Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн нэгжийн ахлах инженер Д.Анхбаттай ярилцлаа.
-Шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил яагаад удааширсан бэ. Одоо явц ямар шатанд явж байна вэ?
-Улаанбаатар хотод шинээр баригдах цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ба хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд био-цөөрмийг шинэчлэхээр төлөвлөсөн талбай дээр 17.6 га газрыг ашиглан баригдаж байна. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн талаар авах арга хэмжээний тухай 2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны 311 тоот тогтоол гарч, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг баталж төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын зээлийн хүрээнд батлагдсан техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Төслийн ТЭЗҮ-г 2015 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Францын “Артеллиа вилл энд транспорт” компани боловсруулсан.
Шинээр баригдаж байгаа цэвэрлэх байгууламжийг түлхүүр гардуулах нөхцөлтэй /ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил/-гээр олон улсын ЕРС гэрээний зарчим дээр үндэслэн байгуулсан ба төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Чайна Тисижу сивил инженеринг групп” ХХК, “Бээжин констракшн инженеринг групп” ХХК-иудын консерциум, ажлын нарийвчилсан зураг төслийг Шанхай хотын “Инженерийн зураг төслийн институт” ХХК /Shanghai municipal engineering design institute Co,LTD/ гүйцэтгэж, Монгол Улсын БНбД бусад олон улсын стандартад нийцүүлэн зургийг монгол хэл рүү хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” ХХК, “Криетив монголиа” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж зохиогчийн хяналтыг явуулж байна.
Төслийн санхүүжилтийн эх үүсвэр зээлийн гэрээг Хятадын Экспорт импорт банк, Монгол Улсын Сангийн яам хооронд 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулан санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн.
Covid-19-өөс шалтгаалж барилга угсралтын ажлын төлөвлөгөө 15 орчим хувиар удааширсан. 2023 оны байдлаар барилга угсралтын ажил 85 хувьд хүрээд байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжид нийт 55 ширхэг барилга, обьект баригдах ёстой. Одоогийн байдлаар обьектууд бүгд баригдсан. Энэ жилийн тухайд цэвэрлэх байгууламжийн ажилд дотоод, гадаадын ажиллах хүч болох 1000-1200 хүн ажиллуулна гэж төлөвлөж байгаа. Төв цэвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн захиалга, үйлдвэрлэлээ хийлгээд эхэлсэн. Үүний дагуу өнгөрсөн 2023 онд 47 хувийн тоног төхөөрөмжийн татан авалт хийсэн. Энэ жил үлдсэн 53 хувийн тоног төхөөрөмжийг татаж авч, угсралтын ажлыг хийнэ.
Барилга угсралт, тоног төхөөрөмж суурилуулах ажил үндсэндээ бүрэн дуусч, 2025 оны хоёрдугаар сард гэрээ дуусч хүлээлгэж өгнө.
Түүнээс өмнө ирэх намар буюу 2024 оны 9-10 дугаар сард бохир ус хүлээж авахаар төлөвлөж байна. Мөн туршилт тохируулгын ажлууд хийгдэнэ. Орчин үеийн технологи, ноу-хауг шингээсэн байгууламж учир боловсон хүчин мөн маш чухал. Тэгэхээр ажиллах боловсон хүчнийг бид төслийн хүрээнд гадаад, дотоодод сургаж байгаа. Ашиглагч байгууллага УСУГ, цэвэрлэх байгууламжийн албаныхан оролцоод явж байна. Боловсон хүчнийг бэлдсэний дараа шинэ цэвэрлэх байгууламжийг ашиглагч талд хүлээлгэж өгснөөр манай төсөл дуусна.
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРСНООР УЛААНБААТАРТ ДАХИН ЛАГ ҮНЭРТЭХГҮЙ
-Төслийн онцлог, хуучин цэвэрлэх байгууламжаас ялгарах хүчин чадлын хэмжээ их зөрүүтэй юу?
-Төслийн нийт төсөвт өртөг 262.7 сая ам.доллар ба 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг Хятад улс, таван хувь буюу 13.1 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улс хариуцахаар тус тус заагдсан. Төслийн цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллахаар төлөвлөсөн. Цэвэрлэх байгууламжид одоо ашиглаж байгаа хоёр коллектор, шинээр холбогдох Туул-1 коллектороор дамжуулан бохир усыг өөрийн урсгалаар хүлээн авахаар төлөвлөсөн. Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэн гарсан усыг 6,5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ.
Мөн Мянганы сорилын сангийн хоёрдугаар компакт гэрээний хүрээнд “Ус дахин дахин боловсруулах үйлдвэр” баригдах бөгөөд шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөсөн.
Шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгосон. Лагийг мезофил зарчмаар биохий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах юм. Ингэснээр дулааны улиралд хотод үнэртдэг лагийн үнэр дахин Улаанбаатарт үнэртэхгүй. Лагийн үнэр гардаг байгууламжуудыг битүү нөхцөлд сорж авч цэвэрлэдэг технологийг шингээсэн.
-Ажиллах хүчний хувьд бүтээн байгуулалтад монголчууд цөөн оролцож байна гэх мэдээлэл гарсан. Төсөл дээр дотоодын аж ахуй нэгж, хувь хүмүүсийн оролцоо хэр их байгаа вэ?
-Энэхүү төсөл нь Хятад-Монгол Улсын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг тусгасан байдаг. Зээлийн явцад Монгол Улсын ажиллах хүчийг 50 хүртэлх хувиар ажиллуулж, аль аль тал эрх тэгш оролцоотой байхыг онцолсон. Дээр хэлсэнчлэн төслийн хүрээнд нийт 55 ширхэг барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдана. Төслийн барилга угсралтын ажлын хөрс хуулалт, суурийн газар шорооны ажлыг 2019 оны намар гүйцэтгэсэн бөгөөд 2020 оны наймдугаар сард үндсэн байгууламжийн ажлыг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 33 томоохон байгууламжийн барилга угсралтын ажлыг ерөнхий гүйцэтгэгч болон монгол талын туслан гүйцэтгэгч найман компани төслийн талбайд гүйцэтгэж байна.
Зээлийн хэлэлцээр зурагдсанаар барилга угсралтын ажлыг 2020 оны наймдугаар сард барилга угсралтын ажил эхэлсэн боловч Covid-19 тархсанаас шалтгаалан олон улсад хөл хорио тогтоосноор 2021 оны наймдугаар сар хүртэл Хятадаас инженер техникийн ажилтан оруулж ирэх боломжгүй болсон. Мөн бараа материалын татан авалтын хугацаа удааширч зогссоноос шалтгаалан барилга угсралтын ажлыг төлөвлөгөөний дагуу явуулах боломжгүй болж байсан.
Гэхдээ тухайн үед хөл хорионы дэглэмийг чанд сахиулан ерөнхий гүйцэтгэгчийн хорионоос өмнө орж ирсэн ИТА 60 ажиллагсдыг буцаалгүй монгол талын туслан гүйцэтгэгч компаниудыг зохион байгуулан ажилласан. Ерөнхийдөө цар тахлын давагдашгүй хүчин нөлөөллөөс хугацааны болон барилга угсралтын ажил 15 хувийн хоцрогдол үүссэнийг 2022-2023 онд барилга угсралтын төлөвлөгөөг шинэчлэн, хоцрогдлыг арилгахаар барилга угсралтын ажлын ажиллах хүчийг Хятадаас 512 ИТА, Монгол талаас туслан гүйцэтгэгч найман компанийн 250-300 туслах болон инженер техникийн ажилчид ажилласны үр дүнд энэ онд төслийн барилга угсралтын ажлын явцыг 85 хувь, төслийн нийт хэрэгжилт 64 хувьд хүрээд байна.
2024 онд төслийн барилга угсралтын болон инженерийн дэд бүтэц, тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг бүрэн дуусгаж эхний ээлжийн туршилт тохируулгын ажлыг эхлэхээр төлөвлөн ажиллаж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил өнгөрсөн долоо хоногт эхэлж, төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
Нэргүй 2024-03-19 139.5.218.88
маргааш мар гааш маргааш гэдэг дээ.
Нэргүй 2024-03-19 213.87.152.169
Харуулах боломжгүй.
Зочин 2024-03-19 59.153.113.55
хойшилсоор хойшилсоор хэдэнч жил болов бас нэг шантаажны газар
Нэргүй 2024-03-19 202.126.88.71
Эхэлсэн Мега төслүүдээс нэг нь ч дууссангүй 8 жилд. Дарханы зам, Алтанширээ газрын тосны үылдвэр, УБ төв цэвэрлэх байгууламж
Нэргүй 2024-03-19 139.5.217.63
hezee duusgahgui MAH lalruud
Нэргүй 2024-03-19 202.126.90.28
Гитад монголчуудыг баас шээснээс н салгаж
өгч бдг өөдөөөс н монголчууд муу х***а гд хараагаад бд кккк бүтэхгүй улс )
Зочин 2024-03-19 202.9.46.26
Энэ МАНгаруудын маргааш барагдахгүй юм аа …
Нэргүй 2024-03-19 103.57.93.15
Данх гэдэг баньд ёстой юу ч хийсэнгүй баахан худлаа шаалаа. Ямарч боловсролгүй хулгайчаас түргэн салцгаая …
Нэргүй 2024-03-19 103.57.94.46
Тэр чинь МАН харуудын луйвар хулгайг дэлбэлсэн ш дээ ! Чи тэгээд жаахан дургүй бна уу, чи өөрөө МАН гар НҮҮРС чин юмаа даа,хө !!!
Нэргүй 2024-03-19 139.5.217.63
uhsen hen yal avaad, mongol uls hohiroloo baragduulchaav
Нэргүй 2024-03-19 139.5.219.217
МАН-ын хулгайч засаг ажил хийж чадахгүй гэдэгт итгэлтэй байна жил болгон дараа жил гэж шаацгаана
Нэргүй 2024-03-19 220.156.77.43
ЮУ ВЭ? ЖИЛ БОЛГОН Л ИРЭХ ОНД ГЭХ ЮМ ЗА ИРЭХ ОН ГЭДЭГ НЬ 2025 ОН ТЭГЭЭД 12 САРД АШИГЛТАНД ОРУУЛЖ ЧАДВАЛ ДАРУЙ ХОЁР ЖИЛИЙН ТУРШ БААСАА ҮНЭРТЭЭД СУУНА АА ГЭСЭН ҮГ ҮҮ
Жонхуу 2024-03-19 202.9.46.16
Энэ Оюунэрдэнийн Засгийн газар нэг ч ажил бүтээн байгуулалт хийж чадахгүй, чадваргүй Хайран 4 жил Сонгууль ойртож байна сална даа. Аль 2016 онд эхэлсэн ажил ш дээ Арай ч дээ
Нэргүй 2024-03-19 139.5.219.217
Юун дөрвөн жил засагт ороод найман жил болж байна МАНгасууд