76:1
Ачаа үүрэгч

"NEWS" агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймагт нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Нямаагийн Энхболдыг танилцуулж байна.


Дээлийн шинэ, хүний хуучин нь гэх сонголтын дүнд 24 дэх жилдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа түшээ бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд юм. Тойрог солилгүйгээр зургаан удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулна гэдэг хэр баргийн улстөрчийн давах даваа биш. Парламентад тасралтгүй долоон удаа сонгогдсон Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар тойрог сольж байж, 28 жилийн турш Монголын төрийг зайдагнасан түүхтэй.

Монгол Улсын Шадар сайд агсан Л.Энэбишийн зөвлөх болж, улс төрийн карьераа эхлүүлснээс  хойш тасралтгүй төрд алба хашсан.

Ерөнхий сайд асан С.Баярын анд, мөн УИХ-ын дарга асан М.Энхболдоос нүүр бууруулж, 32-ын бүлэгт “элссэн”-ээр У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүн, цаашлаад Ерөнхийлөгч болох замыг зассан хүнээр нэрлэгддэг.

Учир нь, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан ч  2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан юм. Энэ үед УИХ дахь МАН-ын бүлэг 32, 33 гишүүнээрээ хуваагдаж хоёр тал болон үзэлцэхэд М.Энхболд тэргүүтэй Ж.Эрдэнэбат нарын гишүүдийн эсрэг талд зогсч, У.Хүрэлсүхтэй нэг тал болсон улстөрчийн нэг нь Н.Энхболд юм. Түүний энэ үйлдлийг “Түгжил зан гаргалаа” гэж шүүмжлэх нэгэн байхад М.Энхболдод хариуг нь барилаа гэж тайлбарласан нь ч бий.

2008 оны УИХ-ын сонгуулийн дараа МАН дотор УИХ-ын даргыг сонгох марафон өрнөж, Ерөнхий сайд асан С.Баяр зүрхний анд Н.Энхболдыгоо зүтгүүлсэн ч М.Энхболд тэргүүтэй хотын фракц хүч түрснээр Д.Дэмбэрэл гишүүн УИХ-ын дарга болж байв. Гэхдээ МАН-ын дарга С.Баяр бууж өгсөнгүй, зүтгэсээр УИХ-ын гишүүн Н.Энхболдыг УИХ-ын дэд дарга болгосон.

Төв аймгаас УИХ-д удаа дараа сонгогдсон, нэг намын угшилтай М.Энхболд, Н.Энхболд нарын хувьд фракц нэг юм шиг харагдаж ирсэн ч цаад талдаа хоёр өөр эрх ашиг хамгаалж ирсэн гэж хэлж болно.

Тэрбээр 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараа У.Хүрэлсүхийн танхимд Батлан хамгаалахын сайдын алба хашсан. Түүний хувьд энэхүү томилгоо нь Засгийн газрын гишүүнээр ажилласан гурав дахь албан тушаал нь болсон юм.  Тодруулбал, 2006-2007 онд Гадаад хэргийн сайд, 2007-2008 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар тус, тус томилогдон ажилласан байв. УИХ-ын дөрвөн удаагийн сонгуульд ялалт байгуулсан, Засгийн газрын гишүүнээр ажилласан, мөн УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан түүнийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараа Ерөнхий сайд болж магадгүй гэх таамаг хөвөрсөн ч туршлага, мэдлэг хангалттай ч шийдэмгий зан, хурд, бяр дутна гэж үзэн, тойргийн гадна үлдээсэн гэх яриа бий. Тухайн үед МАН-ын даргаар М.Энхболд ажиллаж байсан юм.

Хийгүй, буурьтай улстөрчийн нэгээр нэрлэгдэж ирсэн түүнд МАН том, "гал авах" ажлаа хариуцуулдаг гэж хэлж болно.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах том ажил түүний гараар орж, батлагдсан бол УИХ-ын сонгуулийн тухай хуулиуд мөн боловсруулагдаж, батлагдсан. УИХ анх удаа 126 гишүүнтэй болж, 48 гишүүн намын нэрсийн жагсаалтаар 78 гишүүн тойргоос сонгогдох холимог тогтолцоотой болсон нь яах аргагүй УИХ-ын гишүүн Н.Энхболдын улс төрийн намуудтай зөвшилцөж, гаргасан “бүтээл” гэж хэлж болно.

УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулдаг болсноор иргэд сонгогчдын санал гээгддэггүй байх, сонгогч бүрийн санал нь төрдөө ирдэг байх, парламент нь Засгийн газраа хянах тогтолцоо бүрдэнэ гэж үзэж буй. Нөгөө талдаа УИХ-аас батлан гаргаж байгаа хуулийг боловсруулах шатанд гишүүдийн оролцоо нэмэгдэх эерэг талтай ч гэж улс төр судлаачид үздэг. Хэдхэн сарын дараа УИХ-ын сонгууль болно. Энэхүү сонгуулийн үр дүнд шинэ парламент бий болно.

Харин энэхүү шинэ УИХ-ын сонгуулийн хуулиар байгуулагдах парламентын сонгуульд Н.Энхболд гишүүн тойрогт өрсөлдөх үү, аль эсвэл намын нэрсийн жагсаалтад орох уу гэдэг одоохондоо тодорхойгүй байна. МАН-аас тойрогт өрсөлдөх нэр дэвшигчид томсгосон тойргууддаа ажиллаж эхэлсэн бол Н.Энхболд гишүүний хувьд зөвхөн Төв аймагт л ажилласан мэдээлэл бий. Энэ зургаар бол намын нэрсийн жагсаалтад бичигдэж мэдэхээр буй.

Насаараа төрд алба хашсан түүний хүү, хүргэн нь дипломат албанд томилогдон хилийн дээс алхсан тухай мэдээлэл хөвөрч, шүүмжлэлийн бай болж байв. Тодруулбал, түүнийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байх үед хүү Э.Одмөнх нь Монгол Улсаас Хятад улсад суух Элчин сайдын зөвлөхөөр томилогдож байсан ч одоо Монгол Улсын Төрийн ёслолын албаны дарга буюу Ерөнхийлөгчийн У.Хүрэлсүхийн дэргэд ажиллаж байгаа бол хүргэн н.Хашбаатар нь БНСУ-д суух Монгол Улсын Элчин сайдын зөвлөх болсон юм.

Төрийн алба тэр дундаа Монгол Улсын гадаад харилцаа улс төрөөс буудаггүй улстөрчдийн хүүхдүүдэд өвлөгддөг өв болж хувирсан тухай асуудал сөхөгдөж, хэвлэлүүд тухайн үед Н.Энхболд гишүүнээс тодруулахад “Манай хүү мэргэжлийн хүн. Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажиллаж байгаа. Явдаг журмаараа л явсан. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад ирсэн. Мэргэшсэн хүн” гэдэг хариулт өгсөн юм.

Боловсролын зээлийн сангийн тэтгэлгийг улстөрчдийн хүүхдүүд авсан тухай дуулиан өндөр авахад Н.Энхболд гишүүний хүү Э.Одмөнх нь мөн л тус сангаас 32 мянган ам.долларын зээл авч, 2008 онд АНУ-ын Стрэйер их сургуульд суралцсан мэдээлэл цацагдаж байв.

Н.ЭНХБОЛДЫН НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль
  • 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1979-1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
  • 1980-1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 1986-1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
  • 1990-1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
  • 1993-1995 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх
  • 1997-2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2006-2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 оноос Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

  • 2001 онд Алтангадас одон
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2017 онд Сүхбаатарын одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-19 103.212.116.77

Хэрэгтэй үед мурих, бултах, зоох зэрэг аргуудыг гаргуун эзэмшигч жинхэнэ ардчилсан хомуунист болох юм шигээ…

Avatar

Нэргүй 2024-03-19 203.23.49.69

Ийм хүмүүс хол явдаг хүнтэй муудахгүй гал дундуур орохгүй гартаа халуун чулуу барихгүй явсан хүмүүс ийм өндөрлөгт уддаг юм.Залуус та нар сургамж ав.Зөв амьдарсан бна гэж харагдаж бна

Avatar

Нэргүй 2024-03-19 213.87.152.169

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-03-19 59.153.113.55

олон удаа зөөлөн суудалд тухалсан байна энэ улсад яг юу хийсэн хоолны сав бэ сонгоод бгаа хүмүүс нь бас эргээд нэг хараач нэхэл хатуутай сонгогч байцгааяа

Avatar

Зочин 2024-03-19 202.21.107.80

Их хуралд олон жил сууж том албан тушаал олныг хашиж ирлээ. Гэтэл улс орон нь авилга хулгайгаар дүүрч тартагтаа тулав. Энэ хүн тэгээд хаана байсан юм бэ????

Avatar

Нэргүй 2024-03-19 66.181.177.176

Байгаа, байхгүй нь мэдэгддэдгүй гишүүн дээ..

Avatar

Баагий 2024-03-19 202.9.46.105

МАН- доторхи нэр цэвэр цөөн хүний нэг бол яах аргагүй Н.Энхболд мөн. Ийм туршлагатай хүнийг дахин нэр дэвшүүлэх хэрэгтэй. Н.Энхболд бол" төрд хэрэгтэй зайран " Түүний мэдлэг, туршлага, чадвар манай парламентад хэрэг болно. Ийм хүнийг бэлтгэхэд нэлээд хэдэн жил хэрэгтэй шүү.

Avatar

Зочин 2024-03-19 202.55.188.91

Нэр цэвэр хүн байсан болохлоор нам нь хулгайчдаар дүүрсэн байх уу ? Ийм хогийн юмнууд хөшигний ард хор найруулж суудаг байхгүй юу. Цогцэцэг гэгч луйварчинтай гэр бүлийн хамааралтай учраас ЭМЯ-ны сайд болгож хулгай хийлгэсэн этгээд шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-19 103.212.117.42

Хамгийн олхиогүй, оршуулгын газар хаягдсан хөшөө маягийн амьтан.

Avatar

Irgen 2024-03-19 172.58.88.36

Hamgiin archaagyi har amia bofogch 30 jil ih hurald suuj atd tymnii hurungiur tejeegdsen archaagyi amia bodogch

Avatar

Нэргүй 2024-03-19 139.5.219.251

суудлын таглаа, түгжилэнцэр, цөөврүүдийн л нэг. Баварга энэ 2 нэлээд төстэй

Avatar

Нэргүй 2024-03-19 59.153.112.11

Мэеэг долоож байгаад араас нь гэнэт зоодог

Avatar

Zochin 2024-03-19 59.153.112.153

энэ хүн хийгүй бас юу ч хийдэггүй хувиа хичээсэн залхуу нөхөр юм шиг санагддаг

Avatar

Нэргүй 2024-03-19 202.21.104.2

mongoliin turd zaluuchiin hajuud baih l estoi ner tsever turshlagatai hundee. Alban tushaalaasaa salsan Miegiinhen l bur us sanaad baidag yum

Avatar

]imsee 2024-03-19 202.9.46.142

shal teneg uvgun baina lee Bas englishtei gechikh]ee. ichi] ukhmeer um

Avatar

Нэргүй 2024-03-19 139.5.218.178

Н.Энхболд хүний хувьд томоотой, хүмүүстэй муудалцдаггүй, харьцаа сайтай хүн. Харин менежер (дарга)-ийн хувьд шийдэмгий биш, халирхай хүн дээ!

Avatar

Иргэн 2024-03-19 66.181.161.103

Монголын төрд ийм туршлагатай улс төрч зайлшгүй шаардлагатай. Залуучуудад туршлага дутна. Тэгээд ч улс төрчдөөс Н.Энхболд шиг нэр цэвэр хүн ховор энэ цагт үед Хуралд зайлшгүй байх шаардлагатай гэж боддог.

Avatar

Нэргүй 2024-03-19 103.57.93.237

Tugjilshdee naad alban tudhaalin banzal chini.

Avatar

Нэргүй 2024-03-19 202.9.47.13

БАЯРЫН БОЛОН БАС БУС ХҮМҮҮСИЙН НАЙЗ ГЭХ ХААШАА ЮМ БОЛ ДОО.,,,ХАРИН НАМЫН ЖУРМЫН НӨХӨД ГЭВЭЛ ДЭЭР БАЙХ ДАА. ӨССӨН ,ТӨРСӨН ОРЧИН НЬ ТҮҮНИЙХ ӨӨР БОЛОХООР ТЭР НУТАГРАГДАГҮЙ БАС ЦУСНЫ ШИНЖЛГЭЭ ХИЙЖ УУГУУЛ СУУГУУЛ ГЭЖ ДҮГНЭЛТ ГАРГАДАГҮЙ БҮГДИЙГ ӨӨРИЙН НӨХӨД ГЭЖ БОДДОГ УХААНСАЙН ТҮШИГТЭЙ ХҮН ГЭХЭҮҮ ДЭЭ..

Avatar

Нэргүй 2024-03-19 202.55.188.123

урвагч арчаагүй гөлөг

Avatar

Нэргүй 2024-03-19 202.9.46.120

Урвагч,? новшийн фсда

Avatar

Нэргүй 2024-03-19 59.153.115.80

Төв аймгийн дөрвөд гэхээс өөр надад нэмэх юм алга. Увсаас Төваймагт нүүж ирэхийг буруутгаагүй ч тэдний гэмгүй царайны нь чанад сэрүүн санаа бдг. Их хүрээний хэлц үг: сээтэн чихтэй бол чонын бэлтрэг, сэрүүн санаатай бол баруун аймгийнх.

Avatar

Нэргүй 2024-03-19 202.179.11.230

30 garan jiliin gamshgiig uureltseh yostoi.

Avatar

Нэргүй 2024-03-19 202.21.114.170

Үхсэн баас хорчин өвгөн. Хийж гийгүүлсэн юм юу ч байхгүй. Бүх л мэдээ, мэдээлэлтэй ойр байсан. Урвасан, шарвасан, нэгнээ хутгалсан, хор найруулсан, Монголыг самарсан энэ өвгөн. Өөр гийгүүлсэн юм байхгүй. Нээх төв царай гаргасан хамгийн аюултай бузруудын нэг гэж боддог доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж