу хоолойгоо өргөж байхад эх оронд нь ард иргэд өнөөдрийн идэх хоолондоо санаа зовж суудаг. Энэ тохиолдолд сөрөг хүчнийхэн ард иргэдийг босч тэмцэхийг хэчнээн уриалаад ч нэмэргүй юм. Учир нь ард иргэд дарангуйлагч дэглэмийн овоо хараан дор аж төрөн сууж буй.

Дарангуйлагч дэглэмүүд ихэвчлэн интернет болон утасны хандалтыг хязгаарласан байдаг тул холбоотой байх амаргүй.

Дээр дурдсан эрсдэлээс айсан уу, ямартай ч сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный хоригдох эсэхээ үл тоон Германаас ОХУ-д буцаж ирсэн билээ. Гадаадын улсаас ажиллах нь үр дүн муутай байх вий гэж Навальный эмээсэн гэж олон шинжээч үздэг. Тэр хоригдож байх хугацаандаа ОХУ-аас гадуур байгаа хамтран зүтгэгчдийнхээ тусламжтайгаар дэлхий дахинд үгээ хүргэх боломжтой байсан. Гэхдээ сонгууль дууссаны дараа Кремль тэдний холбоо сүлбээг таслах вий гэсэн болгоомжлол байна.

ЖИЖИГ ЧУЛУУГААР ТОМ ЧУЛУУ ХӨДӨЛГӨ

Дарангуйлагч дэглэмийг түлхэн унагаахын тулд заримдаа арга хэрэгслээ жаахан өөр газраас хайх хэрэгтэй болдог. Алс холын хот, мужид авлига авсан хотын дарга, хүчирхийлэл үйлдсэн цагдаа, улс оронд ямар ч хэрэггүй далан барьж буй албан тушаалтан гэх мэт хүмүүс хаана ч байгаа. Тэдний асуудал дээр "ялааг заан болгох" аргыг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, жижиг чулуугаар том чулуу хөдөлгөнө. Цасан ширхэгүүд цасан бөмбөлөг болно гэсэн үг.

Энэ аргыг Навальныйн баг ашигладаг. Тодруулбал, тэд авлигатай тэмцэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасаар ирсэн. Энэ нь тантай уулзахыг хүсч буй дэлхийн удирдагчдаар тогтохгүй эгэл жирийн орос хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөдөг сэдэв юм.

Ардчиллын төлөөх үндэсний сангийн Дилан Майлес-Примакофын хэлснээр "Новосибирскийн захад баригдаж байгаа хогийн цэгийн талаар ярихаар хэн ч таныг олон улсын хуралд урихгүй биз дээ?" гэж хэлсэн байдаг.

АРАА ХАРЖ ЯВАХ

Юлия Навальная өдгөө ОХУ-аас хол байгаа ч аюул заналхийллийн талаар мэдэж байгаа нь дамжиггүй. Путиныг шүүмжлэгчид дэлхийн хаана ч байсан "шангаа хүртдэг" уламжлалтай.

Иранаас эхлээд Руанда хүртэл бусад автократ дэглэмтэй улсууд ч ийм шүүмжлэл хүлээдэг. Тэрс үзэлтнийг хилийн чанадад байхад нь хөнөөсөн, ард үлдсэн ар гэрийнхнийг нь дарамталсан гэх мэт шүүмжлэлд тэд өртдөг.

БАРУУНД ХЭТ НАЙДАЖ БОЛОХГҮЙ

АНУ болон Европын холбоо ардчиллыг дэмжих тухай ярьдаг. Заримдаа тэд сөргөлдөөнтэй дарангуйллын эсрэг хориг арга хэмжээ авдаг. Ховорхон тохиолдолд танк хөдөлгөнө. Гэхдээ барууны дэмжлэг тодорхой нөхцөлтэй гэдгийг санах хэрэгтэй.

Ирак, Афганистанд болсон хямралын дараа АНУ цэргийн шууд оролцооноос зайлсхийх болсон. Мөн барууны орнууд Хятад гэх мэт эдийн засгийн хүчирхэг гүрнийг ардчилал руу хэт шахахаас зайлсхийдэг. Барууны олон удирдагч өөрчлөлт шинэчлэлтээс илүү тогтвортой байдлыг чухалчилдаг гэдгийг энд онцлууштай.

"Дэлхийн эрх чөлөөний конгресс" нэртэй сөрөг хүчний сүлжээний удирдагчдаас "АНУ найдвартай түнш мөн үү" гэж асуужээ. Гэвч тэднээс шууд хариулт авахад бэрх байсан аж. Гэхдээ Ираны дэглэмийг эсэргүүцэгч Масих Алинежад гэх хүн товч бөгөөд тодорхой хариулт өгсөн юм. Тэрбээр "Бид АНУ, Европын засгийн газраас биднийг авраач гэж гуйгаагүй. Харин биднийг дарангуйлагчдыг аврахаа болиосой гэж хүсч байна" гэжээ.

Путины дахин сонгогдохыг хүлээн зөвшөөрөхгүй байхыг Навальная уриалж буй. Гэвч барууны орнууд ихэнх нь Путиныг хууль ёсны удирдагч гэж үзэхийн сацуу үйлдлээсээ улс төрийн логик хайсаар байгааг "The Washington Post" хэвлэл өнгөрсөн долоо хоногт бичжээ.

ДАРАНГУЙЛЛЫН УНАЛТ БОЛОН ТҮҮНИЙ ЭРГЭН ИРЭЛТЭД БЭЛЭН БАЙХ

Ойрхи Дорнод дахь Арабын хавар жагсаал 2010 оны сүүлээр эхэлж байсан. Тухайн үед Тунис улсад цагдаа нарын дарамтад өртсөн гудамжны худалдаачин өөрийгөө шатааснаар бүх зүйлийн эхлэл тавигдсан юм. Гадаадын улсад дүрвэсэн байсан сөрөг хүчний идэвхтнүүд илүү олон төлөөллийн засгийн газар байгуулах итгэл найдвар тээн буцаж ирсэн боловч төдийлөн амжилт олоогүй. Өдгөө 10 гаруй жил өнгөрсөн ч Арабын хавар хөдөлгөөнүүд жинхэнэ ардчиллын ялалтыг харуулж чадаагүй хэвээр байна.

Тунис зэрэг зарим улс богино хугацаанд ардчиллын замналаар замнасан боловч эцэст нь эрх баригчид нь шинэ автократуудаар солигдсон.

Тиймээс сөрөг хүчин тэвчээртэй бас сайн сайхан ирээдүйг эх орондоо үзэхгүй байж магадгүй гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй ажээ.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-19 202.179.24.40

ОРОС ОРНЫГ БАС ХЯТАД УЛСЫГ ГУДАМЖНААС ГАРЧ ИРЭЭД УДИРДЧИХДАГГҮЙ БАЙХ ШҮҮ… ОЛОН АРВАН ЖИЛ БЭЛТГЭГДЭЖ БАЙЖ НИЛЭЭН САЙН ШАЛГУУР ДАВЖ БАЙЖ УЛС ОРНЫ ЖОЛООН ДЭЭР ЗАЛАРДАГ БАЙХ АА ДА.. МАНАЙД БОЛ ХАРИН ЭСРЭГЭЭРЭЭ, ТЭГДИЙН…

Avatar

yag l unendee 2024-03-19 66.181.187.74

Deerh Nergui geh nereer bichsen setgeg;el bol uned oir bosittoi talaa gej bi huvidaa bodoj baina. bodoj Putenii huvid zuv ch buruu ch bai yamarch baisan eh oron,ard tubniihee yazguur erh ashgiig 2-gui setgeleer hamgaalana gej buhel buten amidarlaam ami nasaa zoriulson jiriin l ner oros hun yaahiin argagui mun. Navalnii bol shal uur hun.ANU terguutei ulsad uchuuhen munguur eh oron ard irgediinhee yazguur erh ashgaas urvaj ger buliin amidarlaa ch davhar ariljichiser hun sh dee.

Avatar

Дэл 2024-03-19 202.55.188.123

Ленин сталин троцкий нарыг эртхэн цааш нь харуулгүйгээс болж хувьсгал гарч 50 сая хүн үхсэн шүү дээ далжигнаж цөллөгт явуулж хугацаа алдсан шүү дээ

Avatar

Нэргүй 2024-03-19 202.131.245.243

Аль эрт салчихсан, тусдаа америкад амьдраад удаж байгаа авгай шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-19 103.71.100.55

энэ хутган үймүүлэгч сайтыг хаах хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-03-19 202.9.46.26

Хааж яах юм бэээ …Чи л орхоо больчих

Avatar

зочин 2024-03-19 66.181.160.60

Юуч гэж зөвлөөд нэмэргүй дээ , Хэргийн учир Путиндээ ч байгаа юм биш.. Ерөөс Орос үндэстэн эрх чөлөөнд дургүй ,Хэн нэгэн агуу удирдагчид л бүх хувь заяагаа даатгаж амьдардаг хүмүүс …Тэр агуу удирдагч нь Монгол байнуу, Гүрж байнуу, Орос байнуу хамаагүй ..
Ер нь ч энэ гараг ертөнцөд чинь эрх чөлөөг эрхэмлэдэг үндэстэн цөөхөн шдээээ ..Монголчууд , Америкчууд гэсхийгээд л дуусна шдээ…

Avatar

Нэргүй 2024-03-19 103.71.100.55

эрх чөлөө нь хэтэрч дампуурсан монгол амьд жишээ ха ха ха

Avatar

Нэргүй 2024-03-19 139.5.216.44

эрхийн балай болоод дампуурсан монголчууд ккк

Avatar

Нэргүй 2024-03-19 139.5.216.44

ха ха ха

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.187.74

Erh chuluunii eh oron gej amerikchuud tseej delddegch yas unen gevel ni yariad baidgaas yag esreg baidag yum bilee.Eldev goe nertei huuliar erh chuluu gegchee hulj baglaad bur erchihsen yum bilee. Neg taldaa ene ni ch zuv biz !Gazar gazraas irsen sain eruudiig uunees uuruud juramd oruulah argagui.

Avatar

Оросын ард түмэн бодлого В.Путиныг төрүүлсэн хувь хүний асуудал огт биш 2024-03-19 14.1.81.78

Петр 1 эхтэй газар нутгаа тэлсэн их гүрний үзэл санаа шингэсэн ард түмэн. Монгол хүний сэтгэлд Умрын Байгаль далайгаас их цагаан хэрэм хүртэл газар нутгаа санан Давс уул Тува Мана уул минь сэтгэлд хоногшиж үлдсэн. буурай орон учир яөж чадахгүй харин Оросын ард түмэнд асар их үнэ төлбөрөөр олсон Крым хар тэнгисийн гарц 27 саяар иргэний амь насаар олсон газар нутаг нөлөөлөлийн бүсээ алдах боломжгүй.АНУ их гүрэн эрх ашиг зөрчигдсөн Япон цөмийн Ветьнамд химийн Ирак Ливи Югослав Афганистан

Avatar

Нэргүй 2024-03-19 192.82.64.212

Гадаад амьдардаг хүүхэн гэнэт оросд ирээд юу хийхэв дээ. Манай монгол шиг юм болж байгаа юм бишүү

Avatar

Зочин 2024-03-19 66.181.179.79

Навальная Оросын сөрөг хүчнийг нэгтгэж чадахгүй.Тэр хүүхэн нөхрөө Оросын шоронд байхад өөр эртэй олны нүдэн дээр ил хамтран амьдарч байсан. Нөхрөө нас барахад оршуулах ажлыг хөөцөлдөхийн оронд олон улсын хуралд очиж үг хэлсэн. Навальнийн ээж түүнийг маш муухайгаар хэлсэн. Энэ бүхнээс харахад нэр муутай авгай сөрөг хүчний бэлэг тэмдэг болж чадахгүй л болов уу.

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.160.121

Элбэгдорж шиг л г***й байна

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.179.28

ene avgai chin 17nd oros oron dayar tsuglaan hiine geed tomrood baisan chin gants ch hun ireegui bna shdee

Avatar

yag l unendee 2024-03-19 66.181.187.74

Medeej sh dee. Orosiin ard tumen teneg bish ee. Eh oron ard tumneesee urvaj hedhen nogoonoor ariljsan ger buleeree uvagchdiin neg emegtei sh dee

Avatar

Нэргүй 2024-03-19 202.126.88.83

Шилдэг, элит сор болсон оросууд дүрвэх нь дүрвэж,,, үхэх нь үхэж,,,,алахыг нь алаад дуусгачихаар,,,, люмпен хар масс нь улам л ялзран доройтсоор дуусна шүүдээ,,,орос орон дуууссссааан,,,,

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.183.231

Шилдэг орос хүмүүс, дүрвэх нь дүрвээд үхэх нь үхээд алахыг нь алаад дуусгачихаар люмпен хар масс нь яаж ч босч тэмцэхвээдээ,,,улам л ялзран доройтсоор дууснадаа,,,,

Avatar

Зочин 2024-03-19 66.181.184.183

энэ нэргүй гэж боолын боол босгоны шороо дуугүй байсан нь дээр шүү. чам шиг бөгсөө арчиж сураагүй бөмбөрчин улс төр ярьж хөрш улсынхаа ард түмнийг муулж суудаг байх
Арчаагүй сармис л даа чи. удам чинь урдаас л олдоно хойноос биш

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.184.33

Оросын ард түмэн тэмцэгч чөлөөт ард түмэн биш удамаараа боол заяатай ард түмэн тэд хаантай байхыг хүсдэг. Оросод сонгууль болж байгаагүй сонгуул нэртэй жүжиг л болдог

Avatar

ХУУЛЬЧ 2024-03-19 202.9.47.13

ТЭРЧ ОРТОЙ ШҮҮ. ТЭГЭХДЭЭ ТЭР ХААН НЬ УХААТАЙ БАС ХҮЧТЭЙ БАЙХЫГ ТЭД ХҮСДЭГ Л ДЭЭ.,,,,,ХҮЧГҮЙ,,САГСУУГ ТЭД ӨӨРСДӨӨ УСТГААД ИРСЭН ТҮҮХ ТЭДНИЙ ТҮҮХ Л ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.160.121

Балай шахуу юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж