Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум долларыг давав

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум долларыг давав

Гадаад валютын улсын нөөц 5 тэрбум долларыг давав

Гадаад валютын улсын нөөц 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 5,016.3 сая ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Нөөцийн хэмжээ оны эхнээс 95 сая ам.доллароор буюу 1.9 хувиар нэмэгдэхэд банкны системээр дамжин орж ирэх гадаад валютын цэвэр дотогшлох урсгал сайжирсан, гадаад худалдааны тэнцэл ашигтай хэвээр хадгалагдсан зэрэг үзүүлэлтүүд голлон нөлөөлсөн. Мөн Монголбанкны дотоодын зах зээлээс худалдан авсан үнэт металлын хэмжээ оны эхний 2 сард 2.3 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.1 тонноор буюу 88 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн Засгийн газраас 2024 онд төлөгдөх хуваарьтай гадаад бондыг амжилттай дахин санхүүжүүлэх замаар өрийн удирдлагыг гүйцэтгэсэн нь гадаад валютын нөөцөд үзүүлэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулав.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Дүрслэл 1. Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ, хүрэлцээт байдлын үзүүлэлт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

~~~ Халуун охид таныг хүлээж байна ––– https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-03-18 66.181.176.104

2020 онд АН валютын нөөцийг 00-оод МАН-нд хүлээлгэж өгсөн шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-03-18 202.9.40.225

АН засгийн эрх барьж байхад вальютын нөөц 2,1 тэрбум доллар байсан. Гэтэл одоо 5 тэрбум нөөцтэй байна гэдэг амжилт мөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж