"Шинээр орж ирсэн автобуснаас 457 нь үйлчилгээнд гаргасан"

"Шинээр орж ирсэн автобуснаас 457 нь үйлчилгээнд гаргасан"

"Шинээр орж ирсэн автобуснаас 457 нь үйлчилгээнд гаргасан"

Нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийж, түгжрэлийг бууруулахаар үе шаттай ажиллах талаар нийслэлээс мэдэгдсэн. Тодруулбал, энэ онд шинээр 600 автобус авч, үйлчилгээнд гаргах юм.

600 шинэ автобус үйлчилгээнд бүрэн гарснаар чиглэлийн хөдөлгөөнд хүлээгдэл үүсэх нь багасч, хүмүүс автобусаар бухимдалгүй, чөлөөтэй зорчих боломж бүрдэнэ. Одоогоор шинэ автобуснуудаас 457 нь үйлчилгээнд гарчээ.

Нийслэлээс өгч байгаа мэдээллээр, 600 шинэ автобус Улаанбаатарт бүгд ирсэн. Автобусны жолоочийн хүрэлцээ муу байгаагаас бүгд хөдөлгөөнд орохгүй байгаа гэв.

Нийтийн тээврийн салбар жолоочийн нөөц дутагдалтай байгаа тул дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй В, С ангилалтай иргэдийг Зорчигч тээврийн нэгтгэлийн сургалтын төвд бүртгэн, мэргэшсэн жолоочийн сургалтад хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн байна. Шинээр худалдан авсан автобусуудыг бүрэн үйлчилгээнд үйлчилгээнд гаргахын тулд эхлээд эзэнжүүлнэ. Дараагаар нь бүртгэлжүүлж, нийтийн тээврийн компаниудтай эргэн төлөлтөө тохирч, төлбөрийн картны систем суулгаж гаргах аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-03-18 59.153.113.55

үлдсэн автобус нь жолоочгүй эсвэл шугамгүй бгаа биздээ

Avatar

Нэргүй 2024-03-18 213.87.133.98

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-03-18 202.131.225.53

боломж бүрдэнэ гээд л байлгаад байх юмаа боломжоо ашигламаар байна шдээ энэ хүйтэнд

Avatar

Нэргүй 2024-03-18 66.181.186.209

huuchin muuhai unertei abtobusnuudaa aktlaad shine abtobusaa yavuulah heregtei shte

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж