Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан "Б" гэгчийг “Шувуу” ажиллагааны хүрээнд Турк улсаас авч иржээ.
Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд 2024 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ этгээд нь 2019 онд Баянзүрх дүүрэгт оршин суух иргэний монгол гэрийг санаатай галдан шатааж, хүнийг алахаар завдсан гэх үйлдлээр шалгагдаж байхдаа оргон зайлсан бөгөөд "Шувуу" ажиллагааны хүрээнд Турк улсын Интерполын үндэсний төв товчоотой идэвхтэй хамтран ажилласны үр дүнд ийнхүү Монгол Улсад албадан авчирчээ.
иргэн 2024-03-18 122.201.23.75
жараахай аваад ирсэн юм бишүү дээ
Нэргүй 2024-03-18 192.82.64.153
Эх орноосоо зутагсадын нэрийг зүгээр л зарла Н,Б ,Г юу гэсэн үг үү зугтсан бол зарла
Нэргүй 2024-03-18 213.87.133.98
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-03-18 188.162.254.69
жижиг том ялгалгуй ажиллагаа хийчихвэл!!!
Нэргүй 2024-03-18 66.181.186.245
Сайн ажиллаж ээ